Халамжийн Бүгд Найрамдах Улс
УИХ-ын чуулган дээр Ц.Даваасүрэн гишүүн “Төсөв дээр явж байгаа нэг том ачаалал бол Хүүхдийн мөнгө болчихсон байгаа. Энэ жилийн гүйцэтгэлээр 1.9 их наяд гээд байгаа. Энэ 1.9 их наяд чинь хэрэглээг нэмэгдүүлэх нь ээ. Ялангуяа импортын хэрэглээ нэмэгдчихдэг байхгүй юу. Та нар хөдөөгүүр явбал хөдөөний хүүхэд бүр унадаг дугуйтай болчихсон. Бид унадаг дугуй үйлдвэрлэдэггүй, дугуйг гаднаас доллараар авч байгаа. Хүүхдийн мөнгө бол валютын нөөцийг бууруулсан, цаашдаа ханш, юмны үнэ өсгөсөн, эргээд ард иргэддээ дарамт болох нөхцөл нь болчихож байгаа юм. 1.9 их наядаар 320 суманд таван тэрбумын өртөгтэй үйлдвэр барих мөнгө байхгүй юу, нэг жилдээ. Та бүхэн бод доо. 320 суманд нэг тэрбумын өртөгтэй таван үйлдвэр барихад тэндхийн ажлын байрны асуудал бүрэн шийдэгдэнэ. Нэг суманд нэг тэрбумын таван үйлдвэр барих мөнгө шүү. Гэтэл үүнийг Хүүхдийн мөнгө гээд зүгээр өгчихөөр яах вэ, зүгээр л хэвчихнэ. Энд баас, Эрээнд хөрөнгө болж очно” гэж маш зөв ярьсан. Монгол Улс гурван сая хүн амтай ч 700-800 мянган иргэн нь сар бүр 69 нэр төрлийн халамжийг төрөөс авч байна. Тэдгээр халамжуудаас нь дурдвал 318 мянга орчим тэтгэврийнхэн, 58 мянган группийнхэн, 43 мянган халамжийнхан, 44600 гаруй өрхийн 243 мянган хүн хүнсний талон авч байна.
Нэг хэсэг нийгмээ сэхээтэн, ажилчин, малчин, ард гаралтай гэх мэтээр бүдүүлэг ангилдаг байсантай адил одоо талоныхон, группийнхэн, халамжийнхан, тэтгэврийнхэн...гэсэн нийгмийн бүлгүүд гараад ирчихлээ. Ийм байгаа болохоор Монгол Улсыг халамж, тэтгэмжийн орон гэхэд хилсдэх юм алга. Гэтэл улсын хэмжээнд 1.1 сая хүн буюу нийт хүний амын гуравны нэг нь эдийн засгийн идэвхтэй хүн ам гэгдэж байгаа ч үнэндээ 500 мянга нь л улс орны эдийн засгийн хүнд ачааг нуруундаа үүрч явна. Хөдөлмөрлөхөөс халамжлуулаад хэвтэх хүсэлтэй нь их байгаа болохоор Монгол Улс хавтгайгаараа халамж хүлээсэн, халамжлуулсан, амьдрах чадваргүй иргэдтэй, хаана ч өрсөлдөх чадваргүй, дорой буурай орон болж хувирах аюул ирээд байна.
Улс орны эдийн засаг нь ганцхан бүтээгдэхүүн буюу гадил жимсний экспортоос хамаарч, төр засаг нь бүхлээрээ энэ бизнесээс хараат болсон Латин Америкийн зарим орныг “Banana Republic” буюу Гадилын Бүгд Найрамдах Улс гэж анх АНУ-ын алдарт зохиолч О.Хенри XIX-XX зууны зааг дээр томьёолон нэрлэсэн байдаг. Өнөөдрийн монголчууд ганцхан халамж гэдэг эх үүсвэрийг л шүтэж, хөдөлмөр эрхлэхээ больж байгаагаас нь үзвэл манайх Гадилын Бүгд Найрамдах Улс гэж дуудагдаж ч мэдэх нь.
