ХААН Банк “Шилдэг ТоС байгууллага”-аар 2 дахь жилдээ шалгарлаа
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, ТоС холбооноос Монголын тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд тогтвортой санхүүжилтийн бодлогыг хэрэгжүүлэхэд манлайлж, ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд онцгой ахиц дэвшил, гаргасан банкуудыг жил бүр уламжлал болгон шалгаруулдаг.
ХААН Банк энэ жил амжилтаа бататган, хоёр дахь жилдээ “Шилдэг ТоС байгууллага”-аар шалгарлаа.
ХААН Банкны хувьд 2018 оноос хойш тогтвортой хөгжлийн зарчмуудыг бүтээгдэхүүн үйл ажиллагаандаа нэвтрүүлж, энэ чиглэлээр олон бодитой ажил хийж, хэрэгжүүлсээр ирсэн. Тухайлбал, 2022 оны III улирлын байдлаар ХААН Банк системийн хэмжээнд олгосон ногоон зээлийн багцын 24.5 хувийг дангаар бүрдүүлж байна. Үүнээс гадна харилцагчдад хүргэх ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд Тогтвортой ноос ноолуурын нийлүүлэлтийг дэмжих ногоон зээл, Эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх бизнесийн ногоон зээл, Гэр бүлийн ногоон зээл зэрэг ногоон бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг санал болгон ажиллаж байна.
Мөн уур амьсгалын өөрчлөлт, ногоон санхүүжилтийн чиглэлээр нийт салбар нэгж, бизнес төвүүдийн захирлуудад цогц ойлголт өгөх зорилгоор Германы зөвлөх үйлчилгээ үзүүлэгч IPC байгууллагатай хамтран оролцоонд суурилсан сургалтын агуулгыг боловсруулж, нийт 75 удирдах ажилтныг амжилттай хамруулаад байна.
Түүнчлэн ХААН Банк Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-тай 70 сая ам.долларын урт хугацааны санхүүжилтийн гэрээг 2022 оны аравдугаар сард үзэглэсэн. Энэ хүрээнд 60 сая ам.долларыг байгаль орчинд ээлтэй ногоон зээлийг санхүүжүүлэх, 10 сая ам.долларыг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулах юм.
Цаашид ХААН Банк тогтвортой санхүүжилтийн зарчмын дагуу байгаль орчинд ээлтэй, тэгш эрх, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёлын өвийг хамгаалах, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих, ил тод хариуцлагатай байдлыг дэмжихэд идэвхийлэн ажиллах болно.
Ташрамд дурдахад, ТоС холбооноос тодорхойлсон Тогтвортой санхүүжилтийн 8 зарчмыг 2015 оноос арилжааны банкууд үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхэлсэн төдийгүй 2022 оноос банк санхүүгийн салбар, банк бус санхүүгийн байгууллагууд болон бизнесийн байгууллагуудад нээлттэй болж, гишүүнчлэлийн цар хүрээгээ илүү өргөжүүлээд буй юм.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк


































































ЦЕГ: “Охидыг барих дуртай ажлаа 40-50 нас хүртлээ хийнэ“ гэж бичлэг нийтэлсэн иргэнийг шалгаж байна
Ч.Хурц: Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын талаар бүтэн 10 гаруй хоног маргалдсан
Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто” группт хандана
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ
Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 898 вагон байна
AI авто замын зөрчил илрүүлснээр уулзварын нэвтрүүлэх чадвар эрс сайжирлаа
Их Монгол Улсын 820 жилийн ойг тэмдэглэнэ
Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж, мэргэжил, арга зүйгээр зөвлөн тусалж ажиллахыг үүрэг болгов
E-Mongolia системээр 12 төрлийн үйлчилгээг 5 улсын хэлээр олгож эхэлжээ
Олимпын мөсөн ордны барилгын ажил графикаас хоцорч байна