СҮҮНЭЭС БОЛЖ ЗОДОЛДДОГ “СОЦ” ҮЕ БА ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛ

Aдмин / Нүүр

Олон нийтийн сүлжээгээр “соц” үеийн нэг мэдээ нэлээн явж байгаа харагдсан. Тэр нь сүүтэй холбоотой. Одоо уншихад ч яахав инээдтэй, хөгийн харагдаж байгаа юм. Гэтэл тухайн үед бол яалт ч үгүй болж байсан үйл явдал. Тухайн багц мэдээ нь гурван хэсэгтэй. “Сүүнээс болж зодолджээ”, “Манаачаас болоод...”, “Ашиг багатай бараа” гэсэн гарчигтай жижиг мэдээнүүд л дээ. Эхнийх дээр 27 дугаар дэлгүүрт сүү нь ирчихээд байхад худалдагч нь ирэхгүй байснаас болж тэр хавьдаа олныг хамарсан зодоон болсон тухай.

Дараагийнх нь 13 дугаар дэлгүүрт сүү хүргэхээр машин ирсэн боловч манаач нь байхгүйгээс болоод буцаад явчихсан тухай. Сүүлийнх нь сүүнээс ашиг маш бага буюу 30-50 мөнгөний л ашигтай байдаг учраас худалдагч нар нь дургүй байдаг гэсэн агуулгатай.

Эдгээрээс монголчууд нийтлэгээрээ ажлын хариуцлага гээч зүйл огт байдаггүйг харж болно. Гэхдээ хамгийн гол нь зарим хүмүүсийн магтан дуулаад байдаг “соц” үе бол жинхэнэ хөгийн цаг хугацаа байсныг бэлээхэн харуулж байгаа юм. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн нь ховор, тэр чигээрээ оросоос хамааралтай. Орос бараа л хорвоод хосгүй чанартай гэсэн ганц ойлголттой. Бусад бараа бүтээгдэхүүнийг харьцуулж сонголт хийхийн эцэсгүй ганц л сонголт монголчуудын өмнө байсан.

Үнэндээ орос бараа гэгч нь ямар байсныг хэлүүлэх юун. Элдэв түүхээс харж байхад тухайн үед оросуудын манайхтай хийдэг худалдаа нь гэж хөгийн л юм байсан харагддаг. Монголоос авч болох бүхнийг туйлын хямдаар авах мөртлөө эргээд бидэнд муухан бараагаа асар үнэтэй зардаг.

“Дугуй булант” цай гэхэд л хаягдал шахуу иш энэ тэрхэнийг нь нийлүүлж шахаад Монгол руу нийлүүлэх жишээтэй. Жилдээ бараг ганц удаа шахуу шинэ жилийн хавьцаа л алим, жүрж амсана. Авах гэж дэлгүүрт ёстой л “алаан” болно. “45-н” нэртэй гутал авах гэж их дэлгүүрийн хамаг шатыг дүүргэсэн их дараалал үүснэ. Ингээд явбал монголчууд үнэхээр хөөрхийлөлтэй амьдарч байсан юм шүү дээ. Уг нь бол хэдүүлээ чөлөөт зах зээлийн буянаар өнгөрсөн бүх цаг үеийнхээ туршид хэрэглэж байгаагүй чанартай гэсэн болгоныг өөрсдийнхөө сонголтоор авч байна. Энэ бүхэн үнэндээ чөлөөт эдийн засаг, зах зээлийн нийгмийн л ач өгөөж шүү дээ.


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.39] 2023-01-03 14:10:10

Нээх зодолдоод байх нь ч хаашаа юм, очерлоод л авдаг байлаа

Социализм үзээгүй 40 наст л үүнийг бичсэн бололтой. [103.212.118.148] 2023-01-03 13:58:51

Үүнийг 40 настай хүн бичжээ. Социализмын политэкономи судлаагүй, социализмын үед хөдөлмөрлөж юм бүтээж үзээгүй, социализмын үеийн эмээгээсээ "яаж сүүгүй дорой амьдарч байсныг" нь олон удаа сонссон баагий байна. Тэрнээс биш номтой хүнээс сонссон бол арай ч ийм хазгай зүйл бичихгүй байх байлгүй.

Зориг [202.72.245.121] 2023-01-03 11:17:39

Ер нь бол энэ нийтлэлийг бичсэн хүн их өрөвдмөөр өчүүхэн сэтгэлгээтэй хүн гэдэг нь ил харагдаж байна. Ийм юмыг нь тавьж байдаг сайт бас өрөвдмөөр юм.

