ТЦА: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил жилээс жилд өссөөр байна
![](/files/mj5cpkbtuv6bun5516xw/3/sogtuu-185907-1574764681.jpeg)
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв өнгөрсөн сарын 28-31-нд нийт 1266 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 942 мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 26, орон нутагт 21, нийт 47 хүн гэмтэж бэртсэнээс гадна ноцтой ослын улмаас 4 хүн нас барсан байна.
Тодруулбал, нийслэлд явган зорчигч мөргөсөн 19 осол бүртгэгдэж, 21 хүн гэмтэж, 2 хүн нас барж, автомашин мөргөлдсөн 3 осол гарч, 5 хүн гэмтжээ. Харин орон нутагт үл хөдлөх зүйл мөргөсөн гурван ослын улмаас 5 хүн гэмтэж, автомашин онхолдсон зургаан осол бүртгэгдэж 11 хүн гэмтэж, хоёр хүн нас баржээ. Мөн автомашин мөргөлдсөн 3 ослын улмаас гурван хүн гэмтэж, явган зорчигч мөргөсөн хоёр осол гарч хоёр хүн гэмтсэн байна.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 327, орон нутагт 132 нийт 459 зөрчил илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон зөрчил жилээс жилд өссөөр байна. Тухайлбал, Нийслэлийн хэмжээнд 2020 оны I улиралд - 2179, 2021 оны I улиралд - 2851, 2022 оны I улиралд - 5828 зөрчил бүртгэгджээ.
Сэтгэгдэл
Зочин [192.82.67.106] 2022-04-01 18:07:07
Хууль сул байна даа
zochin [202.131.242.227] 2022-04-01 09:53:58
nasaar ni joloo barih erhiig ni hasaad og
зочин [66.181.166.196] 2022-04-01 08:31:36
Хууль, хуулийн байгууллагууд хэтэрхий сул дорой байгаагийнх, согтуу жолочийн эрхийг бүх насаар нь хасаад унаж явсан тээврийн хэрэгслийг нь хураагаад улсын орлого болгоод байхад дороо л цэгцрэнэ ш дээ, хууль тогтоогчид, цагдаагийн байгууллага ажлаа хийж чадахгүй байна л гэсэн үг дээ
Иргэн [124.158.67.202] 2022-04-01 06:49:29
Хуулийн н санкцаа чангаруулж машинных нь улсын дугаарыг хурааж хеделгеенд ордоггуй болгомоор байна. Тэгэхгуй бол эрхээ хасуулсан ч унаад явж байж магад.
Зочин [192.82.73.27] 2022-04-01 06:33:38
Жолоо барих эрхийг нь хугцаагүйгээр хас