Д.АМГАЛАН: ИМПОРТЫН ТАТВАРЫГ ТЭГЛЭЖ БАЙГАА НЬ ЭДИЙН ЗАСГИЙН ДАРХЛААГ БҮРЭН УСТГАЖ, 100% ГАДНЫН УЛСЫН ХАРААТ БОЛОХ БОДЛОГО ЮМ

Aдмин / Эдийн засаг

Цементийн хомсдол үүссэнтэй холбогдуулан Засгийн газраас импортын татварыг он дуустал тэглэсэн. Уг шийдвэрийг иргэдийн зүгээс ихэд няцааж байгаа. Иймд бидний зүгээс цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Эдийн засагч Д.Амгалантай ярилцлаа.

-Цементийн импортын татварыг тэглэсэнтэй холбоотой таны байр суурь ямар байгаа вэ?

-Засгийн газрын шийдвэрээр цементийн гаалийн албан татварыг тэглэхээр болж байна. Сангийн сайдын тайлбараар бол бүтээн байгуулалтыг саадгүй үргэлжлүүлэх, цементийн үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх үүднээс цементийн гаалийн албан татварыг энэ он дуустал тэглэх шийдвэр гаргасан гэж байгаа нь засаг, төр салбарын болоод нэгдсэн бодлого төлөвлөгөөгүй явдгийг бүрэн утгаар нь харуулсан үйл явц боллоо. Бодит байдал дээр ЗГ-ын дээрх хүлээлт биеллээ олно гэдэг нь хэт хөнгөн дүгнэлт төдийгүй маш хортой шийдвэр гэж харж байна.

-Цементийн импортын татварыг тэглэснээр гарах эрсдэл, үр дүнг та хэрхэн харж байна вэ?

-Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж байгаа шийдвэр гэхээс илүүтэй. Энэ шийдвэр нь одоо алдагдалтай байгаа төлбөрийн тэнцлийг улам муутгах үндэслэл, тулгуураа алдсан төгрөгийн ханшийг улам сулруулах, үнэгүйдүүлэхэд түлхэц болох, үндэсний үйлдвэрлэлийг эрсдэл рүү түлхэж байна. Ялангуяа дотоодын цементийн үйлдвэрүүд ажлын байраа хадгалахад хүндрэл үүсэх төдийгүй санхүүгийн эх үүсвэр, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх тогтолцоонд гажуудал гарах гээд наад захын хүндрэлүүд үүсэх эрсдэл бий. Мөн ажилгүйчүүдийн эгнээг нэмэгдүүлэх, халамжийн бүлгийг зузаатгах урьдач нөхцөл ч болох талтай. Цаашилбал валютын гадагшлах урсгалыг нэмэгдүүлж, дотоод хуримтлалыг үгүй хийж, эдийн засгийн дархлааг сулруулах, импортлогч улсаас хэт хараат болох эрсдэл бий... гэх мэт маш олон сөрөг үр дагаврыг дагуулах болно шүү.

-Үндэсний үйлдвэрлэлийг эрсдэлд оруулж байна гэж та хэллээ. Үндэсний үйлдвэрлэгчид яг ямар эрсдэл нуруун дээрээ үүрч байна вэ?