Хүнд оноодог хамгийн хүнд шийтгэл бол ажил хөдөлмөр эрхлэхийг нь хориглох явдал байдаг. Америкчууд индианчуудыг ажил хийх хүсэлгүй болтол нь халамжилдаг. Халамжаа очиж авдаг бэлээхэн бараатай, индианчуудын зурагтай дэлгүүрүүд тэнд бий. Тэр дэлгүүрээсээ архи, тамхи, идэж уух бүх бүтээгдэхүүнээ үнэгүй авчихна. Гэтэл одоо Америкийн уугуул иргэд гэгддэг индианчууд ажил төрөлгүй, өрсөлдөх чадваргүй, мөхөж буй ард түмэн болчихсон. Хотынх нь гудмаар архидан согтуураад, ажилгүй суугаа хүмүүсийн төрх байдлыг анзаарахад ихэвчлэн индианчууд л байдаг. Төв Азийн цээжин дээрх Монгол Улсыг яг тийм хувь тавилан хүлээж байна.
Төрийн бодлогогүй, өнөө маргаашаа л болгож байвал алс хэт бидэнд ямар пад байна аа гэсэн харалган бодлогорхуу юм хийдгийн уршиг энэ. Улстөрчид сонгуулиар ард түмэнд сайн хүн болж харагдах гэж бүх чадлаараа хичээдэг. Ард түмэн сайн хүн гэж үнэгүй юм өгдөг, тараадаг хүнийг ойлгодог болохоор улстөрчид ард түмний хүсдэг тэр сайн хүн нь байхын төлөө үнэгүй юм өгч, өгөөмөр хүний дүрд ордог. Энэ хорлонтой, явуургүй арга нь улам даамжирсаар эцэст нь Монгол Улс халамж л хүлээсэн зорилгогүй, уруу дорой, сул ард түмэнтэй болчихлоо. Үүнээс яаж гарах вэ. Гарах гарц байна уу.
Хамгийн эхэлж бид үндсэн философиудаа өөрчлөх буюу тархиа шинээр цэнэглэх хэрэгтэй. Баян хүнийг муу хүн гэж хэлдэг байсан социализмынхаа үлгэр, уран зохиолоос салах ёстой, нэгдүгээрт. Социализмын үеийн бүх уран зохиолд баян хүн муу, адгийн муухай гэж зориуд оруулсан байдаг. Тэгвэл одоо энэ ойлголтоо өөрчилж, солих цаг нь болчихлоо. Хөдөлмөрлөсөн хүн баян байдаг. Баян болохын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг ойлго. Хөдөлмөрлөсний үр шим бол баян цатгалан амьдрал юм гэдгийг нийтээрээ ухаарах хэрэгтэй байна. Бид одоохон хөдөлмөрлөснөөр биш хулгай хийснээр л баяждаг гэдэг ташаа ойлголтод толгойгоо эргүүлчихээд байгаа юм л даа. Тийм биш шүү, монголчууд аа. Хэдүүлээ баян болъё. Мөнгөтэй болъё. Баян, мөнгөтэй болсныхоо дараа бид хөдөлмөрт хайртай болно, ажилладаг болно, дэлхийд өрсөлдөхүйц ард түмэн болж эхэлнэ шүү дээ. Тэр хүртэл бид нэгнийхээ сайхан, муухай зан аашийн тухай, монгол хүний ёс суртахуунгүй байгаа тухай, ядруу зүдрүү байгаагийн тухай, архинд дуртай гэх мэт таагүй асуудлыг ярихын эцэсгүй. Яриад ч барахгүй.
Монгол хүний өдөр тутамдаа гүйлгээ хийдэг харилцах дансанд нь таван сая төгрөг тогтмол эргэлддэг болсон цагт бид дээрх асуудлуудын тухай ярьж, хэрхэн засах вэ гэдгээ ярьж эхэлнэ л дээ. Байнга хэрэглэдэг картандаа таван сая төгрөгтэй хүн чинь сайхан ааштай байхгүй гээд яах юм. Ийм мөнгөтэй хүн бусдад тус болчихож чадна. Ядарсан хүнд гар сунгана. Хэнд ч сайхан ааш гаргана. Өдөр болгон ийм мөнгөтэй явдаг хүн бүсгүйгээ оройн хоолонд цэцгийн баглаа барьж уриад, амттай дарсаар дайлчихаж чадна. Дараа нь ямар ч хариу нэхэлгүйгээр гэрт нь зүгээр л хүргээд өгчихөж чадна. Би хоолоор дайлсан юм чинь энэ хүнээс ямар нэг хариу үйлдэл заавал авах ёстой гэсэн ядуувтар юм сэтгэж биед нь ойртох гэж янз бүрээр “чичрээд” байхааргүй бардам болчихно. Зам дээр хоёр машин мөргөлдөхөд жолооч нар нь гарч ирээд “Миний буруу”, “Миний ч буруу” гээд уужуу тайван хандаад хэрэлдэхгүйгээр салаад явчихаж чадна.
Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН ДАВХАРДАВААГИЙН ГАНСАРУУЛ
Сэтгэгдэл
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:02:11
nJHPPs http://pills2sale.com/ levitra nizagara
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:45:12
Q6vHV8 http://pills2sale.com/ levitra nizagara
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:18:50
6Suq0r http://pills2sale.com/ levitra nizagara
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:23:31
i1P4YZ http://pills2sale.com/ levitra nizagara
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:25:43
ZSz9Vi http://pills2sale.com/ levitra nizagara
ylas yndestenee bodno baigaa?.... [148.60.92.227] 2020-10-17 09:22:18
ene toriin erenhiilegch erenhii said,ikhe hyraliin darga nart oligtoihon sig eh oronch ediin zasgiin medlegtei zeblehyyd baidaggyi yum baih daa!!!Mongol ylasiin har hairzagnii bodlogo aldagdsan bna syy!
ene ylas oron senelee!!!!Henees bolob?...... [148.60.92.227] 2020-10-17 09:18:25
Mongoliig iim bolgoson gol byryytan ni ardchilsan namaas bolson,ted zasagt garaad mengegyi baisan MAN bol mengetei oron tootoi baisan biz dee!!ingeed mengenii telee Ochirbat erenhiilegch ALT-aan yhaj ehelsen baahan altnii hylgaichid yysgesen iim hymyysiig zasag tor ni sagnaad CHINGISIIN ODON egdeg byryy hyraaj abah heregtei,eh oron byryy zamaar yabaad bainaa!manai ahmadyyd yhej dyysahaas emne ene muusain ardchilsan nobsn,yydiig darj hayad Mongold ychiryylsan hor heneeliig ni edluuleh heregtei!adilhan zasag eeljlen bariad baihdaa ardchilsan nam menge ideed (Ylsaasaa syy)toroos tersen Terbymtangyyd teree biz dee!!iim zohiosgyi yil yabdal bolood bidnii hiimori lundaa setgeliin nar maani hayaad yilee edlej yabna!ene bol syyd Atrdchilsan hujaa nartai holbootoi!!!Odoo yaj ernees garah be?.....ert hyn ettei mal hoyor gytamsig hol yabdaggyi ee!!Mongolchyydiin oyun sanaa hoosoroogyi bna!ardchilsan nobsnyyd synal setgeleen darahaas naas ene ylas hegjiheen engersen!Halamjiin bygd nairamdah ylas b
я [124.158.98.122] 2020-10-16 14:33:49
Хүүхэд ээ дээдлэх хэрэгтэй. Хүүхдийн мөнгийг харин ч нэмэх хэрэгтэй. 20 биш 200 болгоё.
z [124.158.98.122] 2020-10-16 14:31:42
хүүхдийн мөнгө харин ч зөв бодлого.НЭГ хүүхдэд 200 болгох хэрэгтэй.ЭЭЖ аав нь ажилгүй байхаар хүүхдээ хардаг болно ш дээ
ажил хийх сайхан [192.82.67.64] 2020-10-15 21:39:51
Бид гараа тосож авчихаад унтаж байдаг ард түмэн болсон.Энэ сэтгүүлчтэй санал нэг байна.Ийм халамж үйлчилгээгээр Монгол хөгжин гэж огт байхгүй.Би ногоо таридаг ажлын түр байр зарлахад ирэх хүн маш ховор залхуу ард түмэн болжээ.Бид ажил голдог халамжийн орон болсон.
