О.Амартүвшин: Төрийн албан хаагчдыг эрс цомхотгох хэрэгтэй

Aдмин / Нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гарагийн өглөөний уламжлалт уулзалтаа үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын төлөөлөлтэй хийлээ. Ерөнхий сайд “Шинэ сэргэлт” cэдвээр илтгэл тавьж, дэлхийн дахин, эдийн засгийн нөхцөл байдал, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүд хэрхэн хэрэгжиж байгааг онцлон ярилаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Нийгмийн түншлэлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, бодлогын чиглэл” сэдвээр танилцуулга хийв. Засгийн газар суурь цалингийн ялгаатай байдлыг арилгаж, цалингийн шатлалыг багасган, гүйцэтгэлд суурилсан цалингийн бодлогыг хэрэгжүүлж байгааг онцлон дурдлаа.

Тухайлбал, 2023 онд суурь цалингийн 222 ялгааг 53 болгосон, төрд ажилласан жил болгоныг тооцон нэмэгдэл олгож байна. Эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарт гүйцэтгэлд суурилсан цалингийн тогтолцоог нэвтрүүлсэн. Цаашид төрийн албан хаагчийн цалингийн олон төрлийн нэмэгдлийг үндсэн цалинд нэгтгэн, бүтээмжид суурилсан тогтолцоог нэвтрүүлнэ гэлээ.

Энэ жил ажил олгогчийг дэмжих арга хэмжээнд 15 тэрбум төгрөг зарцуулна. Тухайлбал, ажил олоход хүндрэлтэй иргэнийг эдийн засгийн тэргүүлэх салбарт, мөн орон нутаг, алслагдсан дүүрэгт байнгын ажилд авсан аж ахуй нэгжид цалингийн дэмжлэг 800 мянган төгрөгийг дөрвөн сарын хугацаанд сар бүр олгоно.

сонин mn

Уулзалтад оролцогчид саналаа хэлэв.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин: Төрийн албан хаагчдыг эрс цомхотгох хэрэгтэй байна. Төр зохицуулалтын ажлаа хийгээд аж ахуйн ажлаа хувийн хэвшилд шилжүүлмээр байна. Хувийн хэвшилд ажиллах хүчин олдохгүй байна. Мөн МСҮТ-ийг төгсөгчид ажлын байрны шаардлага хангахгүй байна.

Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар: Энэ жил хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг хийхдээ бодлогын асуудлыг шийдмээр байна. Хөдөлмөрийн үнэмлэмж, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг шийдье. Зөвхөн төрийн цалингийн асуудлыг ярих биш хувийн хэвшлийн цалингийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна.

МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал: Засгийн газрын үйл ажиллагаанд талархаж байгаа зүйл байна. Сэтгэл гонсойлгох асуудал ч байна. Монголд ажлын байрны дарамт их байна. Ялангуяа, төрийн албан хаагчид эвлэлдэн нэгдэх эрхээ хасуулж байна.

Дорноговь аймгийн ҮЭ-ийн холбооны дарга С.Азжаргал: Халамжаас хөдөлмөрт шилжих бодлого хэрэгжихгүй байна. Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж зэрэгт хамрагдан сая орчим төгрөгийн халамжаар амьдардаг өрхүүд ч байна. Ажил хийхгүй халамж аваад амьдрах байдал давамгайлж байна.

Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг анхаарах хэрэгтэй байна.

Хас банкны гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав: Залуусын ирээдүйд итгэх итгэлийг сэргээмээр байна. Ингэхийн тулд асуудлыг цогцоор нь шийдмээр байна. Халамжийг бууруулж, иргэдийн ажил хийх сэдлийг бий болгомоор байна. Өнөөдрийн уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрт сайтар бэлтгэхийг даалгалаа. Ингэхдээ цалин, тэтгэврийг инфляцтай уялдуулах, цалингийн шатлалыг цэгцлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүч, хүний нөөц бэлтгэж буй байдалд судалгаа хийх шаардлагатайг онцлов.

сонин mnсонин mn


Сэтгэгдэл

хотын иргэн [202.131.245.69] 2023-05-16 09:37:15

төрийн алба дотроо улс төрийн, захиргааны, үйлчилгээний, тусгай гээд янз бүр байгаа. цомхотгох шаардлагатай бол яг аль хэсгийг нь гэдгийг тодорхой ярь. захиргаа, тусгай гэдгийг цомхотгоё гэхэд хороо, дүүрэг хот, баг, сум, аймаг гэсэн шатлалын аль нэгийг байхгүй болгох хэрэгтэй. улс төрийн гэвэл энэ засаг захиргааны шат бүрд байгаа иргэдийн хурал, УИХ, ЗГ дахь улс төрийн албан тушаалуудыг цөөлөх хэрэгтэй. Төрийн үйлчилгээг цомхотгоно гэвэл багш, эмч, сургууль цэцэрлэг, эмнэлэгт ажилладаг, орон сууцны үйлчилгээ, цахилгаан, холбоо, ус, дулааны хэдээ цөөлнө гэсэн үг, эсвэл хувийн хэвшилд шилжүүлээд төлбөртэй сургалт, эмчилгээ авна. Энэ мэтээр сайн бодож ярих хэрэгтэй. Хувийн хэвшилд нээх төрөөс дээрдээд гайхуулаад байх чадварлаг хүн бараг байхгүй ш дээ хөөрхий. боол шиг дарлагдсан бөөн дарамт дунд ажиллаж шүлс шиг цалин авдаг хүмүүс байдаг. нэг хувийн байгууллагаас нөгөөд шилжсэн. өндөр цалин авдаг нь х дүү хамаатан садан нь ккк.

иргэн [202.180.218.202] 2023-05-15 20:34:04

ХАҮҮТ-ын амартүвшин их буруу ярьдаг буруу бодолтой хүү юм байна. Төр бизнес хийхээ болихыг шаардах ёстой хүн шүү дээ... Монголын төр нь бодлогоо гаргадаггүй зөвхөн бизнес хийдэг тул монгол хөгжихгүй хээль хахууль авилгалд автаж хувийн хэвшил иргэд нь ядуурч дампуурч байгааг ойлгодогггүй залуу юм байна

Зочин [150.129.141.111] 2023-05-15 22:51:17

ТӨРИЙН 3 ХҮНИЙ АЖЛЫГ ХУВИЙН ХЭВШИЛИЙН НЭГ ЧАДВАРЛАГ АЖИЛТАН ХИЙЧИХДЭГ. ГЭЖ БАЙГАА.

Хариулт [150.129.141.111] 2023-05-15 22:48:46

ИРГЭН ЧИ САЙН УНШ.ТӨР АЖИЛТАНАА ЦОМхотгох хэрэгтэй.Бас аж ахуйн ажил бүү хий . Хувийн хэвшилд шилжүүл гэсэн байна шүү дээ

Zochin [49.0.139.181] 2023-05-15 20:13:42

Huts uhna aar ta ichih San yumshig Ganbaatar gedeg uhsen amld ni medegdeh gui durak iig zailuulaachee

Зочин [202.179.27.91] 2023-05-15 18:30:39

Амартүвшин та Тавантолгойгоос хуруу гараа тат. Одоо шалгуул. Таны заль мэхийг бүх хүн мэднэ. Та эхлээд улсаас идсэн ууснаа сайн шалгуул. тэгээд төрийн албан хаагчидтай тооцоо хий.

Иргэн [202.55.188.83] 2023-05-15 16:47:53

Худлаа аж үйлдвэрийн танхим мэтийн хэрэггүй улс төржсөн байгууллагыг татан буулгах хэрэгтэй

zochin [43.242.241.151] 2023-05-15 15:56:28

эрс цомхотгож болохгүй төр суларна, харин чадварлаг л байх хэрэгтэй зохих хэмжээг нь харин тогтоох

Зочин [202.126.89.14] 2023-05-15 15:40:21

төрийг 50% цомхотго, цалинг нь 40% нэм

Огцом хөдлөхийн тулд дараах зүйлд бэлэн байх хэрэгтэй. [66.181.160.101] 2023-05-15 16:06:36

Гудамжинд гарсан дээд боловсролтой үй олон хулгайч, дээрэмчин, хүчирхийлэгч нартай болнодоо. Дээд боловсролтой цөөхөн түшмэд нь дээд боловсролтой олон хулгайчтай тэмцэх болно байхдаа.Кх! Хажуугаар нь өчнөөн бага, дунд боловсролтой ердийн хулгайч, дээрэмчин, архичин байдаг.