-Үндэсний үйлдвэрлэл гэдэг бол бидний амар амгалан сайхан амьдрал, улсын төсөв санхүүгийн баталгаат эх үүсвэр, аж ахуй, жижиг дунд бизнесийн бэлтгэн нийлүүлэх гол суваг, ашиг орлогын үндэс төдийгүй өрхийн орлого, иргэдийн цалин хангамж гэх мэт олон зүйлтийн эх үүсвэр нь, тэдгээрийн оршин тогтнох баталгаа бүхий олон талт харилцааны эх сурвалж нь гэж ойлгож болно. Бид импортыг дэмжих нь өөрөө дээрх олон талт харилцаанд эрсдэл авч ирж байна гэсэн үг. Үндэсний үйлдвэрлэл импортод шахагдсанаар хамгийн том эрсдэл санхүүгийн эрсдэл байх болно. Өөрөөр хэлбэл өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчим алдагдах болно, хөрөнгө оруулалтын горим, бодлого алдагдана, үүнээс улбаатай хүний нөөцийн менежментэд доголдол үүснэ. Энэ нь ажлын байраа алдаж, хүний нөөцийн бодлого алдагдаж, ажилгүйдлийн, ядуурлын суурь тавигдах урьдач нөхцөл болно. Мөн төсвийн орлогын гол эх үүсвэрт тасалдал үүсэх гэх мэт маш олон эрсдэлийг дурдаж болно. Монголчууд бид том эрх ашиг, том боломж болсон үндэсний баялаг бүтээгчдээ үгүйсгэж, гадныхныг, бусдыг ухамсарт бусаар даган дуурайж ирсэн нь өнөөдөр хөгжлийн хавханд өөрийгөө оруулсан. Өөр хэн ч биш.

Сүүлийн 30 гаруй жилийн түүхээс сургамж авах хэрэгтэй. Хөгжингүй улс үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгөтнүүдээ хамгаалдаг. Зөвхөн үндэсний баялаг бүтээгчдийнхээ ачаар хөгждөг. Чухал үед нь дэм болж, хүнд үеүдэд улс нь, ард иргэд нь тэднийхээ хүч нөөцөд тулгуурлан босдог энгийн ойлголт. Товчхондоо бол тэдний хөгжлийн нууц бол баялаг бүтээгчид. Тодорхой ойрын жишээг саная: Хонконг, Сингапур, Тайваний хамтаар «Азийн дөрвөн бар» хэмээх Өмнөд Солонгос ДНБ-ээр дэлхийд 12-т, Азид 4-т эрэмбэлэгдэх хөгжингүй орон болсон. Экспортод чиглэсэн эдийн засагтай. Цахилгаан бараа, гар утас, робот, хөлөг онгоц, ган хайлуулалт, автомашин үйлдвэрлэл нь эдийн засгаа авч явдаг. Энэ амжилтын гол үүргийг Солонгосын баялаг бүтээгчид буюу үндэсний үндсэн дамнасан корпорацууд бий болгож ирсэн. Энд: Самсон Хёньдэ, СК, ЛЖ, Ханьжинь, Кымху Түсань зэрэг экспортод чиглэсэн хэдэн компани ДНБ-ийн 90%-ийг бүтээн хөгжүүлсээр байна. Бид сурах хэрэгтэй.

-Угтаа бол ард иргэдийн амьдралыг дэмжихийн тулд импортын татварыг тэглэж байна гээд байгаа шүү дээ?

-Бид ард иргэдээ дэмжих нэрээр өөрсдөө бүтээх бус бэлэнчлэх сэтгэлгээнд суурилсан, тус дэм горилсон, халамжийн бодлогыг барьж ирснээр ямар байдалд орсныг саяхны цар тахлын үйл явц харуулсныг санах хэрэгтэй. Хил гаалийн гацаа, импортын тасалдал үүнээс үүдэлтэй нийлүүлэлтийн гаралтай инфляц, үнийн өсөлт, төгрөгийн ханш уналт, гадаад өрийн дарамт зэргийг бид одоогоор шийдэж чадаагүй л байна шүү дээ. Үүний шалтгаан бол амар хялбараар импортыг дэмжиж ирсэн явдал.

Тиймээс иргэдийн амьдралыг дэмжихийн тулд импортын татварыг тэглэж байна гэдэг бол зуун хувь гаднын улсын хараат болъё гэдэгтэй агаар нэг шүү. Үндэсний болоод эдийн засгийн дархлааг бүрэн устгах бодлого шүү.

-Барилгын компаниуд үйл ажиллагаагаа явуулахад цементийн үнэ саад болох, олдоц байхгүй гэх мэт шалтгаануудыг хэлж байгаа шүү дээ?

