Нийтийн эзэмшлийн 135 га-д ногоон байгууламжийн арчилгаа хийж байна

Aдмин / Нийгэм

Ногоон байгууламжийн арчилгаа, хамгаалалтыг хийлгэхээр энэ онд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан.

Улмаар шалгарсан 21 аж ахуйн нэгж, байгууллага Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-тай гурван жилийн гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.

Гэрээний хугацаа гурван жил байгаа нь хот, нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн чадавхыг дээшлүүлэх зорилготой.

Энэ хугацаанд аж ахуйн нэгжүүд тоног төхөөрөмжөө сайжруулж, хүмүүсийнхээ нийгмийн хангамжийн асуудлыг шийдэх боломжтой юм. Гэхдээ гэрээг жил бүр дүгнэнэ.

Ногоон байгууламжийн гэрээт аж ахуйн нэгж, байгууллагуудын хөндлөнгийн хяналтын үйл ажиллагааг гүйцэтгэхээр “Ногоон агула”, ЭЭЭХХ гэсэн хоёр төрийн бус байгууллага шалгарчээ.

Өдгөө Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн 135 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа хийж байна. Энэ жил нийтийн эзэмшлийн гудамж, талбайд нэг болон олон наст 628,000 цэцэг, навчит болон шилмүүст, гоёлын 185,930 мод сөөг, зүлгийг 20,100 ам метр талбайд тарихаар бэлтгэл ажлыг хангаад байна. Энэ нь өмнө нь нийслэлд хийж байсан ногоон байгууламжаас 2-3 дахин илүү гэсэн үг юм.

НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Ногоон байгууламжийн арчилгааны ажлыг хувийн аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлэхээр болж байна. Өмнө нь нийслэлийн төр, захиргааны байгууллага энэ ажлыг хийдэг байсан нь техникийн шинэчлэл хийхэд хүндрэл учруулдаг байсан. Одоо ногоон байгууламжийн арчилгаа, хамгаалалтын ажлыг бизнесийн зарчмаар нь явуулж, нийслэлийн зүгээс хяналтаа тавьж, хариуцлагаа нэхнэ. Хэрэв хариуцлага алдвал гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна" гэлээ.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.