Зочин [133.106.57.4] 2020-10-15 13:45:03
Tetgewer halamj bish shuu hu. Ajlaa hiigeed tsalin orlogoosoo tulsun munguu nasnii etsest awch baigaa shuu. Haa hamaagui haduurahaa baichuul...
Зочин [50.101.118.166] 2020-10-15 13:36:14
Энэ зөв бидний сонголт дандаа буруу байдагаас л мөн төрдөө сайн хяналт тавьж чаддаггүй тэднийг дураараа дургиж байх эсэргүүцэл үзүүлж чадахгүй , Ард түмэн бидний түмэн буруу төр засаг муу байвал хамгийн ядуу орон болдог тэнд муу болгон аяндаа гарч ирдэг энийг бид гучин жил болоход огт ойлгохгүй байсаар өнөөдрийг хүрсэн Монголчууд маш ажилсаг хөдөлмөрч хичээнгүй хүмүүс шүүдээ
Зочин [202.55.188.37] 2020-10-15 13:00:26
Mongold jinhene uuriin tolgiogooroo chadlaaraa bayajsan hun mash hovor ihenh ni luivaraar l bayajsan humuus baigaashdee, 90 ond ardchilald orohod ard tumenii yamar ch medlegguig dalimduulj odoonii bayachuud geed baigaa luivarchid hamag ulsiin hurungiig unegui shaham tonoson shuu dee, hudlaa gehnuu. Erunhiilugchuusuu avahuulaad Bayangol zochid buudal, Talkh Chiher, Makh Impeks, ..., geed l tsuvraad yavna
Зочин [115.65.47.30] 2020-10-15 12:01:28
Монгол улсын өнөөгийн нийгэм дэх бодит амьдралын гашуун үнэнийг маш зөв үнэлж хэлсэн, бичсэн байна. Ганц нэг ч болов монгол хүн энэхүү гашуун үнэнийг мэдэрч, мэдэж, ойлгож, хэлж, бичиж, нийтэлж, сануулж байгаа нь үнэхээр талархууштай. Монголчуудыг сул дорой, ядуу буурай, юу ч мэдэхгүй, чадахгүй, хэн ч биш гэх үзэл бодол, суртлыг социализмын үеэс оросууд маш эрчимтэй явуулж, бэлэнчлэх сэтгэлгээ, халамжийг шүтэх байдалд дасган автуулж, архи согтууруулах ундааг хэт хавтгайруулсны үр дүн нь одоо ийнхүү илэрч байгаа ч юмуу? Гадаад хүн, дэлхийн ба олон улсын байгууллагын үг зөвлөлгөөг Монголчууд хэт тахин шүтсэний ч илрэл юмуу? Монгол улсыг Монголчууд бид өөрсдийн ажилч хичээнгүй уйгагүй хөдөлмөр зүтгэлээр, монгол газар шороогоо гэх эх оронч сэтгэлээр, монгол ухаанаар хөгжүүлж бадраах нь тодорхой, түүнээс ч биш гадаадын хэн гуай ч Монгол улсыг хөгжүүлэхгүй биз дээ? Монгол сайхан орон маань Венесуэл улс шиг болж болохгүй биз дээ? МОНГОЛ УЛС МИНЬ ҮЕИЙН ҮЕД, ҮРИЙН ҮРД МӨНХ ОРШИЖ МАНДАН БАДРАГ.
Зочин [66.181.161.61] 2020-10-15 11:42:46
ovshoorchidaa ustgaj horongiin huraaya tiim zorigtoi aaviin huuhed mongold bn uuuuuuu
Зочин [43.242.243.74] 2020-10-15 10:02:32
Хүүхдийн мөнгө ад үзээд байлгүй төсвийн хулгайчдад хатуу ял оноож бүх хөрөнгийг нь хурааж улсын орлого болгож төсвөө бүрдүүлж баячуудаас авах татварыг нэм тансаг хэрэглээнээс тансаг өндөр татвар авдаг болгоочээ. Хүүхдийн мөнгө нэмсэнээс болж хүн ам өсч байна зах зээл өргөжинө
Ц [203.91.115.56] 2020-10-15 09:15:52
100-300 мян тог бол чинээлэг амьдаралтай айлын 7 хоногиин (00) цаасны монго, 2минут ярьдаг утсны монго , рестранд хоол идээд гардаг л цаас.
