Нэг ч нийтийн “00”-гүй Монголын аялал жуулчлал

Aдмин / Эдийн засаг

Монголын үүх түүх, соёл, байгалийн үзэсгэлэн бишрэм сайхан. Тиймдээ ч гадаад, дотоодын жуулчдын сэтгэлийг татах газар дэндүү олон. Зам харилцаа хөгжихийн хэрээр мянган бээрийн газрыг хэдхэн цагт товчлох хурдан техникийн ачаар зорьсон газартаа саадгүй хүрдэг болов. Гэвч өнгөрсөн хугацаанд зам дагаж хөгжил ярьснаас биш хүнийхээ хэрэгцээ шаардлага, тав тухыг ер тоосонгүй. Улс орны хөгжлийг уул овоо мэт томоор төсөөлөхийн оронд урдаа байгаа жижигхээн хэрэгцээг олж харахгүй, хүний эрхийг хөсөр хаяж ирсний тод жишээг энд тэмдэглэе.

ХОРМОЙГОО БАРЬЖ “БЭЛЧДЭГ” БАЙДЛААС ХЭЗЭЭ САЛАХ ВЭ

Өнгөрсөн хугацаанд жижигхэн юм шиг атлаа маш том асуудлыг орхигдуулж ирсэн нь замын хүмүүсийн алжаал тайлах зориулалтын зогсоол, нийтийн бие засах газар юм. Алжаал ядаргаа тайлахаа бүр больж үзье. Ядаж хүний анхдагч хэрэгцээг хангаж өгөх нийтийн бие засах газартай болгож өгөөч гэж яриад арван жилийн ойтой золгож байна. Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин гэхэд “Орон нутгийн замд зориулалтын зогсоолтой болъё”, “Урьхан” шиг жишиг зогсоолыг олноор байгуулъя” хэмээн асуудал хөндсөн цуврал сурвалжлагыг хийж байв. Зөвхөн үүнээс хойш таван жил өнгөрсөн ч бахь байдгаараа. Жуулчдыг сая саяар нь авчирна гэж мөрөөдсөнөөс биш тэднийг ямар орчин нөхцөлд угтахаа тооцсонгүй. Монголчууд хээгүй, бүдүүлгээрээ дуудуулж хормойгоо бариад байгаль бараадлаа гэхэд гадаадын жуулчдад үнэндээ төсөөлөгдөхгүй. Сэтгэлд нь ч багтахгүй. Энэ янзаараа тухлаад буцах нь битгий хэл анхдагч хэрэгцээгээ хангаж чадаагүй хүмүүс дахин ирэхгүй биз. Бусдыг уриалан дуудах нь бүр ч эргэлзээтэй.

Ялангуяа, зуны налгар өдрүүдэд нийтээрээ аялаад явахад хүмүүсийг нэг л асуудал бухимдуулдаг нь бие засах газар. Үүний тод жишээ нь хот хоорондын нийтийн тээвэр хаа таарсан газраа зогсох үед хормойгоо барьсан хүмүүс ийш тийшээ “бэлчиж”, идсэн уусан зүйлийн хог хаягдаад үлддэг байдал. Эмэгтэйчүүд нь дээлээ нөмрөөд сайр, жалга барааддаг бол эрчүүд нь замын хажуу хаана таарсан газраа биеэ суллачихна. Хот хоорондын нийтийн тээвэр нэг удаа зогсоход л 40-50 хүн “асгарна”. Ийм нийтлэг дүр төрх орон нутгийн замд хувь, хувьсгалын унаагаар явсан ч адил давтагдана. Тээврийн жолооч нарын олон жилийн туршлагаас харахад хүн 50-100 км яваад биеэ суллаж, чилээгээ гаргах хэрэгцээ бий болдог аж. Үүнээс харахад 1000 км туулахад зам зуур хамгийн багадаа 10-15 удаа зогсож биеэ суллах шаардлага гарах нь. Энэ болгонд хүмүүсийн өтгөн шингэн, идсэн уусан зүйлийн үлдэгдэл, цаас, хуванцар сав ямар ч шүүлтүүргүйгээр байгальд үлдэнэ гэсэн үг. Уг нь иргэд үйлчилгээний хөлсөө хангалттай төлж буй. Жил ирэх тусам тээврийн зардал хэд дахин нэмэгдсэнээс биш аян замд аятайхан ч биеэ суллачих боломж нөхцөл алга. Үүнээс үүдээд хол замд явж байгаа хөгшин, залуу хүүхэд хөвөөгүй гэдсээ “мэдэж”, давсгаа чангалахаас аргагүйд хүрдэг.Багахан тооцоолол хийж үзэхэд энэ жилийн баяр наадмын өдрүүдээр буюу долдугаар сарын 9-17-ны хооронд амарч зугаалж, аялах зорилгоор Улаанбаатараас 118 мянган автомашин орон нутгийг чиглэжээ. Нэг автомашинд дунджаар 4-5 хүн зорчсон гэж тооцвол 670 гаруй мянган иргэн дотоодод аялсан байна. Мөн аялал жуулчлалын төв цэг болсон Хөвсгөл далай руу хоёр хоногийн хугацаанд 66048 хүн зорьсон байх жишээтэй. Гэтэл эдгээр иргэд замдаа тухтай буугаад биеэ суллах боломж алга. Зарим нэг хувийн үйлчилгээний газрын төлбөртэй ОО, модон жорлонд дугаарлахаас өөр сонголтгүй. Баруун тийшээ зорчих замд боловсон бие засах газартай ганц байгууллага нь “Урьхан” байдаг. Гэтэл энэ жилийн наадмаар засвартай байсан нь иргэдэд хүндрэлтэй байлаа. Угаас төр үүргээ биелүүлэхгүй байхад хувийн хэвшлийг буруутгах аргагүй. Энэ жишгээр 1000 км яваад Говь-Алтай хүрсэн ч, цаашаа 2000 км алс баруун хязгаарт очсон ч замдаа өнөөх л биеэ суллах асуудалтай тулгарсан хэвээр.

