АЗЗА-ын компаниудыг нэгтгэх талаар санал авч судлахыг шаардав

Aдмин / Нийгэм

Монголын Авто замчдын ҮЭ-үүдийн холбоо Засгийн газраас гаргасан авто замын засвар арчлалтын компаниудыг нэгтгэх шийдвэрийн хүрээнд мэдээлэл хийлээ.

Засгийн газрын шийдвэрээр 20 аймагт үйл ажиллагаа явуулж буй авто зам засвар арчлалтын байгууллагуудыг нэгтгэх юм. Ингэснээр 1.5 тэрбум орчим төгрөгийн үнэлгээтэй компанийг нийлүүлэн, олон нийтэд хувьцаа гаргах, компанийн засаглалыг сайжруулж хөрөнгө оруулагчдыг татах, ТУЗ-ийн 180 хүний тоог 9 болгож цөөлөх гэсэн давуу талууд бий болно гэж Засгийн газар үзжээ.

Дээрх шийдвэрийг Авто замчдын ҮЭ-ийн хороодын удирдлага, ажилтнууд авто замчдын хөдөлмөр бүтээлээр бий болгосон өмч хөрөнгийг үрэгдүүлэх эрсдэлтэй хэмээн үзэн хүлээн авч байна. Мөн 20-иод жилийн өмнө үүнтэй адил нэгтгэл болсон хэдий ч төдийлөн амжилт олоогүй гэдгийг ч мэдэгдлээ.

Авто замчдын ҮЭ-үүдийн холбоо АЗЗА компаниудыг ашгийн бус байгууллага гэдгийг тодотгож, хэрэв замын компаниудыг ашиг олох хэрэгсэл болговол зам засвар арчлалт чанаргүй болж эзгүйрэх, улирлын чанартай, богино хугацаанд ажил үүргээ гүйцэтгэхэд хүндрэл учирна. Зам засвар, арчлалтад шаардагдах шатах тослох материал, сэлбэг хэрэгслээ тухай бүрд түргэн шуурхай шийдвэрлэхэд хэцүү, мэргэжилтэй боловсон хүчин, ажиллах хүчний нөөц алдагдах, авто замын аюулгүй байдлыг хангах боломжгүй болно хэмээн мэдэгдлээ.

Иймээс төр, засгийг шийдвэр гаргахдаа салбарын мэргэжилтэн, холбогдох хүмүүсээс санал асуулга, судалгаа авч, дахин хянаж үзэхийг шаардан, энэ талаар ЗТХЯ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хандаж буйгаа мэдэгдлээ.

А.Мичидмаа

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

MNT NEWS [197.210.84.27] 2023-06-17 07:29:56

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлэгтэй таарч, тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258 вэбсайт: nyhcs.site

зочин [64.119.29.2] 2023-06-15 10:58:58

АЗЗА нь ч ижил, замыг угаасаа төсвөөс идэх боломж болгочихсон. Зөвхөн их ашиг л хийхийг бодож зам нэртэй богино настай асфалтан өнгө гүйлгэж байгаа. Найрлагаас нь, өндрөөс нь, өргөнөөс нь, сууриас нь гээд цавчих бүх боломжит сувгаар цавчсаар хумсалсаар.

Батбаяр [66.181.160.119] 2023-06-14 22:42:00

Ямарч ажил хийхгүй сул цалин авдаг дуракын явуулга төрийн өмч төр иргэдэд өгөөжтэй байх ёстой


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.