ШӨХТГ: Өндөгний үнэ нэмсэн дэлгүүрт газар дээр нь арга хэмжээ авчээ

ШӨХТГ-аас Баянгол дүүргийн 3 дугаар хорооны Нарны хороололд байрлах 5 хүнсний дэлгүүр, 2 махны дэлгүүрт хяналт шалгалт хийж тус хорооллын Марал хүсний дэлгүүрт 420 төгрөгөөр зарагдаж байсан өндөгний үнийг 400 болгож буулгаж газар дээр нь зөрчлийг арилгуулжээ.
Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Шилмэл мөнх фарма” эмийн санд Монхимо 30 мл-тэй санитолыг 2000 төгрөгөөр худалдан борлуулж байсныг шаардлага тавьж үнийг 1600 төгрөг болгож буулгаж зөрчлийг газар дээр нь арилгуулсан.
Хэрэглэгчийн гаргасан “Хан-Уул дүүрэгт байрлах “Мөнх суварга” супермаркетад Баян, НВЦ-ийн өндөг 432 төгрөгөөр худалдаалагдаж байна” гэх гомдлын дагуу шалгахад задгай өндгийг 390 төгрөгөөр, савласан /пакеттай/ 10 ширхэгтэй өндгийг 4320 төгрөгөөр худалдаалсан болох нь тогтоогдсон. Савласан өндөгний үнийг бууруулж 10 ширхэгтэй савласан өндгийг 4100 болгохоор кассын программд өөрчлөлт оруулж, газар дээр нь шийдвэрлэсэн.
Хяналт шалгалтанд 24 эмийн сан хамрагдсанаас 10 эмийн санд спирт дууссан байна. Амны хаалт, гар ариутгагчийн нөөц хангалттай байна. Нэг удаагийн амны хаалт 300-550 төгрөгийн хооронд байна.
Хяналт шалгалтанд хамрагдсан Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хороололд байрлах 5 хүнсний дэлгүүр, 2 махны дэлгүүрт гурилын нөөц бага, зарим дэлгүүрт гурил огт байхгүй байна.
Хяналт шалгалтанд хамрагдсан зарим жижиг дэлгүүрүүдэд хүнсний бараа, бүтээгдэхүүний түгээлтийг шөнө хийсэн.
“Хэрэглэгчийн мэдээллийн төв”-ийн 115 утсанд 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цагийн байдлаар 115 утсанд 45, чатботоор 11 нийт 56 иргэн өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүн буюу мах, гурил, будаа,цагаан идээ, маск үнэ нэмэгдсэн талаар гомдол мэдээлэл өгөхөөр хандсан байна.
Өдөр тутмын хяналт шалгалт хийснээр махны дээд үнийг 12500 төгрөгт барьж ажиллаж байна.
Тэгш, сондгой хязгаарлалт ирэх мягмар гарагт дуусна
У.Хүрэлсүх: Жигшүүрт хэргийн үнэн мөнийг олж тогтооход онцгой анхаарч, хууль дээдлэх зарчмыг ягштал баримтлах ёстой
Ц.Туваан: Ерөнхийлөгч байсан хүн хил холболтын гэрээг санаатайгаар мушгин гуйвуулах нь Монгол Улсаа хорлож байгаа үйлдэл
Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
О.Цогтгэрэл: Халамжаар угждаг төрийг биш, хөдөлмөрлөсөн иргэдээ дэмждэг төрийг бий болгоно
Өнөөдөр "Автомашингүй өдөр"
Украины кино найруулагч Сенцов Зэвсэгт хүчний батальоны захирагч болжээ
Клиентелизм ба Какистокраси
Нийслэлийн хэмжээнд 274 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг