СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашин мөргөлдөж, 2 хүн төмөр эд ангид хавчуулагджээ

Aдмин / Нийгэм

Завхан аймгийн Идэр сумын Загастай багийн “Пойлны хэсэг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 85 км, сумын төвөөс зүүн зүгт 12 км/-т Суудлын автомашин, ачааны автомашинтай мөргөлдөж автомашины эд ангид 2 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 5 сарын 11-ний өдрийн 04:34 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Асгат сумаас Завхан аймгийн Улиастай сумын чиглэлд зорчиж явсан “Хьюндай Маяти” загварын ачааны автомашин, “Митцүбиши Делика” загварын суудлын автомашинтай мөргөлдөж зорчигч иргэн Т /34 настай, эрэгтэй/, Б нар автомашины эд ангид хавчуулагдсан байсныг 25 минут ажиллаж эсэн мэнд гарган тус сумын их эмчид хүлээлгэн өгсөн байна.


Сэтгэгдэл

Зочин [139.5.217.64] 2023-05-14 04:29:19

Үнэхээр харамсалтай

Зочин [139.5.217.64] 2023-05-14 04:28:42

Бас нэмж хэлэхэд тэр согтуж жолооч цагдаа нь хэргийн газраас тусламж дуудахгүй зугтсан бсн шүүү

Зочин [139.5.217.64] 2023-05-14 04:23:09

Ёо тэр тэнэг согтуу цагдаа нь холбоо барьж уучлал гуйх ч нинжин сэтгэл үгүй гээд бод доо өөрсдийнх нь зөв юм уу хаашааа ч юм үнэхээр сэтгэл өвдөж бна шүү

Зочин [139.5.217.64] 2023-05-14 03:57:47

Төрийн цагдаа нь согтуу жолоо барьж энэ хэрэг гарсаэн нь үнэхээр гайхмаар мааш их гомдолтой бгаа шүү

Зочин [202.55.188.123] 2023-05-14 01:22:43

Согтуу цагдаа жолоо барьж явсан билээ

Зочин [66.181.187.170] 2023-05-11 13:04:21

Тархиндаа юмтай эрүүл бус оркууд юм даа.

Хэн ч байсан яадгийн [59.153.113.15] 2023-05-11 13:19:10

Хэлээд юүгхэв


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.