Ж.ОДГАРЬД: ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН АСУУДЛААР ЯРИЛЦЛАГА ӨГСӨН ХҮҮХЭД НИЙГЭМД ГАДУУРХАГДАЖ БАЙНА

Aдмин / Нийгэм

МБШТөв-Гандантэгчэнлин хийдээс нийгэмд үүсээд буй нөхцөл байдлын талаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж байна. Сүм, хийдэд ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэх мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг мэдээлээд буй. Уг асуудлын талаар Гандантэгчэнлин хийдээс олон нийтэд мэдээлэл өгч байна.

Ж.Одгарьд "Үндсэн хуульд заасны дагуу шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд хэн нэгнийг буруутай мэтээр ярьж болохгүй.

Нэр бүхий сайтад нийтлэгдсэн мэдээллийн дагуу шалгуулах хүсэлтээ цагдаагийн байгууллагад хүргүүлсэн. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй байхад олон нийтийн сүлжээгээр буруутгах нь хэрээс хэтэрлээ. Нэр бүхий улс төрчид ч энэ талаар ярьж байгаа нь зохисгүй.

Нийгэмд үүссэн нөхцөл байдалд цочирдож байна. Энэ асуудлыг ярихад ч эвгүй. Лам хуврагууд, хийдийг олон нийтээрээ гутаасанд харамсаж байна. Үнэн зөвийг хуулийн байгууллага шийдэх болно. Шүүхээр буруутай нь тогтоогдоогүй байхад нэрийг зарлаж байгаад харамсаж байна. Бид хүүхдийн эрхийн төлөө ажиллана" гэв.

"Нийгэмд үүссэн нөхцөл байдал урд өмнө нь Гандантэгчинлэн хийдэд гарч байгаагүй. Гандантэгчинлэн хийд дотооддоо холбогдох газруудтай хамтран уг нөхцөл байдлын талаар хариу арга хэмжээ авч байна".

"Ярилцлага хийж, тодорхой хүүхдүүдийн нэрийг олон нийтэд зарласан нь хүүхдийн эрхэд халдсан харамсалтай явдал болсон. Ярилцлага өгсөн хүүхдүүд нийгэмд гадуурхагдаж байна. Монголд болон Энэтхэгт сурч байгаа хүүхдүүдийг гутаан доромжилж байгаа асуудал гарч байна. Хүүхдийн эрхийг хамгаалахад хамтарч ажиллаасай гэж хүсэж байна. Энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлүүлэхийг зорих ёстой" хэмээн ярилаа.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.183.178] 2023-06-26 09:25:58

yamar zavaan buzar yum be, gandan ogtsor tatan buugd muzei bolson ni deer

Иргэн [59.153.86.144] 2023-06-25 15:58:50

Ламхай нарын дунд сахилгагүй хүүхдүүд байсан байна шүү дээ. Ер нь бол өөрчлөлт хийх хэрэгтэй л дээ. Нийтэд алдаа дутагдал далд явагдаж байсан байна гэдгийг ил тод яриад ламай нарынхаа эрх ашгийг хамгаалсан дээр шдэ.

Ard [192.82.74.129] 2023-06-23 15:21:48

Naad hural hiigeed bgaa nohduudee shalfaachee

ЭЭЖ [202.126.90.17] 2023-06-23 15:14:39

Арай чдээ ингэтлээ доошооо орох гэждээ.ТӨР НЬ ГУЙЛ АРД НЬ МАЛ БОЛХООР ҮР ХҮҮХДҮҮД НЬ ЭЛДЭВ ГЭМТНҮҮДИЙН ГАРЫНШҮҮС ЗУГАА БОЛЖ ХОХИР Ч БНДАА.САЛБАР БҮРТ ХЯНЛТ МАШ МУУ БГА НЬ ИЙМДЭЭ ХҮРЧ БНДАА.ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨР ЗАСАГ ҮНЭХЭЭР ХЯНАЛТГҮЙ МУУ БАЙНА.‼‼‼‼‼‼

Хан [101.176.216.171] 2023-06-23 14:59:31

Энэ үйл явдал хэрээс хэтэрсэн асуудал Ялангуяа лам хуврага хүн ёс дэгтэй болж хүмүүжих ёстой гэтэл ийм бузар үйлдэл гандаг хийдэд болж байна гэдэг чинь байнга ийм байдаг болсон нь илт байна Хүний ёсноос гажууд ийм бузар муухай хэргийг хэнээс яаж сурсан бэ гэдэг чинь их сонин тэгэхээр ийм юмыг хийж болдог юм байна гэдгийг гандан дотороос сурсан байх нь Энэ бол хэвийн үзэгдэл болоод удаж байгаа нь илт тодорхой байна Монгол улсад ийм муухай юмыг хэзээд хүлээн зөвшөөрөхгүй гадны орныг дуурайдаг улс манайх биш Монгол хүн ёс жаягтай муу муухаы юмыг жигшдэг тийм үндэстэн тийм болохоор хэзээч ийм бузар булай юм манайд байх ёсгүй шүү

Зочин [202.5.206.167] 2023-06-23 14:22:54

Ямар овилгогүй давилуун залуучууд вэ. Шашин номын хүмүүс ийм хэрүүлч, юмны наад цаадыг ялгахгүй байна гэдэг. Уг нь эдүй зэргийн цол мяндагтанууд намба төгөлдөр, номын гэгээ нэвт гэрэлтүүлсэн, ахуйн хүлээсээс ангижирсан өгүүлэхүйн эрдэм төгссөн байх учиртайсан. Эдгээр хэрүүлчдийг харахаар авах жишээ үгүй.

Зочин [202.5.206.167] 2023-06-23 14:17:58

Зүй нь энэ номынхаа утгыг гүйцэд таниагүй, хэрүүлч лам нар тэр эх хүү хоёрт баярлах хэрэгтэй. Дотор байгаа идээ бээрийг чинь ил гаргаж байхад. Харин бид эдгээр лам нарт баярлах хэрэгтэй. Юунд итгэж үнэмшиж өдий олон жил хууртсанаа мэдэж авч байгаадаа. Эдгээр лам нар өөрсдөө шашин ном, хуврагийн ёсыг хамгийн их гутаан доромжилж байна. Бурхан багш "Миний сургааль номыг гаднаас хэн ч халдаж дийлэхгүй гагцхүү дотроос доройтуулна" гэж нэгэнтээ айлдсан байдаг. Энэ цэгээс шашны шинэчлэлийн эхлэл тавигдана гэж харж байна. Энэ бол эргэлтийн агшин. Одоо хүн нугууд шашин номыг хэлбэр талаас нь биш мөн чанараар нь харж эхлэх байх. Муу муухай бүхэн дэвэрч, ёс зүй уландаа гишгэгдэж, ус тос хоёр ялгарч байдаг цаг юм да. Ум ма ни бад мэ хум.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.