СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд осолдсон 17 настай хүүгийн цогцсыг гаргажээ

Aдмин / Нийгэм

Иргэд аялал, зугаалгаар зорчих хөдөлгөөн нэмэгдсэнээр гол, усны ослын эрсдэл нэмэгдэх хандлагатай байна.

Тухайлбал өчигдөр Налайх дүүргийн нэгдүгээр хороо "Өнөр" амралтын харалдаа "Туул голд нас барсан хүн байна" гэх дуудлага 16:45 цагт ирсэн. Онцгой байдлын хэлтсээс аврагчдыг очиход 17 настай, эрэгтэй хүн нас барсан байсныг уснаас гарган, цагдаагийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өглөө хэмээн Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлэв.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орно гэж мэдээлж байна. Иймд:

  1. Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
  2. Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
  3. Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  4. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
  5. Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.140] 2023-06-27 21:36:33

Erchuud mini uheed duuslaa


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.