Аадрын бус авлигалын үерт НИЙСЛЭЛ хот автжээ

Aдмин / Нийгэм

Сүүлийн өдрүүдэд үргэлжилсэн борооны улмаас Улаанбаатар хотын байршлын гол мөрний ус үерлэж далан сэтэрч олон айл өрх усанд автан хохирчээ. Нийслэлийн удирдлагуудын тайлбарласнаар энэ байгалийн давагдашгүй хүчин зүйл гэх ч үнэн хэрэгтээ хот төлөвлөлтийн алдаа завхрал, газрын наймааны хор уршиг буюу авлигалын үр дүн юм. Энэ талаар нийтлэлч А.Баатархуяг бичихдээ “Байгалийн давагдашгүй хүчин зүйл ерөөсөө биш, авлигын давагдашгүй хүчин зүйл шүү! Сэлбэ голын урсгалыг хашаад, далан барьсан нэртэй оромдоод үй олон байшин барьсны л гай! Хэрэв далан хоорондын зай хоёр дахин өргөн бол ус халихгүй, түвшин хоёр дахин нам байна... Төлөвлөлтгүй хашаа, гүүр, зам ч усны түвшин өгсөхөд нөлөөлсөн.

Ус тархах суваг шуудуу бүгд хаалттай, Дунд гол руу цутгах сувгууд нь хавчиг, өнөө алдартай авлига хороолол урсгалыг нь хааж, нарийсгасан учраас ус далан хооронд хуримтлагдаад хальсан... Түүнээс биш бороо ердийн байдлаар л зүсэрсэн. Ордог л бороо... Өчигдөр зам дээр ус тунаж байсан өглөө далангаасаа халиад ийм боллоо!

Тодорхой хэлбэл цаашид байнга ийм асуудалтай байна л гэсэн үг! Энэ борооны буруу биш хүний л буруу... Ахиад 7 хоног үргэлжилж бороо орох төлөвтэй үед даланг яаж ч өндөрлөөд нэмэргүй дээ, гол нь урсгалыг нь чөлөөлж тархаах л юм биш үү?” гэжээ. Харин энэ талаар хуульчид бичихдээ “иргэд хотын захиргаанаас хохирлоо нэхэмжлэх эрхтэй…” гэсэн бол нэгэн иргэний сэтгэгдэл ийм боломж бараг байхгүйг нотлох мэт “БЗД 8-р хороо барилгын компани далан сэтэлснээс орон сууцны орц хонгил зам талбай бороо орох бүрд усаар дүүрдэг 55-р байны подволд худалдаж авсан граждаа машинаа тавсан иргэд хохироод үлдсэн дээ.

Дүүрэг хорооны дарга нарт удаа дараа хүсэлт шаардлага тавиад огт анхаарахгүй өдий хүрч байна.Хэлдэг үг нь барилгын компанитай шүүхдэж байгаа л гэсэн.” Гэжээ. Үерийн хажуугаар үймээн тариад байгаа нэг асуудал бол Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр 20 настай залуу, зарим сайтын эрхлэгчийг цагдаагаас шалгаж, байцааж чөлөөт контент сайтаараа цацсан сэтгүүлчийг хорих ялаар шийтгэсэн гэх мэдээ чих дэлслээ. Азийн ардчиллын баянбүрд гэгддэг Монгол улс усны болоод улс төрийн бохирдлоос хамгаалан далан хамгаалалт, дархлаа, үнэт зүйлээ хамтад нь цогцоор нь шинэчлэхгүй бол ялгадсанд хутгалдаж, ямбанд мансуурч дуусаж болохгүй юм.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.122] 2023-07-07 13:57:35

Урд нь болж байгаагүй байгалийн гамшиг болж байхад үхэр монголчууд авилга гээд орилоод л, нураана гэж чарлаад л тамын тогоон дотроо живэх юм бн л даа.

Нэг нь зутарч байхад нөгөө нь баярлаж явна. [66.181.160.123] 2023-07-07 10:34:39

"Усанд орсон айлууд живж л байг, тэмээн жин явж л байна" гэдэг зарчмаар Монголын төр нөгөөдрөөс НААДМАА хийж эхлэнэ. ЭНЭ ЗӨВ ҮҮ? Наадмын дараа л живж сүйдсэн айлуудаа яах аа шийднэ. Гэтэл наадмын дараа өчнөөн аймаг, сумд Ойгоо тэмдэглэж наадмыг үргэлжлүүлэх гэж байдаг. "Наадам" гэж баярлаж, хөөрч, идэж ууж, согтуурахыг хэлдэг. Харин "Үер гамшиг" гэдэг чинь бөөн гомдол, хохирол, зовнил. Монголын ардчилсан төр мань үүнийг зөвшөөрч л байгаа юм байхдаа?

