Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чирэгдлийг бууруулах зорилгоор “Цаг авах дуудлагын нэгдсэн төв”-ийг ашиглалтад оруулна
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чирэгдлийг бууруулах зорилтын хүрээнд “Цаг авах дуудлагын нэгдсэн төв”-ийг ирэх есдүгээр сарын 01-нд ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлууд хийгдэж байна.
Эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн мэдээллийн төв, тусгай дугаарын утас ажиллуулах ажлыг зохион байгуулах үүргийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хоёр долоо хоногийн өмнө холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ хүрээнд бэлтгэл ажлын явцыг шалгаж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан холбогдох албаныхантай уулзлаа.
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ “Ард, иргэд лавлагаа шатлалын эмнэлгүүдээр үйлчлүүлэхийн тулд эмчид үзүүлэх цаг, дугаар авахад төвөг, чирэгдэл ихтэй талаар санал, гомдлоо илэрхийлдэг. Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой санал, гомдолд цаг авах асуудал томоохон байр суурийг эзэлдэг байсан. Тиймээс эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, чирэгдлийг бууруулах ажлыг Эрүүл Мэндийн яам бодлогын түвшинд анхаарч ажиллахаар болсон. Энэ ажлын хүрээнд бид эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн мэдээллийн төв болох “Цаг авах дуудлагын нэгдсэн төв”-ийг удахгүй ашиглалтад оруулах гэж байна.
Энэхүү төв ашиглалтад орсноор иргэд эмнэлэг болгон руу утасдаж, очер дараалал үүсгэж цаг авах шаардлагагүй. Уг төв рүү холбогдож хоёр, гуравдугаар лавлагаа шатлалын эмнэлгүүдэд үзүүлэх цагаа хугацаа алдалгүй, түргэн шуурхай авах боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн энэхүү төвөөр дамжуулан ямар төлийн тусламж үйлчилгээ илүү эрэлттэй байгаа болон хаана их ачаалал үүсэж байгааг нарийвчлан тодорхойлж, анализ хийн тэрхүү ачааллыг бууруулахад чиглэсэн ажлууд хийгдэнэ. Эхний ээлжинд улсын төрөлжсөн чиглэлийн 9 эмнэлэг, 9 дүүргийн эрүүл мэндийн төвийг нэгдсэн дуудлагын системд холбохоор болж байна. Цаашид улсын хэмжээний бүх эрүүл мэндийн байгууллагуудыг холбоно. Технологийн ухаалаг шийдэл ашиглан цаг авахтай холбоотой иргэдээс ирдэг санал гомдлыг бүрэн шийдвэрлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлж эхэлж байна” гэлээ.
“Цаг авах дуудлагын нэгдсэн төв”-ийн тусгай дугаарт иргэд энгийн ярианы төлбөртэйгөөр дуудлага хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээний цаг, дугаараа авах юм. Тус төвийг ашиглалтад оруулах техникийн шийдлүүд нь бүрэн хангагдсан, харин эмнэлгүүдийн цаг олголт болон ачааллыг тэнцвэржүүлэн зохион байгуулах талаар журам боловсруулах ажил үлдээд байгааг холбогдох албаныхан Эрүүл мэндийн сайдад тайлагналаа.
Сэтгэгдэл
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:32:44
3SHXh9 http://pills2sale.com/ levitra nizagara
Иргэн [103.229.122.186] 2020-08-15 06:50:02
УНТЭ (Хоёр дугаар эмнэлэг гэх нь бий)-т хүнд суртал, хөшүүн хойро үйлс хэрээс хэтэрлээ, яах вэ?? Зөвхөн ах,дүү, танилдаа үулчилдэг танхай явдлыг эндээс харж болно. Улсын төсөв, зээлийн хөрөнгөөр баригдаж тоноглогдож буй эмнэлэийгг цөөн тооны цадиггүй этгээдүүд хувийнх шиг ашиглах боллоо. Хүүе,хаая гэх алба, хүн байна уу Шалгадаг, шалгаадаг газар гэж байна уу? ЭЯ-ны шинэ удирдлага хаана, юу хийж сууна вэ Урьд, одоогийн эмнэлгийн ажитнууддаа найр тавин өмнө, хойно нь хөл мэдэн гүйснээр булхайгайгаа хайцаалах болжээ. Иргэд, үйлчлүүлэгчид анхаараолдаа авна уу.хариу бичээрэй
ЗОЧИН [202.126.90.23] 2020-08-14 03:52:41
ӨВЧИН ЦАГ ХҮЛЭЭДЭГГҮЙ ШҮҮ
Vbchtvn [202.126.88.179] 2020-08-14 02:59:33
Harinch zvb saihan shiidber baina tvrgen ajil bolgooroi
Зочин [122.201.19.99] 2020-08-14 01:52:37
Чадваргүй баяны хүүгээр ЭМЯ-самаруулнаа удахгүй Аж ахуйн ажил хийж мөнгө хусахдаа сайн хүүхэд бна лээ Хүрэлсүх Оюунэрдэнэ хочр энэ хүүгээс хэдэн тэрбумыг авсан сонин бна
zochin [202.55.188.38] 2020-08-14 01:51:41
Emnelgiin uilchilgee muu l baigaa ym baina. Sarangereliig ih sain ajilladan meteer shagshirch Turiin hatan erdene ch gel uu shagnal uguud baisan. Hurelsuh gej hudlaa shoudaj ulsiig tuiveej nasaa eleeh hulgaich baina daa. Emch ajilchdiinhaa tsaling nelj oron suutsaar hangaj hunii ami hunuusun ch huuliar hamgaalj tetgevert garahad ni heden 10 say tugrugnii tetgemj uguud baival ard irged hohirch baisan ch turiin undur suudald sshigdeed baih dald horon sanaa baigaa ym bish uu.
Зочин [64.119.18.127] 2020-08-13 23:53:17
энэ ч шоу болоод өнгөрнө. одоо эмнэлэгүүдийн цахим бүртгэлийг хар. даваа гаригийн өглөө очиход л 14 өдрийн дараа үзүүлэх цаг байна гэдэгшүү. утсаар захиалах бол баахан дугаар бичигдсэн байна. тэгээд эмнэлэг дээр нь очихоор эмч нь үзэх хүнээ хүлээгээд сууж байх эсвэл эмч эзэнгүй байдаг
Зочин [66.181.188.24] 2020-08-13 23:48:08
Естой бүтэхгүй ажил сэдэж байна.Эмнэлэгүүд өөрсдөө зххиалгаа авах ёстой.хувын том эмнэлэгүүд шиг.
Зочин [172.58.139.215] 2020-08-13 22:27:41
Mash zov sain ajil ehelj baigaad bayar hurgie! Tsag avsan hun tuhain tsagtaa ochood iulchilgee avna huleeh oocherloh hereggui bolno, mash sain.
Зочин [202.179.26.71] 2020-08-13 16:56:27
Одоо шоу хэрэггүй. Хаанаа болохгүй байгааг өөрсдөө явж судлаач ээ
Иргэн [202.126.88.212] 2020-08-13 08:48:53
Энэ тун төвөгтэй байлаа.хавдар судлалд цаг авахаар залгатал ноймёр солигдсон эсвэл ангиар хэдэн юм хэлээд утас нь тасраваа.хөөрхий.
Мишиг [103.229.122.186] 2020-08-15 06:49:49
Энэ бол ердийн үзэгдэл, монгол үйлчилгээний өнгө царай