ЯВГАН ХҮНИЙ ЗОРЧИХ ХЭСЭГ, ЗАМЫН ТРАСС ДЭЭР БАЙРШУУЛСАН ТҮЦ-ҮҮДИЙГ НҮҮЛГЭНЭ

Aдмин / Нийгэм

Нийслэлд байгаа зарим ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх асуудал буй. Энэ талаар холбогдох албанаас мэдээллээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа "Хотын төв магистраль зам, явган хүний зам, автобусны буудал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй байгаа ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатайг ТҮЦ ажиллуулдаг иргэд, холбоодтой уулзаж хэлсэн.

Явган хүний зорчих хэсэг дээр ТҮЦ тавьчихдаг нь энгийн иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд саад болдог. Автобусны буудал дээр ТҮЦ-үүдийг шахаж тавьснаас иргэд авто зам руу орж нийтийн тээвэрт суудаг байна.

Ногоон байгууламж дээр, 2023 онд хийх гэж буй замын трасс дээр байршуулсан ТҮЦ-үүдэд шаардлагаа тавьсан. ТҮЦ-тэй байх үгүй нь дүүргийн асуудал, эрх нь тэнд бий" гэв.


Сэтгэгдэл

Зочин [192.82.85.63] 2023-04-09 13:20:37

Түц үнэн хэрэггүй байнаа хамгийн заваан дотроо шээнэ баана, гараа угаана гэж байхгүй, ХҮНСНИЙ ЭД ЗҮЙЛ НЬ ХӨЛДӨНӨ,ХАЛНА , НЯЛЦАЙНА, МУУДНА ЗАВААН ГАРААРАА БАРИНА БАРАГ Л ДОЛООНО ИЙМ МУУХАЙ ЮМЫГ ШУУД БУУЛГА ЗАЙЛУУЛ. ТҮЦИЙГ ЭРГЭН ТОЙРОН ШЭЭСЭЭ АСГАНА ,ЭРГЭН ТОЙРОНД БААСАА АСГАНА, ТАМХИНЫ ИШ, ШҮЛС , ЦЭР НУС БОХИР БҮХНИЙ УУРХАЙ БОЛ ТҮЦНҮҮД БУУЛГА НУРАА

зочин [192.82.70.10] 2023-04-08 22:53:58

За ашгүй дээ, ёстой зөв. 21-р зуунд улсын нийслэл хотод ТҮЦ-үүд байх шаардлагагүй, ТҮЦ-үүдийг үгүй болгооч ээ. ТҮЦ-үүдийн бараа, хоол хүнс эрүүл ахуйн ба чанарын шаардлага хангадаггүй, хэзээ бэлтгэсэн нь мэдэгдэхгүй хоол хүнс зардаг, хадгалах горим ба хугацааны зөрчилтэй байдаг биз дээ? ТҮЦ-үүдийн эргэн тойронд нил шээс, баас, шүлс, бөөлжис, асар бохир заваан орчин байдаг биз дээ? ТҮЦ-үүдийг хурдан устгаасай, үгүй болгоосой.

Зочин [66.181.184.251] 2023-04-08 14:41:33

Зөв шүү. Хүнд ээлтэй хот болох хэрэгтэй. Гэхдээ бүх хүнд адилхан хууль үйлчлээсэй

Amgalanbaatar [66.181.161.73] 2023-04-08 12:47:27

Түц ажиллуулж байгаа иргэддээ хөнглөлттэй зээл олгодогч юмуу,нэг бол жижиг дунд үйлдвэр байгуулахад нь гарааны хөрөнгө оруулалт хийж өгвөл энэ олон түц нээс хэл амгүй сална да


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.