-Энэ өнөөдрийн тулгараад байгаа асуудал биш шүү дээ. Засаг, төр гэж байдаг бол бодлого гэж байдгүй юм уу. За яах вэ өнөөдөр үнэ өссөн, хэмжээ дутсан гээд гаднаас авдаг байж. Маргааш гаднынхан аажмаар үнээ өсгөнө, хил гаалийг гацаана, тэр үед үндэсний хэдэн үйлдвэрлэгч үгүй болсон байна. Ямар шийдвэр гаргах уу. Гол шийдэл бол цементийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчийн тоог өсгөх шүү дээ.

-Дарханы зам, томоохон бүтээн байгуулалтаа дуусгахын тулд уг шийдвэрийг гаргасан гэж сангийн сайд мэдээлэлсэн. Та үүнтэй санал нийлж байгаа юу

-Үүнтэй санал нийлэхгүй. Дарханы зам ч тэр, цементийн томоохон нийлүүлэгч, Хөтөлийн асуудал ч тэр манай төр залгамж бодлогогүй, ажил хийж чаддаггүй болохыг л илтгэж байна. Ажиллуулж чадахгүй бол булаах хэрэг байсан ч юм уу. Ерөнхийд нь дүгнэхэд цементийн үйлдвэрүүдийг төр захиалгаар дампууруулж Хятад цементийг импортоор оруулж ирж байгаа мэт л сэтгэгдэл төрөх юм даа. Өөр гарц олон шүү дээ.


Сэтгэгдэл

Зочин [99.230.64.174] 2022-09-20 23:10:12

Ерөнхий сайд маш их ачаалалтай эх орныхоо төлөө ажиллаж байхад зарим монополь үйлдвэрүүд давраад цементийн үнээ нэмээд эх орондоо дайсагнаад, тэнэгтээд байвал гаднаас цемент үнэгүй оруулж ирсэн ч яадаг юм бэ!!!!! Зөв шдээ,,,,,,, зарим монгол хүмүүс яагаад ийм ухаан муутай юм бол доо хөөрхий,,,,

Зочин [192.82.78.61] 2022-09-17 16:27:31

энхсайхан тэглээд бүх үйлдвэрээ үнсэнд булсан даа

ХҮН ХҮН [192.82.77.52] 2022-09-17 08:06:11

ЦАГ ҮЕД НЬ ТОХИРУУЛСАН ТҮР ЗУУРЫН АРГА ШҮҮ ДЭЭ ЭНЭ ЗӨВӨӨ ӨНӨӨГИЙН ЕРӨНХИЙ САЙД САЙН АЖИЛАЖ БАЙГАА ШУДРАГ ЗӨВ АЖИЛАХ ГЭЖ ЗҮТТЭЖ БАЙГАА ГЭТЭЛ ,МАН ,ДОТРОХ ИХ ХУРАЛД СУУЖ БАЙГАА ХУЛГАЙЧ НАР БА ТЭДНИЙ ГАР ХӨЛ БОЛСОН ШҮҮХ ХУУЛЫН БАЙГУУЛАГ ЕРӨНХИЙ САЙДЫХААН ХИЙХ ГЭЖ БАЙГАА ХИЙЖ БАЙГАА АЖИЛД ҮРГЭЛЖ СААД САДАА БОЛСООР БАЙНА

Х [66.181.160.110] 2022-09-16 02:18:40

Битгий донгосооцементний үйлдвэрийнхэн, эх орон, ард түмнийхээ амьдральд таарсан хямд үнэтэй цементээр хангах нь яасийн ! Одоо бусад бараа бүтээгдэхүүнийг ч ингэж өрсөлдөөнтөй боогох хэрэгтэй! Газрын баялагийг үнэгүй шахуу ашиглаж байж!!

Зочин [192.82.91.132] 2022-09-15 12:53:02

ЗГ шийдвэрээ эргэж харах хэрэгтэй. Түр зуурын ч бай олигтой шийдэл биш. Хүйтэрч байхад хийсэн СТП суурь чанаргүй болно. Тиймээс Дарханы замыг дахиад нэг жил хүлээсэн яадаг юм

Bid amidraltai temzeh yostoi?torooroo ch hybi hyneeree ch?.... [148.60.92.227] 2022-09-15 12:10:34

chi tiim sain yum bol zeblegeegee egeh chini yasan hyih be?....chi Mongol hyn yum bol?....Mongoldoo amidarch ene ylasiinhaa sain saihanii telee am neeh yyregtei hyn men uu?ygyi yu?......engersen siidber garsan hoino hyzdag gelegnyyd hereggyi ee!!

