Төрийн өмчийг биржээр дамжуулах замаар иргэдийн хяналтын эрхийг олгоно... гэх нь яг ямар практикт нотлогдсон юм бол?
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: “Засгийн газраас төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг иргэд олон, нийтийн хяналтад шилжүүлэх, үйл ажиллагаа, менежментийг нь сайжруулах, нийгэмд гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх бодлого баримтлаж байгаа. Энэ томоохон зорилтын эхлэл нь Хөрөнгийг биржийг либералчилж, олон улсын стандарт шаардлага хангасан IPO гаргах ажил юм” гэдгийг дурдлаа. Мөн “Хөрөнгийн биржийг олон нийтэд нээлттэй болгох асуудлыг алдаа дутагдалгүй, төлөвлөсөн цаг хугацаанд нь хэрэгжүүлэх буюу энэ оны арванхоёрдугаар сард багтаан олон улсын стандартад нийцсэн хувьцаа гаргах шаардлагатай гэдгийг онцгойлон анхааруулав.
Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд ТУЗ гишүүдээ бүрэн дайчилж оролцох хэрэгтэй. Асуудал бэрхшээл тулгарвал холбогдох газруудтай хамтран цаг алдалгүй шийдвэрлэх учиртай. Засгийн газраас бүх талаар дэмжин ажиллана гээд ажлын явцын талаар сар болгон мэдээлэл хийж, тогтмол хяналт тавьж ажиллах чиглэл өглөө.
/Засгийн газрын мэдээ.2022 оны 10-р сарын 26./ Засгийн газрын шийдэлд асуулт эргэлзээ.
- Төрийн өмчийн компанийг иргэд олон нийтийн хяналтад оруулах боломж бий юу?
Хууль: ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ хуулийн холбогдох заалтуудаас. Хувьчлагдах эд хөрөнгийн шинж чанарыг харгалзан шинжээчдийн багийн үүргийг хяналтын буюу магадлан шинжилгээний байгууллагаар гүйцэтгүүлж болно. 59 дүгээр зүйл. Давуу эрхтэй тусгай төрлийн хувьцаа гаргах замаар хувьчлах, Төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийг бүрэн хэмжээгээр хувьчлах боловч үйлдвэрлэлийн зарим үйл ажиллагаанд төрөөс тодорхой хугацаанд хяналт тавьж зохицуулах шаардлагатай бол ногдол ашиг авахгүй зөвхөн саналын эрхтэй тусгай хувьцаа эзэмших замаар оролцож болно. Төрийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад тавих хяналт шалгалт, бүртгэл, тооцоо /Энэ бүлгийн дугаарт 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт оруулсан/ 66 дугаар зүйл. Хяналт шалгалтын тогтолцоо Төрийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, эзэмшилт, ашиглалт, захиран зарцуулалтад тавих төрийн хяналт шалгалт нь Улсын Их Хурал, Засгийн газраас тавих ерөнхий хяналт, Төрийн хянан шалгах хороо, Сангийн яам болон төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлэх мэргэжлийн хяналт шалгалт, хуулийн этгээдийн дотоодын хяналт шалгалтаас бүрдэнэ. /Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ /Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
- Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон эрх бүхий бусад байгууллагын захиалгаар төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, захиран зарцуулалтад хөндлөнгийн магадлан шалгалт хийлгэж болно. /Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ /Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
- Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ талаархи хууль болон Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах үндсэн дээр өмчийн ашиглалт, захиран зарцуулалтад гүйцэтгэлийн болон баримтын байцаан шалгалт хийх, бүртгэлээр хяналт тавих зэргээр өмчийн хадгалалт, хамгаалалтад тавих системийн хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ. 67 дугаар зүйл.
Дотоодын хяналт шалгалт, 1.Төрийн өмчит хуулийн этгээдийн эрх баригч нь өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдалд өдөр тутам тавих дотоодын хяналтыг зохион байгуулж, түүний үр дүнг төрийн өмнө хариуцна. 2.Өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад бүртгэлээр тавих хяналт шалгалтыг тухайн хуулийн этгээдийн ерөнхий нягтлан бодогч хариуцна. Хуулиас ерөнхий ойлголт. Одоогийн төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар төрийн өмчид хяналт тавих эрхтэй, түүнийг үүргийг хэрэгжүүлэгчдийг хууль зааснаар • Монгол банк • Төрийн өмчийн тусгай төлөөлөгч • Хуулийн зохицуулалт • Засгийн газар • Санхүүгийн зохицуулах хороо... Гэх мэтийн төрийн өөрийн салаа мөчрүүд л хяналт тавих эрхтэй бай биржээр дамжуулан олон нийт хяналт тавих ямар хуулийн гаргалгаа, эдийн засгийн ойлголт, онол, практик санал болгож байгаа нь тодорхойгүй.
- Монгол Улсын Үндсэн хууль Тавдугаар зүйл. 3.Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно. 2. ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ ҮЙЛДВЭРИЙГ БИРЖЭЭР ДАМЖУУЛАН ХЯНАХ ТОГТОЛЦОО Хууль: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль Төрийн өмчийн удирдлага 5/ төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл, хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг батлах, түүнд өөрчлөлт оруулах;
Монгол Улс ард түмэн нь төрийн эрхээ барьдаг нийгмийг сонгоод 30 гаран жил болж байгаа ч сүүлийн арваад жил дарангуйлах эрмэлзэлтэй нам хэт олонх байгаа нь нийгмийг харанхуй бүдүүлэг байдал руу улам түлхэж байна. Хамгийн энгийн ойлголтоор 21-р зууны соёлт хүн төрөлхтөн өнөөдөр төр гэх ойлголтыг ард түмэн чөлөөтэй амьдрах зохицуулалтыг тэдний хүсэл, зорилготой нь холбож өгдөг менежмэнтийн үүрэгтэйг мэднэ. Энэ бол төр ба түүний өмч угаасаа л олон нийтийн өмч мөн гэдэг суурь ойлголтыг төрүүлэх юм. Харин төрийн өмчийг биржээр дамжуулах замаар иргэдийн хяналтын эрхийг олгоно... гэх нь яг ямар практикт нотлогдсон юм бол? Хэрэгжүүлэх арга зам нь ч хэтэрхий явцуу аргаар “...бүх хүчээ дайчлан... хугацаанд... явцад...тайлагнан...” гэх мэтээр хүч түрэх барилыг хэрэглэж байгаа нь үнэхээр үр дүнгээ өгөх эсэх нь эргэлзээтэй.
Сэтгэгдэл
Зочин [103.212.116.134] 2022-09-27 04:17:54
Энэ хэдхэн нөхдүүдэд хулхидуулсаар байгаад энэ улс мөхөх нь үү
Иргэн [103.57.93.50] 2022-09-27 02:25:13
МАН ёс суртахууны хувьд хамгийн дорой , нийгмийг удирдах нь бүү хэл үлгэрлэх чадваргүй хулгайч луйварчдын үүр болсон. Намын хуулийг нарийн боловсруулж шинэчлэх нь зүйтэй.
Зочин [150.129.140.112] 2022-09-27 01:50:40
ЮУ Ч МЭДЭХГҮЙ ХИЙРХСЭН, НАМЫН ТОМЧУУДЫН БӨГС ДОЛООЖ НЭР ТӨР ХӨӨЦӨЛДСӨН ЭНЭ ХАРХ НҮДЭТ ХУДЛАА ДЭМИЙРЭЭД Л.
Зочин [64.119.22.226] 2022-09-27 01:42:10
Энэ сда улс терийн хор найруулж чадна уу гэхээс эдийн засаг таг ш дээ