"БИ ХЭТ ХӨГШИДНӨ"-АКИО ТОЁОДА

Aдмин / Нийгэм

Сар гаруйн өмнө Тоёота корпорацийн өв залгамжлагч, үүсгэн байгуулагчийн ач хүү болох Акио Тоёода гүйцэтгэх захирлын албаа өгч байгаагаа зарласан билээ. Тэрээр энэ мэдэгдлийг хэлэх үедээ "Одоо үеийн залуусын эрэлт хэрэгцээг ойлгоход би хэт хөгшидөх юм байна" гэж хэлсэн нь олон хүмүүсийн гайхширлыг төрүүлэв.

Учир нь Акио гүйцэтгэх захирлын албыг авснаасаа хойш 14 жилийн турш маш уламжлалт, хуучны арга барилаар, болгоомжтой ажиллаж ирсэн ч энэ хугацаанд Тоёота корпорацийн хамгийн их инновац хийж, үсрэнгүй хөгжсөн он жилүүд байсан гэж ажилтнууд нь дуу нэгтэй хэлнэ.

Акио Тоёода анх CEO-ийн албанд томилогдох үеэс хойш өөрийн доор ажиллаж байгаа инженерүүддээ компаниа сайн удирдаж чадахуйц ур чадвартай хүн гэдгээ харуулж, итгүүлэхийн тулд багагүй хугацаа зарцуулсан гэдэг. ТУЗ-ын гишүүд ч тэр Акио Тоёода-г "Чи машины мотор яаж ажилладагийг мэдэхгүй, моторын дуу сонсоод юу болохгүй байна гэдгийг мэдэхгүй бол чиний инженерүүд чамайг хүндлэхгүй, чамайг хүндлэхгүй бол энэ компанийг чи удирдаж чадахгүй" гэж хэлдэг байж. Энэ бүх шүүмжлэлийн ард нэг л шалтгаан байсан нь ердөө Акио Тоёода мэргэлийн инженер хүн биш, тэрээр хууль болон бизнесээр мэргэшсэнд байсан юм. Мөн тэр мэргэжлийн уралдаанчин ч биш.

Тэрээр ТУЗ, хувьцаа эзэмшигчид болон доор ажиллаж буй хүмүүсийнхээ үгийг хүлээн авч, инженер, жолоодлогын ур чадвараа нэмэгдүүлж эхэлсэн юм. Хэдэн сарын турш маш өндөр ачаалал бүхий бэлтгэлүүд хийсээр мэргэжлийн уралдаан, тэмцээнүүдэд орж эхэлсэн байна. 2009 онд 24 цагийн турш тасралтгүй уралддаг, хурд хүч, тэсвэр ихээхэн шаарддаг "Nürburgring race"-ын уралдаанд орж өөрийн ангилалдаа 4-р байр эзэлсэн бөгөөд энэ амжилтаараа өөрийн унаж явсан туршилтын загварууд болох Lexus IS F болон Lexus LFA загварын машинаа олон нийтэд маш сайн сурталчилж чадсан байдаг.

Мөн тэрээр шинэ загварын машины туршилтын жолоодлогуудаа өөрөө хийдэг, ингэх үедээ тест бүтэлгүйтэх үеүд ч тохиолдох нь бий. Түүний хамгийн дуртай, уралдаанд түлхүү унадаг загвар нь Тоёота Супра гэнэ, өдгөө Супра загвар нь Ниссаны Z-тэй өрсөлддөг бөгөөд олон хүний хүүхэд насны мөрөөдлийн машин юм. (Toyota Supra)

Акио Тоёода ажлаа өгөх үедээ "Би одоо 66 настай, компанийг удирдан чиглүүлэхэд, шинэ үеийнхний эрэлт хэрэгцээг мэдэрч, Agile байдлаар хурдтай ажиллахад би хэт хөгшиднө, шинэ менежмент, шинэ сорилтыг туулахад илүү залуу, илүү эрч хүчтэй шинэ CEO хэрэгтэй" гэж хэлжээ. Сүүлийн жилүүдэд Тоёота-ийн менежментийг хэт нүсэр, хэт удаан байна гэж шүүмжлэх нь олширсон. Энэ нь сүүлийн жилүүдэд трэнд болж буй цахилгаан машин үйлдвэрлэгчид болох Тэсла, Хятадын BYD зэрэгтэй өрсөлдөх өрсөлдөөнд тэдний шийдвэр гаргалт удаан байгаатай холбоотой гэж тайлбарлах хүмүүс олон байна.