Нүүрсчдийг хөөе [202.5.205.34] 2023-01-03 11:56:01

гол асуудал нь юуг юутай харьцуулаад байнаа л гэдэг юм. 1990 оны дэлхий ба өнөөгийн дэлхий газар тэнгэр шиг өөр болчоод байхад өөрсдийгөө 1990 онтой харьцуулаад бид ч бас алаад бна шүү гэх нь хир зөв бэ? 1990 он ба өнөөгийн Хятад ямар ялгаатай вэ, 1990 оны Африк өнөөгийн Африк ямар ялгаатай вэ, 1990 оны Ази өнөөгийн ази ямар ялгаатай вэ, газар тэнгэр шиг ялгаатай болчоод байхад 1990 оны Монгол өнөөгийн Монголыг харьцуулаад шагшаад байдаг нь ямар учиртай юм бэ? Эргүү байхад ёроол гэж бна уу?

Зориг [202.72.245.121] 2023-01-03 11:14:23

Соц нийгмийн үеийн хүн байна. Ориг сүүнд оочирлож аваад гэртээ ирж хөөрүүлээд өрөм загсааж иддэг байлаа. Шударга ёсыг сурталчилсан нийгмийн тэгш хувиарлалтыг зарчим болгосон нийгэм байлаа. Одоо чөлөөт өрсөлдөөнийг зарчим болгосон нийгэм бүтээх гэж оролдсон боловч шударга ёсны үзэл баримтлалыг орхигдуулснаас болоод сайжрах ёстой байсан нийгэм бүх үзүүлэлтээр уруудаад явчихжээ. Тоо баримт бүхнийг хэлнэ. Бид үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүний экспортоор бусад улсуудтай өрсөлддөг байсан бол одоо хавдарын өвчлөл, агаарын бохирдол, авилгал гэх мэтээр л тэргүүлдэг болждээ.

0202 [59.153.86.205] 2023-01-03 09:34:29

За арай2 маш гоё үнэртэй алим өвөлдөө зөндөө л иддэг байсан шүү дээ.Маш сайхан эрүүл хүнс хэрэглэж байжээ

Сүүний оочер бол юү ч биш. Дорой хүмүүс л сүүгээр амьдарлаа хэмждэг. [103.212.118.148] 2023-01-02 22:06:30

1950-1990 он хүртэл барьж монголчууддаа өгсөн барилга, зам, обьектууд, бэлтгэсэн боловсролтой боловсон хүчин, радио, телевиз, хэвлэлийн бүтээгдэхүүн, бүтээсэн оюуны бүтээл зэргийг бодоод үз. Гэтэл 1990-2022 онд бүтээсэнтэй харьцуул. Аль нь илүү даацтай байна? Ганц сүүнд оочерлосноор асуудлыг шийдэж болохгүй.

Социализмын үед бид ядахдаа экспорттой байжээ. [103.212.118.148] 2023-01-03 13:50:52

Социалист орнуудын хөдөлмөрийн хуваарьлалт гэж байсан. Тэр хуваарийн дагуу БНМАУ нь өөрийн бүтээгдэхүүнийг гадаад нийлүүлдэг байжээ. Гэтэл энэ хуваарьлалтын систем нурахад капитализм түүний орлох хуваарь Монголд гаргаж өгөөгүй. Иймд бидний одоогийн бүтээгдэхүүн гагаадруу экспортлох ямарч зах зээлгүй болчихсон. Иймд дотоод үйлвэрлэл гадаадруу ямарч гарцгүй болжээ.

Зочин [202.55.191.130] 2023-01-03 08:34:31

Uneheer heregtei ursulduh chadvartai baraa tavaar, sudalgaa baiguulamjuud baisan bol udiid baij l baih baisan shde.

Зочин [103.87.49.109] 2023-01-03 00:43:47

За тэр соцын юм чинь хаа байгаа юм бэ юүч байхгүй түүхийн хогонд хэвтэж байнё

Зочин [66.181.161.35] 2023-01-02 22:05:40

Одооны энэрэнгүй ардчилсан нийгэм тогтоох гэж бөөнөөрөө зорьсон хүмүүс нь соц нийгмийн үед амьдарч төлөвшсөн хүмүүс. тэд тэр нийгмээ дээрдүүлж өөрчлөх гэж зүтгэсэн. Гэвч уяанаас алдуурсан амьтад шиг ямар ч хяналт дүрэм журам зохион байгуулалтгүй дээр дооргүй юу дуртайгаа хийж амьдрахын төлөө тэмцэлдэж зэрлэгшиж ширэнгэн ой шиг болж ирсэн юм шиг санагддаг. Илүү бодлоготой нарийн зохион байгуулалттай байх хэрэгтэй бсан юм болов уу. Бас ингэж үймүүлж хямруулж бгаад залгих төлөвлөгөөтэй гадны нөлөөг багасгахын тулд төр засгаасаа хол байлгах хэрэгтэй бсан бх.