Зочин [66.181.161.25] 2020-10-15 09:14:31
Zayagui xvn gj zalxuu, munxag xvniig xelne gj Itgelt bayan shg xelje. Ene bl yaltchgui unen. Xalamjaar amidarch bga orx olon bn. Zarim n bur zoriud muu xuwtsaslaj doroi xaragdaj, albatai yum shg end tendees xalamj xootsoldod ichix nuurgui bolchixson xumus zondoo. Zarim n ch ajil oldoxgui xetsu l bdg bx. Arai gj neg yum barilgiin tuslax yumu ajil olj xamag xund ajliign machiitla xiij nugalj ogchod barilgiin kompanida xulxiduulad xagas munguu awch chadaxgui shantardag uls ch bga bx. Tgd ingej uilee uzej xamag muu ajliign xiiged mungu ch ugui xotsorsnoos xalamj awad bie amar suuj bsann dr gj bodson neg xeseg bn. Geende ch bii, goondoo ch bii gdg l bolj bn. Ajil olgogch n oligtoi tsalin ogchixdog, ajilchin n xiisen shg xiichixdeg bwl amidral deeshled irne. Manaixan xaa xaanaa eniig bodox l xeregtei bn. Xalamjaar amidarna gdg bl unende suirel ruge yawj bn gsn ug.
М [203.91.115.56] 2020-10-15 09:07:58
100-300,мян тогрог тэтгэлэг , халамж биш , тор ард тумнииг олсохоос хамгаалж ходоодны мухарт зусэм талх хаяж б/ а. 1000- 2000 доллор бол халамж амеркчууд , инданчуудад сар бур 2000 доллор газарыг ашиглаж б/ а гээд огдог сураг б/ г энэбол халамж байж болох. Тор хэд гурван огоход архи аваад ууж байвал тор боостосний шинж , тийм ухамсаргуй хунииг буй болгож , иимд архииг бурэмсэн хориглох , жилд 20- 30 мянган хун ухэж урэгдэж б/ а. Шаг ихсвэл цагдаа ажилааииг , хээл хахуулыг бурэмсэн устга Монгол улс 4-6 жилиин дараа кувет , катар зэрэг оронуудад ойртож очиж урд гаргасан алдаагаа мэдэрч эхэлнээ
зочин [202.179.8.210] 2020-10-15 08:09:22
Ядуурлыг залхууралтай зүйрлэж болохгүй.Нийгэмийн байдлаас шалтгаалаад аргагүй ядуурлын түвшинд хүрч байгаа хүмүүс бий.Олон хүүхэдтэй тэднийгээ тэжээх гэж өдөр шөнөгүй ажиллаж байгаа ч авсан мөнгө нь хоолноос нь хэтрэхгүй байгаа хүмүүс ядууралд орохоос аргагүй.Төр түмэн нүдтэй.үүнийг харж байгаа ядуурлаас гарахад төрийн дэмжлэг хэрэгтэй.Үүнийг одоогийн засгийн газар л ард түмнийхээ амьралыг дээшлүүлэх зөв бодлого барьж байна.Ядуурлыг залхуутай хутгаж болохгүй.
Зочин [202.9.46.239] 2020-10-15 22:34:43
Ёстой хирээ мэдэж гөлөглө. Арчаагүй хүмүүс олон гөлөг гаргадаг.
Зочин [202.55.188.37] 2020-10-15 12:48:49
Hiree medej zulzagala!