ЗОЧИН [202.126.89.134] 2023-05-15 15:17:51

ТӨРИЙН АЛБАНЫХАН АЖЛАА ХИЙХГҮЙ ХҮНД СУРТАЛ ГАРГАН ТҮГЭЭРЭЭ ДАМЖУУЛАН АВИЛГА НЭХЭЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ ИЙМД ХУРДТАЙ АЖИЛЛАЖ ИРГЭДЭД ҮЙЛЧИЛДЭГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ МӨН ОРОН ТОО БҮТЭЦИЙН ДАВХАРДЛЫГ АРИЛГАН ЦОМХОТГОХ ХЭРЭГТЭЙ. ТУХАЙЛБАЛ ЦАГДАА ГЭЖ ДАН ДАРГА НАР БОЛСОН ГАЗРЫН ДАРГА НАРЫГ ЦОМХОТГОХ ЭСВЭЛ ГУДМАНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭДЭГ ОРОН ТОО РУУ НЬ ШИЛЖҮҮЛЭХГҮЙ БОЛ ОЛОН ДАРГА НАРЫН АЖЛЫГ ХИЙЖ ШАХАЛТАНД АЖИЛЛАСААР ХЭЦҮҮ БАЙНА ЯВААНДАА ЖИНХЭНЭ ГУДАМЖИНД ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЛБА ХААГЧ ОЛДОХГҮЙ БҮГД ДАРГА БОЛОХ ЭРМЭЛЗЭЛТЭЙ БОЛЖ ХЭВШЛЭЭ ШҮҮ

Дээд боловсролтой ажилчин, малчин, хувиараа аж ахуй эрхлэгч. Кх! [66.181.160.101] 2023-05-15 15:06:20

Тэгээд ажилгүй болох дээд боловсролтой залуусыг ХААШААГАА хийх юмб? Бүгдийг нь бизнесрүү оруулж чадах юм уу? Тийм их бизнесийн орон зай Монголд байгаа юм уу? Тэднийг ажилчин болгож чадах юм уу? Дээд мэргэжилтэй залуус ажилчин болох уу? Тэднийг малчин болгох уу? Дээд боловсрол эзэмшсэн залуус хөдөөрүү малчин болохоор явах уу? Эсхүл бүгдийг нь гадаадруу явуулчих юм уу? Тэднийг гадаадынхан ЗӨВХӨН барилгын хар ажилчин, гуанзны аяга угаагч, офисын цэвэрлэгчээр л авч ажиллуулна ш дээ.

ЗОЧИН [202.126.89.134] 2023-05-15 15:19:33

ӨӨРСДӨӨ БИЗНЕСЭЭ ОЛЖ ХИЙ ТЭГЖ ӨРСӨЛДӨЖ БАЙЖ ҮНЭ ХАНШ ЖИНХЭНЭ УТГААРАА ТОГТВОРЖИЖ БУУРНА.

Зочин [64.119.24.154] 2023-05-15 15:03:51

Яаж эрс цомтгох билээ. Эмнэлэг, сургуулиа цөөлөх үү, гарц нь чухал. Худал ярих хэрэггүй.

зочин [183.177.99.230] 2023-05-15 14:59:13

Өмнөговь аймгийн засаг дарга зургаан орлогчтой зургаан туслахтай арай дэнднээ хөө

Зочин [202.131.227.82] 2023-05-15 14:50:34

Юун төрийн албан хаагчдыг цомхтгох юэ харин гишүүдийн тоо нэмэгдэх зэргээс орон тоо өсөх гээд байхад

Зочин [91.210.248.234] 2023-05-15 14:22:35

Цагдаагийнхаа тоог багасгах хэрэгтэй ! Манай улс ЦАГДААГИЙН УЛС болж хувирах гээд бна, Зэвсэгт хүчний цэрэг дайчдын тооноос илүү гарах гээд бншүү!!! Цагдаа, дотоодын цэрэг баахан генёрал, хурандаа нартай, ард түмэнтэйгээ тулалдах гээд байгаа юм уу, хаашаа юмб, тоогийг нь багсага !!!!


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.