Нийтийн тээврийн зорчигчдын хөлс төлөлтөд шалгалт хийж байна

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Нийтийн тээврийн газраас автобусны үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд хяналт тавих хамтарсан шалгалтыг хийж байна.

Тус шалгалтыг Нийтийн тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагчид, хяналт шалгалтын шалгагчид хамтран хийж байгаа юм.

Шалгалтаар гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1 хүртэл буюу нэг сарын хугацаанд бэлэн мөнгөөр зорчиж буй 12,219 зөрчил, картын үлдэгдэл хүрэлцэхгүй 7635, нийт 19,854 зөрчил илэрлээ.

Хамтарсан шалгалт нь зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавьж, хууль дүрэм таниулах, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулахад оршиж байгаа юм.

Иймд иргэд та бүхэн нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлж, смарт картаа хэрэглэж хэвшээрэй гэж Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.41] 2023-04-12 17:49:18

Жолооч нар чинь мөнгө авдаг , тэрийгээ л болчих МЭДЭЭЖИЙН ЮМЫГ ЮУГИЙН ШАЛГАДАГИЙН. Автобус бааз гэж хэзээнээсээл ийм газар байсан ХЭРҮҮЛЧ БҮДҮҮЛЭГ СОЁЛГҮЙ КОНДУКТОР, ЖОЛООЧ нар , тэр нь одооч хэвээрээ

Мягмар [192.82.83.32] 2023-04-12 17:21:11

Жолооч нартаа тавих хяналтыг сайруул .залуу хүмүүс шууд л карт уншихгүй хойшоо зүтгэхэд араас нь картаа дар энэ тэр гэж жолооч орилсоор байгаад картгүй хүнээс мөнгөө ичихчгүй авдаг.буудал дөхөж ирээд л дотор хаалнаны жижиг цонхыг онгойлгож байгааг хархад би мөнгөө авна гэсэнтэй адил харагддаг тэрнээс хүмүүс бүгд төлбөрөө хийж явдаг

зочин [59.153.86.116] 2023-04-12 15:37:06

жолооч нараа хянах камераа нэмээч . буудал бүрт 1000 төгрөг жолооч гарт авая гэж бодход хэдэн буудалтай эргэлт билээ хэд эргэлт хийхэв тэрээ бодоод гаргаж алдаглаа тооц

Иргэн [192.82.87.51] 2023-04-12 11:16:29

Жолоочид мөнгө өгсөн авсанг 2 торго!!!!!!!Ухамсар муу зөвхөн би л гэдэг Өвчинөөс салах хэрэгтэй .!!!!!!!! Иргэн мөнгөө төлсөнөөр баталгаатай зам унаагаар үйлчилэх үйлчилгээний хөлс шдээ!!!!!!! Түүнээс жолоочид Тамхи усны мөнгө хэрэггүй !!!! Жолооч чинь цалинтайг -- Иргэнд энэгдэлнүй эрүүлээр үйлчиллэх Эрх байгаа шдээ !!!!!!!!! Ухамсартай ирээдүйн үр хүүхэд Мөн хөгжилийн төлөө та автабусны мөнгөө шударга төл !!!!!!

Баяр [202.9.40.129] 2023-04-12 10:43:33

Жолооч нарын халаасан л ордог шдээ. 2 буудлын газар яваад харж байхад 10 гаруй хүн жолоочид бэлэн мөнгө өгөөд явж байх юм.

зочин [64.119.24.87] 2023-04-12 10:32:37

смарт карт үйлчилгээ гэдэг зүйл чинь өндөр соёл, ухаисартай гэгдэх Герман, Япон гэх мэт улс орнуудад л тохирох юм шиг. Харин хуучны социалист орнуудад хэцүү зүйл шиг байгаам даа

Иргэн [192.82.87.51] 2023-04-12 11:18:48

Тэнэг юм ярь сураач !!!!!!бүх сурах зйл чинь Хангалттай тэнэгээ сурахгүй бол Мал хариул хөдөө рүү марш !!!!! Сайхан агаарт гоё??????!!!!@@ойлгохгүй бол !!!!


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.