Зочин [202.126.89.249] 2020-10-15 12:10:32
tiim shu
Зочин [59.153.114.141] 2020-10-15 08:01:41
Belenchleh setgelgeeg gadaadiihan hiij baigaa yum shig sanagdaad
Иргэн [202.179.21.207] 2020-10-15 07:43:22
Бид одоогын энэ байдлаар хүн бүхэн халамж аваад л төр засгаа муулчихаад л халамжынхаа хэдэн төгрөгөөр амьдраад зүгээр суугаад байвал мөхнө гэдгииг хүн бүхэн мэднэ Одоо үүнии уршигыг бизнес эрхэлж баыгаа хүмүүс яс махандаа тултал ойлгож баына Одоо ажил хиих залууу хүн олдохгүй , олдвол тэгэс ингэс хииж цаг нөгцөөсөн ажил хиих сонирхолгүй хүмүүс байдаг болсон Жаахан шаардлага тавьбал ажлаа хаяад явчихдаг иим л байна Үнэхээр дээрээ дарна нар нь төсвиин мөнгөө идэж ард түмэн нь халамжаар амьдраад байвал бид хэзээ ч хөгжиж дэвшихгүй Халамжиин мөнгө хэдэн их наядаараа олдоод байхад улс оронд ажлын байр мөнгө олох үйлдвэр барих болохоор мөнгөгүй гэх юм Ямар ч тэнэг хүн мөнгө байвал эхлээд мөнгө олох бизнес хиигээд түүниихээ ашгаар амьдрана биздээ Гэтэл бид гаднаас мөнгө зээлээд л түүниигээ зүгээр тараагаад байхад улс орон өрөнд орохоос өөр ашиг алга
Баасансүрэн [202.126.88.212] 2020-10-15 12:31:36
,10 сарын эхээр Баянзүрх дүүрэг хүнсний халамжаа тараажээ. Тэр сагсанд нь гурил махнаас гадна архи, шоколад, загасны консеров хүртэл байсан. Ажил хийсэн хүнээс илүү тансаг байгаа биздээ.
Зочин [192.82.70.20] 2020-10-15 07:30:52
халамжлуулсан бол хачин сайхан амьдарч бөйх бсан.энэ халамжийг чнь хууралт гэдэг юм.чи ч гэсэн цалин гэж цөөхөн хэдэн төгрөгнд хууртан амьдарч бгаатай яг адил ГАНСАРУУЛ АА
зочин [192.82.70.8] 2020-10-15 06:20:10
муу хар 10%-иын пизда чинь юугаа хуцаад байгаа хар ал вэ? та нар өөрсдөө ЖДҮ шааж урдуур орж бүгдийг нь хуу хамж хамаг ажлын боломжийг хулгайлчаад өмхий амаараа энгэж хуцахгүй шүү ал минь
Ganaa [66.181.184.152] 2020-10-15 06:13:38
Тэртэй тэргүй дээдчүүд нь идэж ханахгүй байж ХҮҮХДИЙН МӨНГӨ л илүү харагдаад бгаам бх даа дэлхийд олон улс тэр байтугай өгч бна. Өөрсдийнх нь идэж уух нь тэр байтугай цөлмөж байж ИЧЭЭСЭЙ.
Зочин [192.82.67.185] 2020-10-16 00:27:18
Яг үнэн өөрсдөө хэдэн тэрбумаар хусдаг биздээ
Зочин [150.129.140.12] 2020-10-15 05:30:33
манжын төрөөс ч хорон бодлого явуулаад байгам. ажил хийж өөртөө ажлын байр бий болгоод арчаатай яваа нэгнийг нь төрийн нэртэй торгогч шалгагч боогчид нь өдөр шөнөгүй дарамтлан торгож хааж дампууруулдаг. тэгээд ажилгүй архичин түүлгэчин болгочоод ашгүй ийм болчвуу тэгвэл халамж ав, түлээ гэр ав, хоолны талон ав гэнэ, яг л архиа уугаад хүкээ магтан дуулаад авгай хүүхдээ тамлаад сууж бай гэж байгаа юм шиг. үнэхээр нэг хөгийн. монгол хүн монголдоо хөдөлмөрлөхийн заавал нэг үмхий нам дагасан хулгайчын зөвшөөрөл элдэв хүнд сурталд дарлуулна харин хятадуудад бол бүх зүйл чөлөөтэй, мал махаа хятадуус асууж идэж бна, газар шороогоо үндсэн хуулиа өөрчилж байгаад хятадуудад зардаг болж бна, төрийн өмчит бүх компаниуд хятадуудад шилжиж бна, бүх тендер худалдан авалт хятадуудад шилжлээ. монголын засгийн газар гэхээс илүү хятадын төлөөны газар шиг л бна. улсын өр АН-ы хулгайчын үеэс хэд дахин нэмэгдэж ганц хятадад дийлэнхи өрөө шилжүүллээ. ер нь зорилготойгоор улс орныг доройтуулаад бга юм шиг
Зочин [122.201.22.140] 2020-10-15 11:10:07
КАПИТАЛ БАНКАНД АЛДСАН ӨЧНӨӨН ТЭРБУМ АРД ТҮМНИЙ МӨНГИЙГ ОЛЖ АВАХАД ХҮҮХДИЙН МӨНГИЙГ 200 БОЛГООД ӨГСӨН Ч АЛДАГДАЛГҮЙ ЗА
Зочин [66.181.183.129] 2020-10-15 05:08:38
БИД ЯМАР ЗАЛХУУЧУУД ЫГ ТЭЖЭЭХ ГЭЖ ТАТВАР ТӨЛЖ БАЙГАА ЮМ УУ? ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР ГЭЖ НАСААРАА АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ ТАТВАР ТӨЛЖ ҮЗЭЭГҮЙ ХҮМҮҮСИЙН АВДАГ ТАТВАР
Зочин [192.82.67.185] 2020-10-16 00:39:50
Чи халамжийн тэтгэврийг битгий ад үз чи өнөөдөр явж байгаад унаад бэртэж, нэг согтуу чамайг дайрч болно .
