Малчдын амь, амьдрал баяны малаас хямдхан уу?

Aдмин / Нийгэм

Морьтой хүн дайрахаар улайран давхиж яваагаа малын хулгайч нартай тэмцэгчийн дүрд хувилж булзайруулахыг оролдсон сайдын аав Л.Чинбатын хэрэг шийдэгдэхгүй удсаар. Жирийн ядуу ардыг яахаас буцдаггүй хууль хүчнийхэн сайдын баян аавд юунд ийн нялхамсах? Өнөөх Сэлэнгэ аймагт даам суугч Гачуурт компанийн эзний гар хөлүүд мөн л малчдын газрыг хэдэн зуун га-гаар хашаалж тэр ч бүү хэл шөнө дөлөөр хагалж тариа тарьж байгаа мэдээг сэтгүүлч Б.Отгон бичжээ. “Сэлэнгийнхнийг заналхийлсэн Л.Чинбат шөнө дөлөөр малчдын хадлангийн талбайг хагалан тариан талбай болгож байна.

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Зээрэнгийн төвийн ард түүний тариалангийн талбай байдаг. Талбайгаа томруулсаар сүүлдээ малчдын хадлангийн талбай руу шөнөөр оржээ. Хадлан өвс авах боломжгүй болсон залуу малчдын хамаг ирээдүйг булааж буй Л. Чинбат энэ залуусыг цаашид яаж амьдарна гэж бодсон бол оо?

Өөрийнх нь охин Засгийн газрын Соёлын сайд хийж болдог юм байж. Харин өөрийнх нь охин шиг залуус уламжлалт малаа маллаад төрсөн нутагтаа амьдарч болохгүй юу? Сэлэнгийн малчдыг нэг бол дайрч ална хэмээн машинаараа хөөдөг, эсвэл малын бэлчээр, хадлангийн талбайг бүгдийг нь булааж дээрэмддэг энэ хэн бэ? Түүнд хариуцлага тооцох ТӨР, хууль хяналтын байгууллага алга уу”


Сэтгэгдэл

Зочин [103.9.90.100] 2023-07-05 09:52:33

алтайн цаанаас бадар барьж орж ирсэн хужаад дээрэлхүүлж байдаг сэлэнгчүүд, өнөө их цөс энэ тэр нь хаачив

зочин [103.212.117.116] 2023-07-04 20:56:30

Говь Алтайн хулгайчид дээрэлхүүлж байдаг Сэлэнгийнхэн чааваас

Иргэн [192.82.83.193] 2023-07-04 16:00:04

Ажил хийдэг юм бүтээдэг хүн монголд амьдарч болохоо больж зүгээр хулгай хийгээд явж байвал таарах юм байна

Зочин [128.199.240.219] 2023-07-04 15:59:23

Maлчид ихэнх нь тэнэг шүү?чинбатын зөв. Өөр арга байхгүй шүү??

ммм [192.82.65.182] 2023-07-04 15:13:27

заа тэр муу согтуу малчныг дайрч алдаг тэнэг ч гэж хаа байхав.адуугий нь хулгайлаад туугаад явж байхаар нь барьж авах гээд ч юмуу,эсвэл адуунаасаа холдуулаад хөөгөө л биз.намайг алах гэж хөөгөөд,миний морийг машин нь гүйцээгүй гээд байгаа юм уу?2.газар тариалангийн ажил өдөр шөнөгүй явдаг юм шүү дээ,мэдэж ав.3,малчдын ирээдүй гэжбараг байхгүй дээ,тэр Чинбатад хамаагүй

Зочин [202.9.47.55] 2023-07-04 15:12:10

даам хулгайч шүү яажч чадахгүй ойлгомжтой үйлийн үр гэж байдаг шүү

зочин [202.9.41.30] 2023-07-04 14:56:20

энэ 1 балиар яргачинаа шорондоо хориоч

зочин [192.82.68.146] 2023-07-04 14:36:39

Мэдэхгүй юм даа, малчид ч бас энхийн цагаан тагтаа биш байхаа. Хөгжингүй орнуудад улсдаа их татвар төлдөг хүмүүсээ их л хүндэтгэдэг юм билээ.

зочин [46.114.153.43] 2023-07-04 14:11:59

ХЭДЭН МУУСАЙН АЖИЛЧИДААРАА НОХОЙД БАРЬДАГ МОД ШИГ АЙЛ АМЬТАНЫ ГАЗАР МАЛ ДЭЭРЭМДҮҮЛЧИХЭЭД ХАРААЛ ЕРӨӨЛИЙГНЬ БАРУУЛААД ЭЦЭСТ НЬ ЦАЛИН МӨНГИЙГ НЬ ЯМАР НЭГ ЮМААР АЦАГЛААД ӨГӨХГҮЙ АРГАА БАРААД МУУ САЙНААР НЬ ДУУДАХААР ШҮҮХ ЦАГДААД ӨГӨӨД ХӨӨГӨӨД ЯВУУЛЖ СУРСАН ХӨГИЙН БАЯН ГЭЖ ААГАА.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.