Сонгуулийн хуулийн өөрчлөлт ба намууд юу хүсэв?
Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг 2023 оны 4-р сарын 5-ны өдөр намууд УИХ-ын даргад өргөн барилаа. Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад намуудын голлон анхаарсан зарчимд сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоо, нэр дэвшигчдийн хүйсийн харьцаа, холимог тогтолцоонд намын жагсаалтаар УИХ-д сонгогдох гишүүдийн тоо зэрэг багтжээ. УИХ дахь эрх баригч болон сөрөг хүчний хоёр намын нэгдэж байгаа болон эсрэгцэж байгаа саналуудаас ажиглавал өөр өөрсдийн бодлого, үзэл баримтлалд нийцүүлэх хуулийн төслийг өргөн барьжээ.
Эрх баригч намын өргөн барьж буй хуулийн төслийн тоймоос ажиглавал улс төрийн сонгуулийг аль болох өөрсдийнхөө давуу байдлыг ашиглан, төрийн эрх мэдлийг дахин хүч түрэн авах санаагаа нуухгүйг байгаа аж.
Өөрөөр хэлбэл Ардчилсан намд үүсээд буй нөхцөл байдлыг тэд өөрсдийн үзэмжээр шийдэхгүй гэх баталгаа алга төдийгүй тэр ч бүү хэл “намуудын бүртгэл, мэдээллийн асуудлуудыг цэгцлэх” заалт сонгуулийн хуульд оруулж өгч байгаа нь цаашлаад одоогийн тодорхойгүй байдал нь сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх нь байтугай тамир тэнхээгүй шахам болсон сөрөг хүчний эв нэгдлийг улам сулруулах эрсдэл дагуулж байна. Хэдий ардчилсан намын санаачлан өргөн барьсан хуулийн төсөлд ардчиллын үзэл санааг хамгаалах зарим нэг заалтууд бий ч эрх баригч намын үзэмжээр бүх зүйл шийдэгдэх учраас найдлага тун тааруу.
Хэрвээ холимог тогтолцоогоор сонгууль болбол намдаа өнө удаан шингэж авлигалын автор болцгоосон хуучин улс төрчид төрд залрахгүй гэх үндэсгүй юм. Үүний зарим нэг нотолгоо нь эрх баригчдын дэвшүүлсэн төсөлд намын жагсаалтаар УИХ-д сонгогдох хүмүүсийг 38 хүн байна хэмээн харьцангуй өндөр тоог нэрлэхээс өөрөөр жагсаалтад багтах этгээдийн эрх зүйн байдлыг тодорхой тусгаж өгөөгүй шахам ажээ. Харин ардчилсан намын төсөлд 48 нэр дэвшигч ард түмнээс сонгогдон, 28 гишүүн жагсаалтаар сонгогдох нь зүйтэй гэжээ.
Энэ хоёр байр суурь хоёулаа л алдаа дутагдалтай талаараа ижил боловч ард түмний төрөө барих эрхийг хүндэтгэсэн эрүүл шинж давамгайлж байгаа нь ардчилсан намын дэвшүүлсэн хувилбар.
Хоёр намын аль аль тал хоёулаа улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих бодлого баримталж байгаа нь харагдсан нь гялтайх зүйл яах аргагүй мөн. Нийгмийн сүлжээ, нийтийн хяналт цахим орчинд хамгийн өндөр учир нэг шуугианаар нөгөөг далдалдаг арга сонгуулийн хуулийг өөрчлөх явцад ч тойрсонгүй. Олон жил дархлагдсан авлигачин баривчлагдахад нийтээрээ хэлэлцэж хооронд сэмхэн сонгуулийн хуулийг өргөн барьчихлаа хэмээсэн сэтгэгдэл цахим орчинд их байна.
Сэтгэгдэл
Ирина [37.46.122.98] 2023-04-16 20:57:03
Здравствуйте! Заинтересовал ваш продукт, можете перезвонить на номер 89686803080 с Ув. Гайк
Зочин [192.82.89.157] 2023-04-16 20:41:54
Хулгайч луйварчид насаараа толгой дээр суух гэж хор хутгах шив
Зочин [192.82.74.248] 2023-04-16 10:38:29
ЖАГСААЛТААР ИХ ХУРАЛД ШИГДЭГЧДЭД ХАТУУ ШАЛГУУР ТАВИХ ЁСТОЙ ШҮҮ. ОДООГИЙН 76 ХУЛГАЙЧААС ХЭН НЬ Ч ЖАГСААЛТААР ИХ ХУРАЛД СУУХ ШАЛГУУР ДААХГҮЙ ШҮҮ. ХЭРЭВ ЭДГЭЭРЭЭС ОРУУЛБАЛ ОЛОН ТҮМЭН БОСЛОГО ГАРГАХ БОЛНО
зочин [103.229.123.59] 2023-04-16 00:02:10
Монголд ийм олон намаар яадаг байна аа? Чадвартай, Монголоо гэх сэтгэлтэй, асуудлыг ойлгодог 5-6 нам байхад хангалттай биз дээ? Намууд сонгуульд 2-хон хувийн санал авахад л татвар төлөгчдийн мөнгөөр тэдгээр намуудыг санхүүжүүлнэ гэнэ үү? Энэ одоо арай юу? Яагаад татвар төлөгчдийн мөнгөөр намуудыг санхүүжүүлж байгаа вэ? ХАЙРАН МӨНГӨ.
Би яахлээрээ ямар нэг намыг санхүүжүүлж байх ёстой юмб? [103.229.122.27] 2023-04-16 21:32:29
Харин тийм ээ. Санал нэг байна. Би бол нам бус хүн.
Схемыг зөв зураачээ. Кх! [103.57.93.119] 2023-04-15 20:19:00
Дээрх зургийг схем гэж бодвол тус зургийн 50 хувьд нь МАН-ын логог дангаар, харин үлдэх нөгөө 50 хувь дээр бусад 18 улс төрийн намууд, үүний дотор МоАН-ын логоонуудыг багтааж зурах хэрэгтэй. Тэгэх нь зүйтэй биздээ?
Зочин [202.126.90.96] 2023-04-15 14:18:57
Новшийн МАН байнга дарлаж байх л санаатай байгаа, монголд хувьсгал гарч хэдэн новшнуудыг алж байж л юм өөрчлөгдөнө
Зочин [124.158.64.172] 2023-04-15 11:00:29
100 ямаанд 60 ухна гэдэг ардын үг маш үнэн үг шүү. Манайх шиг 2 сая гаруйхан сонгуулийн насны иргэдтэй улсад 37 нам гэдэг бол арай хэтэрхий олон байнаа. Иймээс улстөрийн намын тоог 4-өөс илүүгүй байлгах талаар анхаарч хуульд тусгах хэрэгтэй.
зочин [202.9.40.60] 2023-04-15 09:39:54
100ямаанд 60ухна гэгчээр 3хан сая ард иргэдээ аваад явчихаж чадахгүй байж юу нь ч олон нам билээ ,,,,,,,гамшиг юмаа