Шаардлага хангахгүй шугам тавьсан аж ахуйн нэгж, хүлээн авсан албан тушаалтнуудыг шалгуулна

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хорооллуудын зэвтэй усны асуудлаар мэдээлэл өгч, уг шугам сүлжээг тавьсан аж ахуйн нэгж, хүлээн авсан албан тушаалтнуудыг хуулийн байгууллагад шалгуулахаар болсон талаар мэдээллээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа "Стандартын шаардлага хангаагүй ус дамжуулах хоолой, орон сууцны хорооллын доторх шугам сүлжээ, тоноглолыг солих арга хэмжээг даруй авах шаардлагатай байна. Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ханбогд”, “Арцат”, “Богд вилла”, “Велмонте”, “VIP резиденс”, “Хүннү вилла”, “Хангарьд-1”, “Хангарьд-2”, “Нью гарден” зэрэг 20-иод хороололд 25 мянга гаруй хүн амьдардаг. Эдгээр хотхоны халуун, хүйтэн ус зэвтэй байна гэсэн 400 гаруй гомдол УБЗАА-нд ирсэн. Мөн ашиглалт үйлчилгээ хариуцдаг орон сууцны конторууд, Ус сувгийн удирдах газар болон холбогдох байгууллагуудад өнгөрсөн оны зургаадугаар сараас ирэх болсон. Энэ дагуу Ажлын хэсэг байгуулаад холбогдох чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Ажлын хэсэг ус зэвтэй гарч байгаагийн шалтгааныг тодруулах арга хэмжээг нэн тэргүүнд авсан. Ингэхдээ насос станцаас гарч байгаа цэвэр усны шугамууд, хэрэглэгчийн салаа болон салбар худаг шугамууд, ус хэмжүүрийн зангилаа болон айл өрхийн сантехникийн хэрэгслээс Ус сувгийн удирдах газар хими, бактериологийн дээж авч шинжиллээ.

Мөн тухайн цэгүүдээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын лаборатори, Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн лаборатори, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн лабораториудад усны дээж, ус дамжуулах шугам хоолойн дээжийг тус тус шинжлүүлсэн. Эдгээр шинжилгээний дүгнэлтээр усан дахь төмрийн агууламж ихэссэн, өнгө өөрчлөлттэй гэсэн хариу гарсан. Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн шинжилгээгээр ус Яармагийн ус хангамжийн эх үүсвэрээс хэрэглэгчдэд хүрэхдээ манган, төмөр, цайрын агууламж нэмэгдэж байгаа нь усыг дамжуулж буй шугам хоолойноос хамааралтай гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, шугам хоолой нь ундны ус дамжуулах шаардлагыг хангаагүй гэсэн үг. Тэгэхээр “Пума констракшн”, “Пи Ай Эм Эм” ХХК-ийн хөрөнгөөр барьсан ф200 мм голчтой хоёр км шугам, “Ар Ий Си” ХХК-ийн “Шинэ өргөө” хорооллын гаднах ф200 мм-ийн шугам болон орон сууцны хорооллын доторх шугам сүлжээ, тоноглолыг стандартад нийцүүлэн солих шаардлага гарч байна.

Шугамын зэвийг арилгахаар шугам, хоолой, нийт тоноглолыг угаах зэрэг арга хэмжээ авч байгаа ч төдийлөн үр дүнд хүрээгүй. Энэ бол иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхэнд шууд халдсан нөхцөл байдал. Тиймээс стандартын шаардлага хангаагүй шугам хоолой тавьсан, угсралт хийсэн компаниудтай уулзаж, гаргалгаа, шийдэл ярихаар урьсан ч ирээгүй. Иймээс дараагийн арга хэмжээг авахаас аргагүй. Шугам угсралтын ажилтай холбоотой захиалагч гурав, угсралт хийсэн хоёр компани байгаа. Мөн хүлээж авсан эрх бүхий 10 албан тушаалтан бий. Эдгээрийг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна. Хүлээж авсан, угсарсан материал нь чанарын шаардлага хангаагүй. Иймээс солиулах ажлыг хийнэ" гэлээ.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.89.140] 2023-05-08 09:14:54

МОНГОЛЧУУДЫН ХИЙСЭН АЖИЛ ИЙМ СЭТГЭЛГҮЙ ХУЛГАЙЛАХ ЗАВШИХАА Л ЭН ТЭРГҮҮНД ТАВЬЖ ЛУЙВАРДАГ НЬ ХАРАГДАЖ БАЙНА ЭНЭ КОМПАНИ НЬ НЭГ АЛБАН ТУШААЛТАНД ТЕНДЕРТ ШАЛГАРУУЛСНЫ 10 ХУВИА ӨГСӨН Л БАЙЖ ТААРАА. УИХУЛГАЙЧ Д.ДАВААСҮРЭН СДА-ГИЙН ХУЛГАЙ ХИЙДЭГ ҮР ДАГАВАР ИЙМ МУУХАЙ УРХАГТАЙ БАЙГАА ЮМ

Зочин [59.153.112.154] 2023-05-08 09:13:06

Сайн байна. Ёр нь муу хийсэн ажлыг шалгуулж, хариуцлага тооцдог тогтолцоог маш сайн болгох хэрэгтэй. Мөн яармагийн шинээр хийгдэж байгаа нүхэн гарц ямар муухай юм болж байна аа. Зам дагуу тавьсан контёнёр шиг муухайм харагдаад байна. Диэайн нь, архитёктур гэж хэрэг алга. Ийм муухай юм хийсэн хүмүүстэй хариуцлага тооцоочээ.

Зочин [66.181.177.141] 2023-05-07 13:48:33

Алтан трейд компанийн барьсан барилгын айлуудын ус нил зэвтэй сайн шалгаж хэрэгтэй.

АЛТАНЦОГТ [66.181.189.99] 2023-05-07 08:29:38

Энэ бол алсуур хүнийг хорлох хордуулах гэмт хэрэг шүүдээ. Эздийг нь олж тогтоох хэрэгтэй

nar [218.26.55.108] 2023-05-06 17:09:24

udaj bna shdee.Hurdlaachee...

Зочин [103.26.193.82] 2023-05-06 16:25:46

Орк монголчууд эх орноо нутаг нэгтнээ ингэж л хорлож ашиг хонжоо хайдаг оркууд шдээ.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.