Zochin [202.21.109.52] 2020-10-15 04:51:19
Grupp bl ariin haalganiih ihenh n bhaa. 20 jil bie muutai yavlaa. 1 ch grupped orj chadaagui. Ochihiir tseverhen huvtsaslasan bolhoor tegdeg yumuu uuduus yun grupp geed emch nar n uurlaad bdag shuu. 20 jil ulsad achaa bolohgui hiviin emnelgeer emchluuleed yavj bn.
Зочин [202.55.188.37] 2020-10-15 12:53:40
Minii tanidag ev eruul sav saruul 2, 3 hun grup avdag, jild 1 udaa emchee hahuuldaad hurlaar orood sunguulaad yavaad baidgiim bilee. Hahuuld 1 sariinhaa grupiig ugdug gej baisan.
Зочин [210.61.207.40] 2020-10-15 04:30:24
saihan bah hanatal hellee.nogooduul n uurlaad uheh nee.uhaantai n oilgood avah gazar halamjiinhan booj uheheer bor shidmes haigaad ehelsen bololtoi.
зочин [192.82.70.137] 2020-10-15 04:29:32
Монголчууд юу ч хийхгуй зугээр л монго халамж аваад амьдраад байх буян заяа нь тэгширсжн сайхан ард тумэн. Ганцхан дээрээ из доороо бага л хусаж байгаа энийгээ гое зохицуулаад ядаж тэгж хусмаар бнашдээ. Ажил битгий хий зугээр л халамж ав гоешдээ
Зочин [192.82.67.185] 2020-10-16 00:44:28
Монголын буян ихээ даанч дээгүүрээ их идэх юм тэрбумаар шүү.
Зочин [203.91.115.56] 2020-10-15 03:42:32
Энэ огч буй монго бол ямарч оронд байдаг эгэл жирийн ур хуухэд ард иргэдээ гэсэн сайхан санаа. Энэ монго ард иргэдээсээ харамлаж буй хумуус харийн хумуус байх. Харин офшоороос монгииг татаж , том , том уйлдвэр барих , улс эх орондоо , хэрэгтэй ашигийг бодож ,улс ороныхоо алс ирээдууг бодууштай !!!! Манай дэлхиид хуний хэрэгцээг хангах нооц зондоо бии , харин шуналыг хангах нооц байхгуй. !!!!!!!
Зочин [202.9.46.239] 2020-10-15 03:04:23
Зүгээр өгч байгаа мөнгийг авах л хэрэгтэй.
Зочин [202.9.46.206] 2020-10-15 02:34:14
Төр хүүхдээс мөнгө харамлах ёсгүй.хүүхдэд олгож байгаа мөнгө авлига луйварчдийн оффшортонгуудын мөнгөний дэргэд юу ч биш..хүүхэд нийгмийн баялагаас хувь хүртэх эрхтэй.