Зочин [66.181.161.35] 2023-01-02 22:55:21

Нэг нийгмээс нөгөөд шилжих үед угаасаа үймж бужигнаж хямарч учраа олох гэж бөөн л юм болно. Одоо гэхэд л хэт баян хэт ядуу гэсэн 2 туйлд ялгарчихаад дийлэнхи байх ёстой дундаж давхрага бага байгаа санагддаг. Энэ нь бас л учраа олж зөв хэвэндээ ороогүй байнаа л гэж харагдах. Ардчилалруу шилжиж бгаагын сайн тал олон гарч хүмүүс дүр эсгэх биш үнэнээсээ амьдарч, ядарсан бол ядарснаа хэлэх эрхтэй болсон гм. Эрх чөлөөг дураараа дургих гэж ойлгон хүсвэл гэр бүл тэжээх чадваргүй байж гэр бүл зохиож бүр хүүхэд төрүүлчээд тэднийгээ өлсгөж талхны мөнгөөрөө архи уугаад явцгааж бгаа хүмүүс ч олон бга байх. соц үед бүх юмаа нам засгаараа заалгуулж эхнэр нөхөр салах нийлэх, архи уух эсэхээ хурлаар шийдүүлдэг бсан биз кк. joke одоо эрх чөлөө, дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх 2ын хоорондох ялгааг ойлгож ёс суртахуун ухамсраа сэргээж дүрэм журам зохион байгуулалттайгаар нийгэмдээ зохицон амьдрах аргуудаа боловсруулах гэх мэт бодлого боловсруулагчид нь нийгмээ зохион байгуулмаар л бгаан.

Kk [192.82.83.127] 2023-01-02 18:46:02

Сүү авахыг хүсвэл оочерлоод авнаа, зуслан дээр хүртэл сүү ирдэг байлаа, ирэхийг нь хүлээж бгаад л авдаг. Одоо хүн амын дийлэнх нь авья гэсэн ч авч дийлэхгүй болжээ

Зочин [202.126.89.124] 2023-01-02 12:40:22

Сүүнд очерлосон ч гэсэн хүн болгон авч чаддаг байж.Одоо элбэг болсон ч авч чаддаггүй нь элбэг болж.Ялгаа нь энэ.

Зочин [202.126.90.103] 2023-01-02 13:54:49

Ёстой үнэн хариулт бна

Зочин [202.55.188.106] 2023-01-02 13:06:36

яг үнэн

Зочин [202.9.46.123] 2023-01-02 12:20:56

Америкийн ардчилал, доллар хоёрыг 1913 онд шуналтай еврейчүүд хувьчлаад авчихсан. Тиймээс ардчилал гэж солиорохоо боль.

Зочин [103.57.92.254] 2023-01-02 12:36:30

Америкийг vзэх хувьгvй ийм гоншигоносон соц хегшид басл байх юм даа. Хувийн емчийг vзэн ядаад ингээд байдаг юм болов уу гэххэр аягvй шуналтай

Зочин [66.181.183.128] 2023-01-02 12:00:32

УБ хотыг тойроод 20 гаруй том үнээний фермүүд ажиллаж байлаа. Импортоор сүү авдаггүй. Сүүг бидон, бидоноор л авч уудаг. ЗХУ- аас орж ирдэг байсан хүнсний бүх бараа нь эко байсан даа.

Зочин [202.55.188.106] 2023-01-02 13:06:58

Тийм

Зочин [133.200.129.193] 2023-01-02 12:08:27

Сүүг хэдэн цаг зогсож байж 2-3 литрийн бетоноор л авдаг байлаа Үүнийг л бетон бетоноор гээд бгаа юм байх даа