ЗАМ ДАГУУХ БИЕ ЗАСАХ ГАЗРЫГ ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ ХАРИУЦАЖ БАЙГАА ГЭВЯдаж хүний анхдагч хэрэгцээг хангаж өгөх нийтийн бие засах газартай болгож өгөөч гэж яриад арван жилийн ойтой золгож байна. Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин гэхэд “Орон нутгийн замд зориулалтын зогсоолтой болъё”, “Урьхан” шиг жишиг зогсоолыг олноор байгуулъя” хэмээн асуудал хөндсөн цуврал сурвалжлагыг хийж байв. Зөвхөн үүнээс хойш таван жил өнгөрсөн ч бахь байдгаараа. Жуулчдыг сая саяар нь авчирна гэж мөрөөдсөнөөс биш тэднийг ямар орчин нөхцөлд угтахаа тооцсонгүй.

Энд зөвхөн иргэдийн тав тух, бие засах хэрэгцээний асуудлыг хөндсөнөөс биш хэдэн мянган хүний ялгадас, бохирдол байгаль дэлхийд хэрхэн нөлөөлж буйг түр орхилоо. Ил жорлон, байгальд гадагшлуулсан өтгөн шингэнээс дэгдэж буй хүхэр, аммиак буюу шивтрийн хийн агууламж бусад хийнээс өндөр байдаг. Энэ нь хүчилтөрөгчтэй исэлдэх урвалд орж, агаарт тархдаг. Харин бид түүгээр нь амьсгалдаг. Хорт хийн идэвхтэй байх хугацаа нь дор хаяж 18 cap байдаг нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гол үндэс болдог байна. Мөн хүхэр, аммиакийн давхар исэл хөрсөнд нэвчиж улмаар гүний усанд нөлөөлдөг. Газрын хөрс, усыг бохирдуулахаас гадна хүний эрүүл мэндийг аажмаар устгадаг гол дайсан болдог зэргээр тооцоод байвал дуусахгүй.

Тиймээс орон нутгийн замд ядаж 100-200 км тутамд жорлон, хогийн сав, амарч тухлах зоогийн газар зэргийг багтаасан зориулалтын зогсоолтой болох талаар бид дахин хөндөж байна. Энэ асуудлыг шийдвэрлээгүй цагт мянга түмэн удаа хог хаягдал, цэвэр цэмцгэр, эрүүл байх талаар яриад нэмэргүй. Арван жилийн өмнө нь л нийтийн бие засах газар байгуулна гэж ярьж байсан энэ асуудал өнөөдөр юу болсныг байгаль орчин аялал жуулчлалын салбарын албаны хүнээс тодруулахад “Зам дагуу гэдэг утгаараа Зам, тээврийн хөгжлийн яам хариуцаж байгаа. Цэгүүдээ тогтоогоод ажлаа эхэлнэ гэсэн. Мөн МҮХАҮТ-тай хамтраад аж ахуйн нэгжүүдээс санал авч байгаа юм билээ. Ажил нь хэзээ эхлэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан ажлын хэсэг байгаа байх” гэлээ. Бид энэ асуудлыг үргэлжлүүлэн сурвалжлах болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Zochin [122.201.24.60] 2022-08-01 02:23:04

Ehnii oochert ES maani buh benzin kolonknuudiig neg standartin daguu 00 bolgoh hatuu uurgiig ogoh heregtei,mon buh amraltin gazruudad,ed arai bololtsootoi...

