11-р ангийн Сурагч хүү хүний амь аварчээ

Aдмин / Нүүр

Нийслэлийн Ерөнхий боловсролын лаборатори 33-р сургуулийн 11-р ангийн сурагч Т.Эрдэм эрдэнэт хүний амь насыг аварчээ.

Тодруулбал, хичээлээ тараад явж байхад сургуулийн буланд гал гарч байсан бөгөөд хүүхдүүд өвс шатаасан юм болов уу гэж бодоод очтол хүн шатаж байсан аж. Тиймээс хувцсаа тайлаад галыг нь унтраасан байна.

Тиймээс Нийслэлийн цагдаагийн газрын удирдах газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хамт олон болон Монголын сурагчдын холбооноос баяр хүргэжээ.

Arslan.mn

Нийслэлийн ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн сурагч Т.Эрдэм: Би өдөр сонгоныхоо хичээлээ тарчхаад гэр лүүгээ явж байхдаа галын аюулд өртсөн хүнд тусалсан. Амьдралдаа анх удаа хүний амийг аварсан тэр үедээ балмагдаад үнэхээр сандардаг юм байна лээ. Гэхдээ л хүнд тусална гэдэг бол ялангуяа хүний амь насыг аварна гэдэг бол үнэхээр сайхан. Нэг гэр бүл ч гэсэн элэг бүтэн амьдарч байвал үнэхээр гоё санагдаж байна. Өвөө минь цагдаа байсан. Надад үргэлж л хүнд тусалж байгаарай, хүнтэй эелдэг харьцаж байгаарай, сайн хүн болоорой гэдэг байсан. Хүн аварч байхдаа би яг л цагдаа болчихсон хүнд туслаад явж байгаа юм шиг л санагдсан. Тийм болохоор би заавал цагдаа болж олон хүний амь насыг аврах болно хэмээв.

Тэрээр 7 наснаасаа эхлэн цагдаа болно гэж хүсэж мөрөөдөж байсан бөгөөд одоо ч зорьсон зорилгынхоо төлөө шаргуу хичээллэж байгаа юм.

Өвөөгийнхөө албаны хувцсанд хүрэх нь битгий хэл, харахад л хүндлэх, бахархах сэтгэгдэл дандаа төрдөг байснаа бяцхан Т.Эрдэм маань бахархалтайгаар хэлсэн юм.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг: Эрдэм хүү маань эр зориг гарган аймшигт галын аюулаас эрдэнэт хүний амь насыг аварсан. Монгол Улсынхаа ирээдүй болсон өсвөр насны хүүхдүүдэд маш том үлгэр дууриалал үзүүлж байгаа гэж бодож байна. Учир нь Монголын ирээдүй болсон хүүхдүүд минь хүний амь насыг аварч байна гэдэг нь бидний ирээдүй үнэхээр гэрэлтэй гэгээтэй харагдаж байгаагийн нэг жишээ. Т.Эрдэм хүүгийн гэр бүл, асран хамгаалагч, үе тэнгийн найзуудад нь талархаж буйгаа илэрхийлье. Эцэг эхчүүд маань хүүхдүүдтэйгээ сайн ярилцаж, тэднийг сонсож юу хүсэж мөрөөдөн, юунд тэмүүлж байгааг нь анзаарч, урам зориг өгч байгаарай. Хүүхэд тань таны бодож байгаагаас илүү гэрэлтэй гэгээтэй, хүчтэй юм шүү гэлээ.

Arslan.mn

Монголын сурагчдын холбооны тэргүүн Б.Анхбаяр: 11 дүгээр ангийн сурагч Эрдэм дүү маань хүний алтан амийг аварсан байна. Үнэхээр бахархаж байна. Яг одоо үүнийг уншиж буй дүү нар минь өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө, бусдын сайн сайхны төлөө, эх орныхоо төлөө чи юу хийж чадах вэ? гэж өөрөөсөө нэг асуугаарай. Сайн үйлс хийж хүнд тусална гэдэг бол хамгийн том бахархах зүйл гэв. Гэрэл гэгээтэй амьдралыг бий болгох ирээдүй минь бидний амь насыг аварч ирээдүйгээ өнгөлсөөр байна.


Сэтгэгдэл

zmkcsnpttl [107.189.7.114] 2024-10-23 01:50:56

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

kezvuhsjqf [107.189.7.114] 2024-10-23 01:50:42

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

Зочин [82.144.201.2] 2021-10-26 18:17:21

Цагдаагийн газар хүний амь аварсан хүүхдийг ямар ч шалгалт шүүлтгүйгээр цагдаагийн дээд сургуульдаа элсүүлэн авч урамшуулах хэрэгтэй шүү дээ. Бусдад нь үлгэр жишээ болно биз дээ.

Зочин [202.21.108.189] 2021-10-26 10:56:10

Get buliin zow humuujil sain bna daa Erdem duudee bayr hurgii oshoo olon. Sain uilsd)busdiig urialaarai

Зочин [213.127.87.240] 2021-10-26 09:15:25

Эр зориг, хүний сайхан сэтгэлийн үйлдэл байна аа. Т.Эрдэм хүүд баяр хүргэе!!!


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.