ОБЕГ: УСАНД ОСОЛДСОН ХОЁР ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА

Aдмин / Нийгэм

Сэлэнгэ аймгийн сант сумын Ивэн багийн Орхон голын гүүр гэх газарт нэг том хүн, нэг хүүхэд осолдсон тухай дуудлага, мэдээлэл Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр бүртгэгджээ. Тус аймгийн ОБЕГ-ын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид иргэн С/23 настай/, М/9 настай/ нарын осолдсон газраас хойд зүгт "Хясаатай-Овоо" гэдэг газар хүртэл завьтай, голын эрэг дагуу явганаар нийт 30 км-т, агаараас дроноор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, ажиллаж байна.

Урин дулааны цаг ирж, усанд осолдох тохиолдол нэмэгдэж байгаа тул ОБЕГ-аас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
  • Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэх


Сэтгэгдэл

Зочин [203.91.115.51] 2023-06-23 19:36:12

Цаг минутай нь бичээчээ. Худлаа хии юм бичихээ боль.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.