Зочин [66.181.191.162] 2022-08-01 01:30:55

iim munhag aimaar ym ichih heregtei sh de.jorlon usand oroh 2 chuhal zuiliig hiij chaddaggui ym u hiihiig husehgui l b,gaa biz de.shunal ihtei bolohoor gol n gonsoigood nariindaa hataad b.gaa biz.gadaad buu hel bidedend hund b.dag estoi teneg mongolchuud.....

Энэ асуудлыг ойрын үед ярих хэрэггүй. [66.181.160.35] 2022-07-30 17:53:53

Энэ жил, ойрын жилүүдэд жуулчдал АШИГ АВЧРАХГҮЙ. Иймд жуулчдад зориулсан 00-ийн асуудлыг одоо хойшоо тавь. Бүтэхгүй. Ойрын 5 жил энэ тухай яриад хэрэггүй, жуулчлал Монголд өргөжихгүй.

Бусад улс хэцүүдэж байна, Монгол ч гэсэн мөн адил. [66.181.160.107] 2022-07-31 17:08:10

Польшид гэхэд л "Балтийн тэнгисийн эргийн зочид буудлуудад нь ирдэг жуулчдын тоо ЭРС буурчихлаа, хэцүү үе ойртож байна" гэж бичсэн байнлээ. Монголд ч гадаадын жуулчид ирэхээ больж байна.

Зочин [103.10.21.250] 2022-07-30 07:44:24

Монгол эрх мэдэлтэй хүмүүс нь бүгд доороо нүхгүй битүү бас туйлын шуналтай төрсөн хулгайч сэтгэхүйтэй

Жирийн иргэн [139.5.216.27] 2022-07-29 10:51:46

Олон жил энэ тухай ярьж байгаа боловч юу ч хийсэнгүй ээ. Тэгээд бас үсрэнгүй хөгжил , алсын хараа гэж яриад байгаа нь инээдэмтэй.

Иргэн [192.82.67.241] 2022-07-29 06:31:48

Жорлонгоо шиыдээч !!!!!! Аяндаа Зорчигч жужлчин амралтиын зочин нэмэгдэнэ шүү дээ !!!!тав тухгүй хээр хэн шээх вэ дээ тэр тусам настай хүмүүст бүр яршигтай -- яаж хөгжихгээд байна аа!!!!!!!!Зам зуур ил газар Одоо болж - ядаж Эко шорлонтой болооч !!!!!!Сэтгэл байвал болно доо.!!!!!!!!

Зочин [66.181.178.108] 2022-07-29 04:53:53

Наадам өнгөрсөн хойно юу донгосоод байгаа юм

Зочин [64.119.26.67] 2022-07-29 04:27:52

нийслэл хот маань хэдэн жилийнхээ ойг хийгээд байгаад билээ дээ, лав 300 гаран жил болсон байх, тэгээд одоо болтол жорлонгийн асуудлыг шийдэж чаддаггүй ээ, ийм хүмүүсийг чинь гадныхан шоолохгүй өөр яах билээ дээ :)))

Зочин [122.201.21.129] 2022-07-29 04:05:05

Ийм байж аялал жуулчлал хөгжүүлнэ гээд л байгаа юм даа. Зун болохоор хэдэн долоо хоногоор хэсэгчлэн халуун усаа хаана. Өдөр нь гэрэл цахилаанаа таслана. Тэгээд цахим үндэстэн болно гээд байгаа...

Baagii [47.20.222.117] 2022-07-29 02:06:05

New York Ulaanbaatar hoer yag adilhan yum baina.

Зочин [185.17.14.179] 2022-07-29 02:04:13

Gudamjind buyu baigaliin jorlond baaj sheehiig uzehiin tuld 400 say juulchin mongold ireh bolnoo. Baigallin jorlon yamar baidgiig mongoloos uzeh bolno Munch agui hugjiltei uls shuu manai mongol

Зочин [185.17.14.179] 2022-07-29 02:01:32

Haha nitiin 0 baihgui gudamjindaa baaj segeed 400 say juulchin mongold irneee

Зочин [192.82.72.5] 2022-07-29 01:59:34

Солонгос шиг 50 км бүрт нийтийн жорлон , зочид буудал , ресторан , нийтийн хоол , дэлгүүр , бензин колонк , дугуй засварын газар, машин угаалгатай маш олон машины зогсоолтой зогсоолууд замын хоёр талаараа байдаг . Яг тэрэн шиг үйлчилгээний төвтэй зогсоолууд 50 км тутамд барих хэрэгтэй . Монголын нөхцөлд тохируулаад тэр чигээр нь хуулаад барихад л асар олон асуудлыг шийднэ дээ . Зам тээврийн яам болон Байгал орчин аялал жуулчлалын яам зэрэг төрлйн байгууллагуудын төлөөллийг Солонгосоор хөндлөн гулд аялуулж туршлага судлуулах хэрэгтэй


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.