Бүсчлэлээс хамаараад барилгын өндрийг тогтоох боломжтой

Aдмин / Нийгэм

Бүтээн байгуулалт, барилга угсралт, төлөвлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд тулгамддаг асуудлыг хэлэлцлээ. Барилга, бүтээн байгуулалтын ажил зуны саруудад эрчимждэг тул салбарынхан энэ богино хугацааг ашиглаж ажлаа нугалдаг. Гэтэл барилга барих, барилгын ажил үргэлжлүүлэх зөвшөөрөл саатдаг, газар чөлөөлөлттэй холбоотой асуудал тулгарч байгааг тэд хэлж байлаа.

Нөгөө талаас, барилгажилтыг хотын ерөнхий төлөвлөгөө, стандарттай уялдуулж төлөвлөх, газрын зөвшөөрөл олгохоос эхлээд хотын бусад тохижилт, бүтээн байгуулалтыг хийхдээ ч үүнийг анхаарах шаардлагатайг онцолсон. Тухайлбал, “Хайдродизайн прожект” ХХК-ийн захирал Н.Солонго “Туул голын үерийн хамгаалалтын зураг төслийн ажлыг бид гүйцэтгэж байна. Тухайн ажлын даалгавар дээр засвар шинэчлэлт гэж заасан. Гэтэл Улаанбаатар хотын шинэ тойрог замтай уялдуулан шинэчлэх шаардлагатай болсон. Тэгэхээр бидний таван сарын турш хийсэн ажлыг дахиад өөрчлөх болоод байна” хэмээсэн юм.

Хот төлөвлөлт, барилгажилтын тухайд газар хөдлөлтийн эрсдэлээс сэргийлэх хүчин зүйлсийг тооцож, аюулгүй байдалд анхаарах шаардлагатай байгаа юм. Тухайлбал, хотын төвдөө өндөр барилгууд шахаж барихаас илүү бүсчилсэн байдлаар хотхон, хорооллыг төлөвлөх нь чухал байна.

“Барилга.мн”-ийг үүсгэн байгуулагч Г.Батсүх “Бага зайд өндөр барилга барих нь орчны багтаамж, орон зайд нийцэхгүй, төвлөрөл ихэснэ. Үүний дүнд төлөвлөлтгүй, ая тухтай орчны тохижилтгүй, хамгийн наад зах нь авто машины зогсоолын хүрэлцээ муутай орон сууц их боллоо. Тэгэхээр хотын бүсчлэлээс хамаараад барилгын өндрийг тогтоож өгөх боломжтой. Зарим бүсэд өндөр барилгуудаа төвлөрүүлж, зарим хэсэгтээ хотын унаган төрхийг хадгалсан барилгаа үлдээж болно” хэмээсэн юм.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Өнгөрсөн борооны хойноос цуваа нөмрөөд л. [66.181.160.76] 2023-05-08 10:38:53

Бүх газар барилгууд бариад ДУУСЧИХСНЫ ДАРАА өндөр байшин барихыг хориглох тухай яриад яахав дээ. ТЭНЭГ ЮМ УУ? Уг нь хотын төвд 3 км-ийн радиуст 5 давхараас өндөр байшин бариулах хэрэггүй байсан. Гэтэл Төв шуудангийн эргэн тойронд нуль өндөр байшин болчихсон. Тэдгээр нь тэгээд Уб-т 1950-60-ад онд барьсан бүх сонгомол байруудыг сүүдэртээ оруулж сүрийг дарчихсан. Шал хогийн..

Zochin [202.72.245.204] 2023-05-06 17:17:01

Yriad l ,yriadal bas dachin yriadal ! , ene bugdiin chin ur dun chaana baina !


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.