Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг хойшиллоо

Aдмин / Хууль

Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 28 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг болон Хууль зүйн байнгын хороо хамтран Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг 2022 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна.

Оролцох хүсэлтэй хүмүүс доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү.

БҮРТГҮҮЛЭХ: https://docs.google.com/document/d/1TBf4LrqlTOxOiefHWzHC5zp3jYgK7hf7wMKkCpy-51U/edit?usp=sharing

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 28 дугаар тогтоолоор байгуулсан.

Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Д.Ганбат, Х.Ганхуяг, Б.Жаргалмаа, Ж.Сүхбаатар нар ажиллаж байна.

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөлтэй тус холбоосоор танилцана уу. http://forum.parliament.mn/projects/11050/

Хууль зүйн байнгын хорооны ажлын алба


Сэтгэгдэл

Зочин [64.119.30.131] 2022-03-22 08:34:31

Архи үйлдвэрлэхээ нэг нь болсон зогсоо. Ээ Богд Зонхов минь

Зочин [66.181.171.26] 2022-03-22 06:53:11

архичдад зориулсан жижг шилтэй архийг үйлдвэрлэж, худалдааахыг ЗОГСОО!!!!!

Зочин [66.181.171.26] 2022-03-22 06:54:41

Жижиг шилтэй архийг үйлдвэрлэж, худалдаанд гаргахыг таслан зогсоох гэсэнтэй санал нэг байна шүү!!!!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.