Өнөөдөр нар буцах өдөр тохиож байна
Өнөөдөр Аргын тооллын Сумьяа гараг буюу зургаадугаар сарын 22. Өдрийн наран 4 цаг 53 минутанд мандан, 20 цаг 55 минутанд жаргана.
Энэ өдөр байгаль дэлхий, гараг эрхэс, он цаг тооллын бас нэгэн солбицлыг хүн төрөлхтөнд харуулдаг дэлхийн хамгийн урт өдөр хамгийн богино шөнө болдог гэдгээрээ онцлогтой. Учир нь энэ өдөр нар хамгийн өндөрт мандаж, маргаашнаас нь эхлээд хөөрөх цэг нь доошилдог. Тийм ч учраас нар буцна гэж бид ярьдаг. Түүнээс хойш өдрийн цаг багассаар 9 дүгээр сарын 22 болоход өдөр шөнө дахин тэнцдэг. Харин дараа нь шөнийн цаг уртассаар 12 дугаар сарын 22-нд хамгийн урт шөнө богино өдөр тохионо. Жилийн дөрвөн улирлын энэхүү өдрүүдийг хавар, зун, намар, өвлийн хамгийн оргил өдрүүд гэж үздэг байна.
Харин шинжлэх ухааны ойлголтоор зургаадугаар сарын 22 буюу энэ өдөр дэлхий нарнаас хамгийн хол, 152 сая км зайд хүрдэг бөгөөд дэлхийн тэнхлэгийн хойд үзүүр нар руу хазайж, үд дундын нар Мэлхийн зам дээр эгц тусдаг байна.
Тиймээс дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын бүх өргөрөгт нар хамгийн өндөрт мандаж, хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө болдог. Энэ өдөр хойд туйлын цагираг дээр нар жаргахгүй, бүтэн хоногийн туршид мандана. Иймд зургаадугаар сарын 22-ны өдрийг зуны туйлын өдөр гэж нэрлэдэг аж.
Тэгвэл энэ өдөр дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст эсрэгээр нар хамгийн доор мандаж, Экватороос өмнөд туйлын цагираг хүртэл бүх өргөрөгт шөнө нь өдрөөсөө урт болдог байна.
Сэтгэгдэл
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:49:41
v3r5hG http://pills2sale.com/ levitra nizagara
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 14:45:00
rn3g9S http://pills2sale.com/ levitra nizagara
Ganbaatar Javkhlan [112.72.15.34] 2020-06-22 04:20:03
Zun boloogui baihad nar butsaad
short night [202.70.34.70] 2020-06-22 03:58:46
Urt shunu gej deer buruu bichjee