Иргэн [202.21.126.30] 2022-09-15 08:29:55

Тэнэгтээд солиороод байхийн. Түр зуурын л арга хэмжээ шд. Ганцхан цемент дээр л татвар түр хугацаанд тэглэж бн. Байрны үнийн өсөлт гээд нийт ард түмэнд хүнд дарамт ирж байгааг багасгах гэсэн л арга.

зочин [43.228.130.188] 2022-09-15 08:29:17

Зөв дүнэжээ. Ганц цемент биш эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас өргөн хэрэглээний болон бусад бүх бараа бүтээгдэхүүний үнэ, тээврийн үнэ өсч байна. Тэглээ гээд барьж босгосон цементийн үйлдвэрүүдийг уналт, дампуурал руу түлхэх бодлогыг төр засаг авч болохгүй. Манай Валют гадагшаа урсаж. нилээд хятадууд мөнгөтэй. ажилтай болж, нийлээд олон Монгол ажилчдыг ажилгүй орлогогүй болгох л шийдвэр гаргаж байна. Уул нь төр засаг нь үйлдвэрүүдийг дэмжиж татварыг хөнгөлж, бүтээгдэхүүнийг нь худалдаж авах, ер нь олон гарц байж болно доо. Нэг тусгаар улс, бас төр зөсөг нь арай алсыг харж бодлоготой, шийдвэр гаргаж болдоггүй л юм байхдаа. Би нэг муу тэтгэврийн хөгшин энэ улс орныг байсан бүх үйлдвэрээ үгүй хийсэнд нь харамсан, шинэ үйлдвэр баригдлаа гэх мэдээнд баярлаж сууж байхад, тэнд ажилладаг хэдэн зуун ажилчин нь цалинтай, гэр бүл нь орлоготой байлгах талаас нь боддоггүй юм байхдаа. Хэсэгхэн хугацаанд зохицуулалт хийж тогтворжуулаад өгч болдоггүйл юм байхдаа, тэр Хөтөлийн үйлдвэрийг.

Зочин [203.91.115.52] 2022-09-15 07:07:48

Iim teneg p daagaas yaria avch bhiin orond barilga buteen baiguulaltiig boditoor hiij bgaa xxk irged tsement oldohgui undur unetei chenjuudees avch yamar hund zovlontoi zam tuulj bgaag ter humuus l sain medne ted naraas asuugaach iim erguu dagz zam barilgiin salbariin zovlon medej hargdaach

Del [202.55.188.84] 2022-09-15 06:18:26

ийм үндэсний үйлдвэрлэгч байсанаас байгаагүйн дээр

Зочин [59.153.115.79] 2022-09-15 04:47:13

Энэ засгийн газар гуравхан сарын алсын хараа алга. Дарханы цементийн үйлдвэр тэг зогсоно гэдгийг яагаад урьдчлан хараагүй байдаг юм вэ. Үйлдвэрийн удирдлага ч бууруутай. Тэгж үйлдвэр удирддаггүй юм.

Зочин [192.82.77.52] 2022-09-17 08:10:59

ЗОГСОХГҮЙ ГЭВЭЛ ШУНЛААН ТАТАЖ ҮНЭЭН БУУРУУЛЬ ТЭГСЭН БОЛ ӨНӨӨДӨР ЮУ ГЭЖ ГАДНААС АВАХ ЮМ

Зочин [66.181.161.120] 2022-09-15 02:35:32

Үндэсний үйлдвэрлэл гэхээрээ үнэ э байнга нэмнэ. Гадны цементээс дотоодоо үйлдвэрлэж байж үнэтэй ийм боосон байвал зүгээр дампуур зах зээлтэйгэ өрсөлдөж чадахгүй даварсан хэдэн компанийг хэдий болтол эрхлүүлэх вэ дэ