Зочин [202.21.108.12] 2020-10-15 04:11:33
tur yahaaraa chinii huuhdiig tejeeh yostoi yum, chi uuruu tejeegeech
Зочин [150.129.140.25] 2020-10-15 02:34:12
Хулхи хурандаа монголын эдийн засгийг сүйрүүлж байна хэт нэр төр сонгуулийн хойноос хөөцөлдөх юм
Зочин [96.51.170.216] 2020-10-15 02:28:48
Үнэн бичжээ.Халамжийг хавтгайруулах нь ард түмнийг сул дорой болгодог.Энэ бодлогыг албаар санаатайгаар явуулаад байх шиг санагдаад байх юм.Жишээлбэл хүүхдийн мөнгийг өрхийн орлогоос хамаарч өгмөөр байтал, хавтгайд нь өгнө гэдэг бол хаа ч байхгүй тэнэглэл шиг санагддаг.Хойд Амёрикийн уугуул индианчууд халамжаасаа болоод сүйрч байгаа гэдэг нь үнэн.Улс нь үүнийг мэддэг учраас үнэгүй дээд сургуулийн боловсрол болон бусад олон сайхан боломжийг амладаг боловч нэгэнт оюун санааны доройтолд орсон хүмүүс түүнийг ашиглах сэхээ ч байхгүй, ядуурал архидалтаасаа гарч чадахгүй байгаа нь маш харамсалтай санагддаг.
Зочин [192.82.76.156] 2020-10-15 06:58:26
даваасүрэн чи р хүүхэдгүй юу? хүүхдийн мөнгө бол аль ч оронд байдаг эгэл жирийн шударга хуваарилалт. харин үр ашиггүй хөрөнгө оруулалтаа боль. худгай ийж хахуульд авсан мөнгөө боль Даваасүрэн чи бол бэртэгчин. өөр өө сэв хулгайг харах нүдгүй сохорсон муу хар царайт
Би [202.9.40.104] 2020-10-15 02:27:57
Одоо баян хvнийг л шvтдэг болсон шдэ ингээд сайжирддаг бол сайжрахаар боллоо
Зочин [64.119.26.240] 2020-10-15 02:20:50
Хүрэлсүх эдийн засгаа нураачихлаа
ЗОЧИН [59.153.85.84] 2020-10-15 02:07:12
Нэг айлын 3 том хүн гурвуулаа групп авдаг айл бн, Нэг хүүхэд оюутан , Дөрвүүлээ бас талоны хүнс авдаг , ГРУПП ТАЛОН хоёр нь нийлээд яг тэтгэврийн доод хэмжээ болж бн, Нэг өрхийг тэр чигээр нь халамжаар амьдруулж байгаа нь үнэхээр гайхалтай,
иргэн [64.119.22.234] 2020-10-15 01:53:09
Таш зөв юм бичжээ уншдаг хүн олон байх болов уу иим л зүйлийг олон дахин мэдээлж баймаар байнав Манай сэтгүүлчид идэвхтэн бичигчид гадаадын хүмүүсийн гэр бүл салалт,их мөнгөөр гэрээ хийж байгаа хүмүүсийн ,,, гээд хэрэггүй зүйл бичмээргүй байна,ЯДУУ хүн эрүүл бол тэтгэлэг өгөхөө болимоор юмаа
zochin [202.9.46.210] 2020-10-15 01:38:35
eldev shakhaa tendereer tatvar tulugchdiin mumgiig khuu khamj khulgailsnaa khuukhdiin mungunuus bolood khoosorson meteer khudlaa dongosokhoo bolioroi muu kharkhnuudaa...
Zochin [182.160.39.80] 2020-10-15 02:21:57
Huuhdiin mongo ogogh ni zov. 1,9 ter bumaar 320 uildver barina gej hudlaa. Oorsdiin ideh mongo bagasaj bgaa bolohoor huudiin mongo ruu dairch bna
зочин [122.201.31.169] 2020-10-15 01:27:21
Уншиж ойлгоосоо билээ..маш үнэн пм бичжээ..
Зочин [69.250.15.186] 2020-10-15 00:48:22
ЯДУУРАЛ БОЛ ЗАЛХУУРЛЫН ШАГНАЛ
Зочин [202.9.46.239] 2020-10-15 01:30:40
Заяагүй хүн гэж залхуу мунхаг монголчуудыг л хэлнэ.