Цар тахлын үеийн цахим чуулганы протоколоос
УИХ-ын чуулганы өчигдрийн цахим хуралдаанаар COVID-19 халдварын нөхцөл байдлын тухай Шадар сайд Я.Содбаатарын мэдээллийг сонслоо. Мөн хуралдаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын танхимын сайд нар оролцож, гишүүдийн асуултад хариулав. УИХ-ын гишүүдийн байр, суурийг хүргэж байна.
С.Одонтуяа VS Д.Сарангэрэл
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-Өнгөрсөн хугацаанд халдварыг дотооддоо гаргахгүйн тулд сайн ажилласан хүмүүс олон бий. Тэд эрсдэлд орохоос үл хамаарч ажилласан гэж Ерөнхий сайд мэдэгдэл хийлээ. 10 сар бид бүслэлтэд байлаа, одоо гардан тулаанд орлоо гэж хэлсэн нь маш хариуцлагагүй үг. Өнөөдөр гэнэт энэ аюул учраагүй. Засгийн газар өнгөрсөн 10 сарын хугацаанд цар тахалтай тэмцэхэд 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлсэн.
Энэ мөнгийг юунд зарцуулсан юм бэ. Төсөв батлах үеэр ч гэсэн хэлсэн. Тэр олон барилга, байгууламжаа болиоч гэдгийг эдийн засгийн ямар ч ойлголтгүй хүн ч хэлж байсан. Яагаад бид өнөөдөр ийм байдалд орсон юм шиг асуудалд хандаж байна вэ. УОК-т бэлэн байдлын төлөвлөгөө гэж байна уу.
Шадар сайд Я.Содбаатар:
-Өнгөрсөн гурван сард төлөвлөгөөг баталсан. Салбар бүрт чиглэл, үүрэг нь тусгагдсан. Энэ дагуу л арга хэмжээг авч байна. Иргэдэд ойлгомжтой байх байдлаар танилцуулна. Бэлэн байдлыг хангаж байсан учраас өнөөдөр цаг алдалгүй зохих арга хэмжээнүүдийг авч байна.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
-УИХ-ын дэд дарга С.Одонтуяа ийм үед жаахан хариуцлагатай үг хэлмээр байна.Үл үзэгдэгч энэ вирус шөнө ч ажлаа хийж байгаа. Бид хамгаалахаас гадна довтлох ёстой гэдгийг ДЭМБ олон улсад хэлчихсэн. 10 сарын хугацаанд дэмий хоосон ажиллаагүй.Эм тарианаас эхлээд шаардагдах бүх бэлэн байдлыг хангасан. Голомтод 12 мянган хүн гардан тулаанд орсон нь үнэн шүү дээ.
“Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөө иргэд одоо л хүртмээр байна”
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Ийм нөхцөлд УИХ шуурхай зохион байгуулалтад орж ажилламаар байна. Иргэдийг хааж боохоос илүү шуурхай, нэгдсэн удирдлагаар хангаж ажилламаар байна. Өдөр бүр өөрчлөгддөг эргүү тэнэг шийдвэрээ боль. Нэг өдөр автомашин явна гээд нэг өдөр нь явахгүй гэж байна. Нийслэлийн Засаг дарга нь нэг, Шадар сайд нь бас нэг өөр зүйл ярьдаг байж болохгүй. Асуудлыг хэлэхээр арзас гэдгээ болимоор байна. Алдаа дутагдал зөндөө гарлаа. Засаач. Засаж чадахгүй бол хүмүүсээ өөрчлөөч ээ. Ийм дампуу улс дэлхий дээр байхгүй. Тусгаарлалаа л гэсэн тусгаарласан биш холион бантан хутгалаа. Засгийн газрын авах 23 арга хэмжээ гээд л байсан. Албажсан шийдвэр одоо хүртэл ирээгүй байна. Эдийн засаг, төсвийн байнгын хороо, аюулгүй байдлын байнгын хороо хуралдмаар байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Өдрийн орлогоороо амьдарч байгаа хүмүүсээ анхаарах хэрэгтэй шүү. Анх Энхсаран сувиллаас халдвар алдсан. Үүнд хэрхэн хариуцлага тооцсон бэ. Энхсаран сувилал төрийн байгууллагын хамгаалалтад байсан. Тэр хүмүүст нь хариуцлага тооцох ёстой. Хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ирээд гацчихсан хүмүүсийг хөдөө буцаах чиглэлд анхаармаар байна. Хэтэрхий хатуурхсан байж болохгүй.
