Самар түүхээр явсан иргэн модноос унаж амиа алджээ
Энэ нэгдүгээр сарын 10-ны өдөр /2022.01.10/ Төв аймгийн нутаг дэвсгэрт хуш модноос нэг иргэн унаж нас барсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Булган аймгийн харьяат 29 настай эрэгтэй М нь Төв аймагт самар түүж яваад хуш модноос унаж, Мөнгөнморьт сумын эрүүл мэндийн төвд эмчлэгдэж байгаад нас барсан байна. Эх сурвалжийн мэдээллээр, “Өнгөрөгч 2021 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр /2021.11.25/ самар ирсэн байсан. Одоогоор Төв аймгийн цагдаагийн газар хэргийг шалгаж байна” гэжээ. Иймд иргэд самар унах цаг болоогүй үед самар түүх гэж явахгүй байх, болзошгүй аюулаас сэргийлэхийг анхааруулж байна.
Сэтгэгдэл
Зочин [192.82.75.56] 2022-01-14 03:09:30
Ум ма ни бад мэ хум
Зочин [202.9.46.48] 2022-01-13 07:37:30
Ойн модыг цохиж гэмтээлгүй сунадаг шатаа аваад мод түшүүлж тавиад шатаараа дээш авираад самар түүж болно шдээ.