ЯВГАН ЗОРЧИГЧ РУУ УС ЦАЦСАН ЖОЛООЧИЙГ 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

Aдмин / Нийгэм

Ойрын өдрүүдэд их хэмжээний бороо орж байгаа тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг явган зорчигч руу ус цацахгүй явахыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхаарууллаа.

Их хэмжээний бороо, үерийн дараа нийслэл хотын гудамж талбай усанд автаж явган хүн зорчиход хүндрэл учирч эхэлдэг. Мөн борооны дараа иргэд рүү авто зам талаас жолооч ус цацах тохиолдол ч цөөнгүй гардаг. Тэгвэл үүнийг хуулиар хориглосон байдаг байна.

Тодруулбал, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-т, Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100,000 төгрөгөөр торгоно хэмээн заажээ.

Хэрэв явган зорчигч руу ус цацсан тохиолдол гарвал Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, дүн, шинжилгээ, шуурхай удирдлагын албаны мэдээлэл шуурхай удирдлагын төв газрын харилцах 102 утсанд холбогдож мэдээлэл өгөх боломжтой аж.


Сэтгэгдэл

111 [202.179.24.24] 2023-07-05 14:43:03

Ус цацуулсан иргэнд хэдэн төгрөг олгох вэ. Ус тогтдог зам барьчихаад торгоод байх нь төсөв бүрдүүлэх арга юм уу ойлгосонгүй

зочин [64.119.18.172] 2023-07-05 11:22:05

Ус цацах нь буруу л даа. Гэхдээ тийм замтай болгосон нийслэл болон замын компаний удирдлага тэр торгуулийг нь хуваалцвал шударга бус уу?

Nurlan [66.181.160.94] 2023-07-05 07:29:49

Замаа янзлчаат торг асуудлаа давлпаа

Зочин [192.82.81.138] 2023-07-05 07:22:29

Зүй нь бол тогтсон ус цацсан жолоочийг торгох биш, ус тогтдог зам барьсан, хүлээж авсан нөхдүүдийг шийтгэх ёстой шүү.

Зочин [202.9.46.171] 2023-07-04 17:55:50

Замаа янзлаач


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.