Зочин [192.82.72.44] 2022-09-15 04:00:46

Нэг талын маш зөв шийдвэр гэж бодож байна. 1 д монополь маягаар үнээ нэмдэг байдлыг энэ ажиллагаа хална .2 т Хувьд зүгээр ажиллаж байсан үйлдвэрийг төр дээрэмдэхээр ингэж таг зогсдог юм.Мэдлэг мэргэжилгүй ЭЗ ч гэх нөхөр аваачаад тавьчихсан гэж байгаа .3 т Дархны замыг аль эрт барьчих ажлыг удаашируулахаар ажил нь овоороод материал тасалддагийн жишээ энэ.

Зочин [192.82.72.44] 2022-09-15 03:53:22

Төр засаг хувьд байсан зүгээр ажилладаг үйлдвэрийг төрд авч / амаараа чацга алддаг ,ажил хийж үзээгүй / ОЙМС НАРАНБААТАРТ ӨГСНӨӨС БОЛЖ импортын цементны үнийг тэглэхэд хүргэж байгаа юм .Зориудаар хорлон сүйтгэх замаар ид ажлын үед засвар гэсэн нэрээр үйлдвэрийг зогсоож гэрээнд заасан дарханы замд цемент нийлүүлж чадахгүйд хүрч цементны үнэ ТЭНГЭРТ хадав.Наад оймсоо зайлуулаач .Болохгүй бол хувьд нь өгөөч

ЗоЗо [202.21.97.242] 2022-09-15 02:13:38

Хугацаатай цаг үеэ олсон шийдвэр байна...Олон онол илүү.

зочин [66.181.161.106] 2022-09-15 02:02:36

удахгүй дотоодын хэдэн дотоодын хэдэн үйлдвэр нь дампуураад хаагдаад ирхээр хятадууд хилээр оруулахаа болиод гацааж байгаад үнээ нэмэх үед хуцуулаад байгаа нѳхѳдийгяахы нь харъя

Зочин [124.158.66.255] 2022-09-15 01:44:19

энэ хөгжлийн садаа хүүр юу гэнээ. дотоодын цемент олдохгүй үнэтэй байхад үхсэн хатсаны үндэсний үйлдвэр .

Зочин [103.212.117.214] 2022-09-15 01:32:18

Үхсэн баасны нь эдийн засагч. Дипломын гол болсон амьсгаа, эсвэл хуурамч дипломтон

Иргэн [103.212.117.214] 2022-09-15 01:30:57

Юугаа хуцаад байгаа мал вэ? Тэгэд 2-3-хан луйварчин компаний аманд багтаж дэлхийд хаа ч байхгүй өндөр үнэтэй цемент авч улсаараа сүйрч байх ёстой юм уу?

Зочин [103.161.242.125] 2022-09-15 00:52:39

Ганцхан цементийн импортыг тэглээ биздээ. Бүтээн байгуулалтын ид ажилын үед зөв шийдвэр л гэж бодож байна...

Иргэн [66.181.161.10] 2022-09-15 00:51:21

Энэ бол чадваргүй, сэтгэх ухаагүй эдийн засагч нэртэй нөхөр бна даа. Хоосон онол, эсвэл захиалгат нийтлэл. Цаг үе ээ мэдэрч татварын уян хатан бодлого баримтлах нь зүйтэй

ЭРГҮҮ АЦ [192.82.81.98] 2022-09-15 00:42:45

Харин зөв ингэж байж наад хэдэн монополиуд чинь үнээ буулгана

Зочин [66.181.191.188] 2022-09-14 23:54:38

Манай валютын нөөц бараг дуусч байхад ийм шийдвэр зохисгүй эдийн засаг улам хүндрэх магадлал өндөр байнаа

Б [66.181.160.88] 2022-09-14 23:40:16

ХУЦДАГ НОВШ.

Зочин [203.17.23.221] 2022-09-14 23:21:51

Битгий тэнэгт, цементийн 600000 болж барилгын компаниуд үйл ажиллагаа явуулах боломжгүй байна.


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.