МАРГААШНААС ШӨНИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭХЭЛНЭ

Aдмин / Нийгэм

Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын иргэдийн шөнийн цагаар зорчих эрэлтийг хангасан, аюулгүй найдвартай тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор зургаан чиглэлд шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр Нийслэлийн Нийтийн тээврийн газраас төлөвлөөд байна.
2023 оны зургаадугаар сарын 15-ны өдөр буюу маргаашаас шөнө 02 цаг хүртэл дараах зургаан чиглэлд шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлэх юм.

Үүнд: ШҮ:1 “5 шар-Сүхбаатарын талбай” чиглэлийн үйлчилгээг,

ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Ботаникийн эцэс” чиглэлийн үйлчилгээг,

ШҮ:3 “Шархад-3, 4-р хороолол” чиглэлийн үйлчилгээг,

ШҮ:4 “3, 4-р хороолол-Өнөр хороолол-ХМК” чиглэлийн үйлчилгээ,

ШҮ:5 “Зунжин худалдааны төв –Ард кино театр” чиглэлийн үйлчилгээ,

ШҮ:6 “МУБИС-Архивын Ерөнхий газар” чиглэлийн үйлчилгээ

Иймд иргэд зорчигч та доорх зураглалын дагуу зорчино уу. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 7004-4040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР


Сэтгэгдэл

Зочин [192.82.67.168] 2023-06-15 00:40:08

Zow bolj bna

ЗОРЧИГЧ [122.201.22.166] 2023-06-14 14:45:03

ШӨНИЙН АВТОБУС ГЭЖ МЭДЭХГҮЙ , ЗОРЧИЖ ҮЗЭЭ Ч ҮГҮЙ ЮМ БАЙНА !!!

Зочин [184.191.68.198] 2023-06-14 20:13:50

Мегаполис хотуудад байдан. Одоо зорчиж үз дээ, хө

Больж үз [202.179.22.18] 2023-06-14 14:26:16

Санал гомдлоо дараах утсанд хандаж хэлнэ үү гэсэн байхад л энд гомдол мэдүүлээд сууж байх хүмүүс юмдаа

Зочин [202.126.90.130] 2023-06-14 13:44:52

Зуслан гэчихээд автобус алга Шарга морьт Жигжид ясийн

Зочин [66.181.161.144] 2023-06-14 13:37:57

Зунжин 69 а.Сэлх автобус өглөө 6 цагаас явуулж өгөөчээ.Хороолол, ХМК, Өвөр согоот 27 энэ чиглэл өглөө эрт явах юмаа.Энэ шигээ өглөө автобусаа эрт явуулаачээ.

зочин [202.55.188.87] 2023-06-14 12:59:32

Зуслангийн хуваарь гэжээ. Гэтэл ихэнх хуваарь нь хотын төв замаар явж үйлчлэх АВТОБУС бна.

зочин [202.9.40.155] 2023-06-14 12:17:53

цагын хуваарь


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.