Шадар сайд Я.Содбаатар:
-Хоёр голомтлон гарсан тохиолдлыг хуулийн дагуу шалгаж байгаа. Энхсаран сувилалтай холбоотой асуудлаар ХЗДХ-ийн сайдад чиглэл өгсөн. Надад байгаа мэдээллээр энэ асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа.
“Дэлхийн банкнаас 50.6 сая ам.доллар авч вакцинжина гэж хараад суумааргүй байна”
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-Энхсаран сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдсан асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Иргэд болон хууль сахиулагчдын хооронд зөрчилдөөн үүсч байна. Зайсанд нэг иргэн цагдаагийн биед халдсан асуудал үүссэн. Тиймээс ЦЕГ-ын удирдлагууд уг асуудлыг шалгах, цагдаа хууль ёсны шаардлага тавьсан эсэхийг нягтлах үүрэг өгсөн. Цагдаагийн байгууллагын тухай хуулиар цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй бол хариуцлага хүлээлгэхээр заасан.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Дэлхийн улс орон вакцинд л төвлөрч байна. Дэлхийн банкнаас 50.6 сая ам.доллар авна гээд хараад суумааргүй байна Сангийн сайдаа. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөө иргэд одоо л хүртмээр байна.
Шадар сайд Я.Содбаатар:
-Вакцины КОВАКС хөтөлбөрт нэгдэн орох хүсэлтээ илэрхийлсэн. ЭМЯ, Гадаад харилцааны яам ажиллаж байгаа. Одоогоор ДЭМБ хүлээн зөвшөөрсөн вакцин гараагүй байна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Дэлхийн банкнаас вакцины санхүүжилт хүссэн. Ний нуугүй хэлэхэд мөнгөндөө ч гол асуудал биш. Вакциныг түрүүлж авах цорын ганц хөтөлбөр нь КОВАКС хөтөлбөр.Дөрвөн байгууллага санаачилсны нэг нь Дэлхийн банк. Тиймээс бид Дэлхийн банканд хандсан. Хэн мөнгөө төлсөн нь түрүүлж авна. Бяртай, баян орнууд ихэнх нь захиалчихсан. Монгол шиг хөгжиж буй орнууд шууд захиалах боломж нь хомс учраас бид замаа дөтлөх үүднээс Дэлхийн банканд хандсан гэлээ.
Ийнхүү чуулганы хуралдаан дугаар шилжих мөчид үргэлжилж байв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Богд ууланд хэсэг хугацаанд алхахгүй байхыг анхаарууллаа
Ирэх оны төсвийг дахин хэлэлцэх шаардлагыг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа, Б.Түвшин, Д.Цогтбаатар нар Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүллээ
Урсгал зардлыг ₮3.6 их наядаар бууруулахыг шаардав
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:2025 оны төсвийн төслийг дахин хэлэлцэж, засвар оруулах шаардлагатай
Америкийн Вашингтон Пост сониноос Чингис хааныг яагаад Мянганы хамгийн чухал хүнээр сонгов
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлахаар мордлоо
Томхон жорлон дээр хүртэл тууз хайчилдаг төр, засгийн томчууд нефтийн цооног нээхэд яагаад очсонгүй вэ
ЧУУЛГАН: Энэ долоо хоногт УИХ-аар 2025 оны төсвийн төслийн 3, 4 дэх хэлэлцүүлгийг хийнэ
Дунд шатны Улаан загалмайн хороодын дарга нарын туршлага солилцох уулзалтыг зохион байгуулж байна
Жолооны эрхээ хасуулсан мөртлөө согтуугаар машин жолоодсон 263 хэргийг шүүхэд шилжүүлжээ