ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН СОЁЛ, УРЛАГИЙН ГҮЙЦЭТГЭХ ПРОДЮСЕРУУДЫГ ТОМИЛОВ

Aдмин / Нийгэм

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2023 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэснийих баяр наадмын хүрээнд зохион байгуулах соёл, урлагийн үйл ажиллагаануудад төрөөс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах гүйцэтгэх продюсеруудыг томиллоо.

Тухайлбал, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын гүйцэтгэх продюсероор УДЭТ-ын дарга Д.Цэрэнсамбуу, “Дээлтэй Монгол” наадмын гүйцэтгэх продюсероор Хүүхэд залуучуудын театрын захирал Б.Ариунболд, Хүй долоон худагт зохион байгуулах “Соёлын наадам”-ын гүйцэтгэх продюсероор СУИС-ийн захирал Э.Сонинтогос, Төрийн далбааны өдрийн “Хүндэтгэл ёслолын жагсаал”-ын гүйцэтгэх продюсероор Цэргийн Дуу, Бүжгийн Эрдмийн чуулгын дарга Г.Золзаяа, “Улаанбаатарын үдэш” үдшийн цэнгүүний гүйцэтгэх продюсероор Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш нар ажиллахаар болжээ.


Сэтгэгдэл

ЗОЧИН [64.119.19.68] 2023-06-28 13:57:29

ТӨРИЙН ХҮНДЭТГЭЛИЙН КОНЦЕРТЫГ ЖАНЦАННОРОВ НАЙРУУЛЖ ХҮҮ ДАМДИНЦЭРЭНГЭЭ ПРОДЮСЁР БОЛГООД АВСАН ! ТӨРИЙН МӨНГӨ ХУСНА ГЭЖ ЭНЭ !


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.