СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Суудлын автомашин жолоодож явсан эмэгтэй шон мөргөж, амь насаа алджээ

Aдмин / Нийгэм

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын VII баг, “Тамир” хороолол орчим автомашины эд ангид нэг хүн хавчуулагдан нас барсан байна.

Энэ тухай дуудлага мэдээлэл ОБГ-т өчигдөр /2023.06.22/ өдрийн 08:48 цагт ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Л /36 настай, эмэгтэй/ “Пробокс” загварын суудлын автомашинтай замын шон мөргөж автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байсныг 10 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчид шилжүүлэн өгчээ.

Иймд жолоочид та бүхэн хурдаа тохируулан гарч болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.


Сэтгэгдэл

Utas [66.181.161.32] 2023-06-24 15:03:48

Utsaa uhaj yavsan bz

Зочин [202.9.46.175] 2023-06-23 17:43:37

Жолооны сургалтыг дор хаяж нэг жил хичээллэдэг болгоно уу?

Зочин [59.153.113.101] 2023-06-24 21:47:20

Цэрэнпунцаг мал хөдөө машин тэрэг барьдаг нөхдийг курст суулгах шаардлаггүй хэмээн шааж байсан.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.