Түүний орыг Lexus-ийн CEO-р ажиллаж байсан, Lexus-ийн ТОП инженерүүдийн нэг Кожи залгаж буй юм. тэрээр өнөөдрийг хүртэл "Chief Branding Officer-оор ажиллаж байв.

Ажлаа өгч буй Акио Тоёода хэлэхдээ "Кожи бол өнгөрсөн бүхий л цаг хугацаанд орчин цагийн Тоёота-ийн үзэл баримтлал, соёл, үнэ цэн, философийг бий болгоход хамгийн их хувь нэмэр оруулсан хүн. Тэр нас залуу, бас тэр машинд хайртай" Одоо үед залуу байна гэдэг хамгийн том давуу тал гэжээ.

/Кожи одоо 53 настай/.

ТОЁОТА - ТЭДНИЙ ФИЛОСОФИ ӨӨР

Тоёота-ийн хамгийн гол бусдаас ялгагдах соёл бол компаниа инженер хүмүүсээр удирдуулдаг. Харин бусад компаниуд санхүүгийн юм уу аль эсвэл борлуулагчийн ур чадвар сайтай менежерүүдээр удирдуулдаг. Магадгүй тэдний борлуулалт сайн байж болох юм. Гэхдээ Тоёота-гийн чанар бусдаас илүү байдаг.

Тоёотад нэг ийм бичигдээгүй хууль байдаг. Чи компанийн ТОП удирлагын түвшинд очохыг хүсвэл Тоёотагийн хамгийн ТОП инженерүүд чамайг хүлээн зөвшөөрсөн байх хэрэгтэй. Учир нь тэдгээр хүмүүс өөрсдийн үзэл санаандаа хэтэрхий үнэнч гэжээ.

Өнгөрсөн 40 жил Тоёота 2 зарчмыг баримталж ирсэн. Нэгт, тэд хамгийн сайн материалыг ашиглая гэж зорьдог. Хоёрт, тэдгээр материалуудаа ашиглаад өндөр түвшний инженерчлэл, ноу хауг шингээсэн бүтээгдэхүүн гаргая гэж хичээдэг. Үүний үр дүнд өнөөдөр Тоёота-ийн үйлдвэрээс гарч буй машины эд анги бүр дахин солих шаардлагагүйгээр дор хаяж 20 жил асуудалгүй ажиллах чадвартай, тийм ЧАНАРТАЙ эд ангиуд байдаг ажээ.

Yo shinai, Yo kangai - Good thinking, Good Product!

Гадны нийтлэлээс орчуулав

Г.Маргад


Сэтгэгдэл

зочин [192.82.90.155] 2023-05-18 09:14:44

Иям л хүмүүсийн нөр их хөдөлмөр ухаанаар Яюон Солонгос улсууд босож иржээ Одоо хүчирхэг болсон юм чинь сайн зэвэсэг хийж гадагшаа байлдах цаг нь болсон байх л даа Түүх ингэж эрэгж хувьсаж байх юм даа

Зочин [202.9.46.151] 2023-05-17 21:21:59

Сайхан орчуулжээ

зочин [202.9.40.168] 2023-05-16 14:21:58

манайханд бол том сургамж бна даа

Зочин [192.82.72.148] 2023-05-16 12:46:49

Мэдээж аль ч улс орныг инженерүүд авч явна, Шинжлэх ухаан технологи инновацыг инженер хүн л илүү мэдэрнэ, манайд үүнийг эсрэгээр нь хэрэгжүүлнэ. цүнх баригчдын ихэнх нь хуульч э.з нэртэй луйварчингуудаар дүүрсэн.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.