Богд хааны ордон музейн дэргэдэх талбайг тохижуулах ажил дуусах шатандаа оржээ

Н.Баярмаа / Нийгэм

Богд хааны ордон музейн дэргэдэх талбайг түүх, соёлын дурсгалт газар болгох уг ажил долоодугаар сарын 09-нд дуусна гэж албаныхан мэдээллээ. 1,6 га энэ цэцэрлэгт хүрээлэнг тохижуулахад нийт 2.7 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулагдаж буй.

Цэцэрлэгт хүрээлэнгийн техник эдийн засгийн үндэслэл/ТЭЗҮ/-ийг "Нутагт консалтинг" ХХК боловсруулж ерөнхий гүйцэтгэгчээр "Сэнзо констракшн" ажиллаж байна. 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийж буй тохижилтын ажлын 47 хувийг явган хүний зам, 53 хувийг ногоон байгууламж эзлэх ба явган хүний замын ажил 85, ногоон байгууламжийн ажил 90 хувьтай байгаа аж.

Харин үлдсэн 1.4 тэрбум төгрөгийг 13 хөшөө дурсгал хийхэд зарцуулах ба үүнд 4.4 метрийн өндөртэй Богд хааны хүрэл хөшөө, 3 метр өндөртэй Богдын Лүндэн, 6 метр урттай цагаан шонхрын хүрэл баримал багтсан юм.


Сэтгэгдэл

Zochin [109.89.151.254] 2020-06-05 08:07:06

Tyyx soeloo sergeen zasvarlaj xesegxen talbaig ch gesen nogoon baiguulamjaar toxijuulj baigaad talarxaj baina.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.