Гудамж цэвэрлэх 28 машинаа ашиглалтад оруулаагүй байж “НЭГ ТЭРБУМ“ төгрөгөөр дахин тендер зарлав

Aдмин / Нийгэм

Хотын өнгө үзэмжийг сайжруулах, эрүүл, аюулгүй нөхцлийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг хот тохижилтын үйлчилгээний бүтээмжийг нэмэгдүүлэх, шаардлагатай машин техникээр хангахад нийслэлийн удирдлага онцгой анхаарч, өнгөрсөн онд 28 машиныг нийслэлийн төсвийн хөрөнгө буюу 3,5 тэрбум төгрөгөөр худалдан авч, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т хүлээлгэж өгсөн.

Гэвч эдгээр машин өнөөдрийг хүртэл үйлчилгээндээ гараагүй байна. Учир нь эдгээр машины техник үзүүлэлтийн зөрүүтэй байдлаас шалтгаалж, албаныхан хүлээж аваагүй аж.

Уг хэрэгтээ эдгээр машинууд өнгөрсөн өдрүүдэд орсон их цасыг цэвэрлэх, угаах үүрэгтэй байв.

Уг цэвэрлэгээний машин нь зам угаах, агаар чийгшүүлэх болон бичил оврын, зам шүүрдэж, цэвэрлэх чадалтай. Өөрөөр хэлбэл 4-5 хүний ажил гүйцэтгэдэг.

Гэтэл шинээр ирсэн 28 машинаа хав дарчихаад байгаа мөртлөө Хан-Уул дүүрэг зам цэвэрлэх НЭГ ТЭРБУМ төгрөгийн тендер зарлажээ. Нэг сарын өмнө зарласан тус тендерийн хугацаа өчигдөр дууссан байна.

Arslan.mnArslan.mn


Сэтгэгдэл

Зочин [202.21.104.85] 2023-04-05 16:20:15

Zamiin davs, tsas tseverleh mashin, tsetseg tarih ur geed Niisleld hulgailah tender mundahgui ih uchraas Dolgorsurengiin tom huu darga bolson bolgoo

зочин [202.9.40.73] 2023-04-05 08:00:20

хотын дарга нэртэй хөлдүүсэн толгойтыг зүгээр л амраа

Зочин [188.162.254.104] 2023-04-04 18:03:41

Дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!

Z [202.131.225.197] 2023-04-04 16:27:05

Bolioch, Sumiyabazar hulgaich aa

Иргэн [192.82.90.41] 2023-04-04 15:17:29

Энж эргүүг зайлуулаач --- тос сордг машинг Цас гэж андуураад тэнэг хог вэ !!!!!!!

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН СОНОРТ [203.217.139.240] 2023-04-04 14:58:22

Хэвлэл мэдээллэлийнхэнд хүргэх мэдээ. Гэр хороололд жижиг бизнес худалдаа үйлчилгээ эрхлэн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж хувь хүмүүсийг төрөл бүрийн татвар хураамжаар дарамтлаад сөхрүүлж байна. Жишээлвэл хашаандаа үйл ажиллагаа явуулж байгаа бол эрхлэж байгаа үйл ажиллагааны тоогоор хогны мөнгө 65000, амьдарч байгаа хүн бүрийн тоогоор 1000 төгрөг төлөх гэрээ байгуул тэгэхгүй бол үйл ажиллагаагаа зогсоогоод ядуурлын тоонд орж төрөөс тэтгэмж аваад сууж бай гэсэн давалгаа явж байна. Ядуу гэсэн тодотголтой айл өрхүүд өмнөх 2500 гаа төлөхгүй алдагдалд орж байгаа тул төлж байгаагийнханы төлбарийг нэмэгдүүл гэсэн зөвлөлгөө төр засаг эрх баригчид нь өгсөн юм байх. Нөгөө ажил хийж мөнгө олж байгаа айлын хүүхдийн мөнгийг хас орлого олоогүйд ажил хийхгүйд нь өг гэсэн шийдвэртэй адил юм байна. Энэ зөв гарц мөн үү.?


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.