1 [202.55.191.194] 2023-07-07 10:12:18

XOTIIN DARGA XEDEN BUXCHUUDEE DAICHLAACHEE

Монгол [46.114.148.109] 2023-07-06 12:35:00

Ний нуугүй хэлхэд энэ үер болж байгаа газар нэг байшин нурах л хэрэгтэй байна. Үнэхээр шүү! Тэгж байж л энэ үхэр монголчууд дохио авна!

Зочин [103.57.95.252] 2023-07-06 21:47:12

Энэ бол монголд анархи байдал тогтсоны гай. Хэний ч шаардлагыг үл тооно. Хүн бүр дураараа авирлана.Хууль тогтоомж,ёс журмыг бүгд зөрчинө.Төргүй захиргаагүй мэт аашлана. Хүний эрхэнд халдлаа гэж солиорно. Энэ бүгдийг ардчилагч гэх этгээдүүд буй болгосон. Үймээн самуун үүсгэдэг. Эмх цэгцгүй байдал зориуд үүсгэдэг. Төрийн албыг ажлаа гүйцэтгэх боломжгүй болгодог. Тэгээд үүнээс үүссэн хүндрэлийн бурууг төрийн хэдэн албан хаагч рүү түлхдэг. Ажлаа хийж чадахгүй байна гэж буруутгадаг. Ийм явдлыг зориуд буй болгож улс төрийн зориулалтаар ашигладаг.Үүний хамаг бурууг гэмгүй иргэд л үүрээд хохироод өнгөрдөг

УБ хотын удирдлага хоцрогдсон дорой байна. [66.181.160.4] 2023-07-06 10:56:57

Хотын удирдлага ер нь ОРЧИН ҮЕИЙН ус зайлуулах систем гэж мэддэг юм болов уу? Орчин үед байшин барихаас өмнө хотынхоо ДЭД БҮТЦИЙГ зохих ёсоор байгуулах ёстойг мэдэрдэг болов уу? Хуучны динозавр шиг л ЮҮ Ч МЭДЭХГҮЙ царайлсан юмнууд байх юм. Одоо бодвол наадмаа бодоод л явж байгаа, харин үерт орсон айлууд бол тэдэнд ЯРШИГ Л байна. 2002 онд Сингапурт явж байлаа, сүрхий хүчтэй бороо ХАГАС ЦАГ орсон. Нүдэн дээр л бүх ус нь ОРЧИН ҮЕИЙН ус залуулах системрүүгээ ороод л алга болж зам дээр ус урсах нь ер харагдаагүй. Монгол тийм болж ЧАДАХ БОЛОВ УУ?

Зочин [124.158.126.132] 2023-07-06 15:05:02

Хотын удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ Сингапур яваад л туршлага судлаад байсан биздээ? Тэгхэд юугаа судалж ирсэн юм, иймэрхүү дэд бүтцийн асуудлаа л сайн асууж заалгаад нэвтрүүлэх хэрэгтэй байсан биздээ?

зочин [202.126.88.233] 2023-07-06 10:30:07

АВИЛГАЧ ХУЛГАЙЧ ГАЗРЫН НАЙМААЧИД ХОТЫН ТӨВЫН ГАЗРЫГ ЗАРАХЫН ТУЛД ХОТЫН ТӨВД ЮМ ЮМАНДАА ОЙРХОН ГЭЖ СУРТАЛЧИЛЖ ҮНЭ ХҮРГЭЖ ЗАРСНЫ ГАЙ

Иргэн [66.181.191.10] 2023-07-06 10:26:08

Буруу тарсан Авилгчидын хийсэн нь;: 3 өдрийн бороонд ажил үйлс - авсаннь : үерээр Илэрлээ !!!! - Яг Одоо Харицалга шаардаж байх газаруу нь Явуулаач!!!!!!! Одоо авилгачтай Нэгжгчидээ Хар үйлийн ляа Ирдэг юм ????????!!!######


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.