МАНАЙ УЛСАД 14 БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ ЦАГААР АЖИЛЛАДАГ 2,049 ХҮҮХЭД БАЙНА

Aдмин / Нийгэм

Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны 2021-2022 онд хийсэн хүүхдийн хөдөлмөрийн судалгааны урьдчилсан тоон мэдээлэл дээр үндэслэн Монгол Улсын хүүхдийн хөдөлмөрийг устгахад гаргаж буй ахиц, дэвшлийн талаар хэлэлцэх бодлогын зөвлөгөөн өнөөдөр боллоо. Уг судалгаа нь зөвхөн өрхөд суурилж хийгдсэн бөгөөд өрх үүсгээгүй, зорилтод бүлэгт хамаарч буй хогийн цэг дээр хөдөлмөр эрхэлдэг болон гуйлга гуйж буй хүүхдүүдийн тоон мэдээлэл байхгүй аж.

Монгол Улсад хөдөлмөрийн насны доод хязгаарыг 15 нас байхаар тогтоосон. Мөн 13-14 насны хүүхдийг хөнгөн ажил эрхлэхийг зөвшөөрсөн байдаг.

Монгол Улсад 5-17 насны 138 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагаас 58 мянга нь тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхэлж байна. 14 болон түүнээс дээш цагаар ажилладаг 2,049 хүүхэд байна.

Хөдөлмөр эрхэлж буй 5-17 насны хүүхдийн эзлэх хувь 2012 онд 7.4 хувь байсан бол сүүлийн 10 жилд нэмэгдэж 2022 онд 16.2 хувь болжээ.


Сэтгэгдэл

Zocnin [68.145.148.122] 2023-06-13 13:52:13

Hoorhoi ter maliin hoinoos yawj amia aldah dohson ter huug surguulid surgaacnee Yamar yaduu ailiin huu bolood odor shonogui aild zaragdaj amia aldah dohson be Ene talaar tuhain bag sum aimag huuhdiin bga ankhaaraldaa awaacnee


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.