зочин [183.177.99.230] 2023-01-02 10:56:18

Өнөөдрийн Ардчилсан Капиталист Монгол гэж өөрсдийгөө Ардчилал ялсан гэж сайхархаж бардамнаж сагсуурч тонгочидог улс болсон Үнэндээ бол сүүлийн 32 жилд чухал Монгол гэх улс Америк маягийг Ардчилалаар 32 жил амьсаглаж байна Өнөөдөр Төр засаг нь оронгоороо эргэчихсэн нийт газар нутгийнхаа 70 хувийг газар хувчилах нэрийдлээр үндэстэн дамнасан мөнгө хүүлэгч долларын эзэдүүдэд лиценц хэлбэрээр найр тавиад өгчихсөн 70 сая малын 45 сая нь банкны барьцаанд тавиад туучихсан Монгол улс 36,9 тэрбум ам долларын өрөнд тавиад туучихсан хөөрхий залуус нь шинжлэх ухааныг гар утас төдийхөнөөр төөсөөлөлтэй ард иргийн 70 хувь нь Ипотекийн зээл болон хэрэглээний болон цалингийн зээлтэй өдөр хоногыг үмх мах зүсэм талхаар аргацааж байх дүр зураг мэдээлэлд ойрхон хэдхэн нь хэмжээлшгүй их баяжиж эгэл ардаа хамжилаг боолын хөдөлмөрөөр мөлжиж хагартлаа баяжиж байх дүр зураг үүнийг Ардчилал ялсан гэх үү

зочин [103.26.195.40] 2023-01-02 10:05:41

хм, дотоодод үйлдвэрлэсэн 45 төгрөгний үнэтэй гутлыг авах хүн байхгүй, дэлгүүрээр дүүрэн байдаг байлаа. Та нар хаанаас ийм худал хөгийн юм олж бичээд байгаан? Тэр үед худалдагчид ашиг харж биш улсын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг бүрэн бүтэн борлуулахын төлөө л ажилладаг байсан. Ашиг гэдэг үгийг 1990 оноос хойш л Монголчууд амьдралдаа ойлгож эхэлсэн байх.

Зочин [133.200.129.193] 2023-01-02 12:10:45

Дотоод үйлдвэрийн 45 ын гутал гэж юу байдгийн Дотоод гуталыг хүмүүс авдаггүй бсан шүү

Зочин [66.181.190.101] 2023-01-02 10:29:08

Тэр үед ашиг харвал тэр хүн шууд шоронд явдаг байлаа 3 см зузаантай банзаар зуслангийн байшин барьсан хүн шууд эдийн засгийн цагдаа дээр дуудагдаж улсын өмч шамшигдуулсан хэргээр доод тал нь 5 жилийн ял авдаг байлаа

Зочин [59.5.104.147] 2023-01-02 10:19:31

Тэр үед худалдагчид ашиг хардаггүй байсан гэж их сайхнаар дурсаж бнаа? Тэр үеийн соци нийгэмд мэдээж юу гэж ашиг харах юм бэ. Зараад суу гэхээр нь зараад л сууна. Тэр хүн их зарна уу бага зарна уу ямар ч ялгаагүй юман дээр юугаа хийж ашиг бодох вэ дээ. Социйн үеийн шээс нар тархи нь нэг биш ээ

Зочин [192.82.70.120] 2023-01-02 10:00:26

Дандаа худлаа мэдээлэл өгнөө. ӨДӨР БҮР хотын ойролцоох САА аас шинээр саасан сүүг авчирч хждалдаанд нийлүүлдэг байсан учир дэлгүүрт хүлээгддэг байсан нь үнэн боловч хэзээ ч сүүгээр тасарч байгаагүй. Өдөржингөө хот дотор СҮҮ ' МАХ гэсэн машинууд давхилддаг байсан. Мөн дэлгүүрүүдийн хөргөгчний хангамжтай холбоотой хоносон мах сүү' ховор байсан юм. Тэр үёд хортой хүнс гэдэг ойлголт байдаггүй байлаа

Зочин [66.181.161.97] 2023-01-02 11:27:56

Yag zuv ter ued Stalin geh setgegdel bichsen humuus shid bugsuuruu tolgoi niisen nun baigaagui

Зочин [66.181.161.97] 2023-01-02 11:24:19

90 ond hytad shig hugjliin bodlogo barlh bsan yum

Зочин [66.181.161.97] 2023-01-02 11:20:59

Tom bish manaih shig ulsuud zasaglal ni kom .egiin zasagaa chuluut zah zeeliin baival yag taarna.

Сталин [59.5.104.147] 2023-01-02 10:13:46

Чи тэр соци нийгэмлүүгээ зайлаачээ.

Зочин [202.179.27.124] 2023-01-02 09:48:00

Suu yah ve kkkk goe medee.... 3-n ohin geed hamtlag bdag daa... Tednii 1 ni anh nuhur avaad huuhed ch gargalgui shuud EMEE bolson genee kkkk shildeg onigoo bgaaz kkkk


32 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
32 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.