ЖИЛД НЭГ УДАА СОЛЬДОГ ЗАМЫН ХАШЛАГЫН АРД МӨНГӨ ЯВААД БАЙНА УУ?

Aдмин / Нийгэм

ӨДРИЙН СОНИНЫ 2013 ОНЫ АРХИВААС...

Замын хажуу талын хашлага байдаг даа. Явган хүний зам, автозамын хэсгийг заагласан энэ хашлагыг муудаагүй байхад нь солиод байдаг. Яагаад тэгдэг юм бол гэж гайхасгээд өнгөрдөг байлаа. Арван есдүгээр хороолол орчмын хашлагыг саяхан хуулаад авчихсан харагдахаар нь замаа өргөсгөх гэж байгаа юм болов уу гэж бодоод өнгөрсөн юм. Гэтэл тэгсэнгүй дахиад л сольж харагддаг байгаа. Уг нь өнгөрсөн жилийн өдийд сольж байсан хашлага. Явган хүний замыг ч гэсэн байсгээд л муудаагүй байхад нь сольж харагддаг. Муудаж, энэ тэр болоогүй байхад нь солиод байгаагийн гол шалтгааныг мөнгө гэж хардах хардахаас өөр тайлбар олдохгүй нь. Хашлага солих ч байна уу, иймэрхүү жижиг хэрнээ овоо орлоготой тендерт ялаад жил бүр муудаагүй байсан ч шинэчлээд байдаг нь ерөөсөө л мөнгө гэнэ. Учир мэдэх, мэдээлэлд ойр байдаг хүмүүс ингэж хэлдэг юм билээ. Тендерт ялсан хүмүүс ердөө наахнаас буюу Эрээнээс хямдхаан юм олж авчраад хорь, гуч дахин нугалж төрийн тендерийг биелүүлдэг ойрын жишээ ч байна. Лав л гэрэлтүүлгийн нэг тендерийн барим тавим жишээг ялсан хүнээс нь сонсч байсан.

Хотын дарга нийслэлээ гоё болгох гэж их зүйл хийж байгаа. Энэ жил замын ажил урьд урьдынхаасаа эрт, хурдан , сайн хийгдэж байгаа. Зарим дүүрэг орон сууцны хорооллын гадна талыг камержуулж, орцны үүд бүрийг кодтой болгож, гэр хорооллыг гэрэлтүүлнэ гээд бүр ажлаа эхэлсэн дуулдсан. Нийслэлийн төв хэсэг цэцгийн мандлаар гоёж, ер нь л олзуурхмаар ажил их хийгдэж байгаа. Гэхдээ сайхан юм хийхсэн гэсэн хүсэлтэй хүмүүсийн хажуугаар төсвийн мөнгийг ашиглаж мөнгөжих бодолтой амиа хичээсэн нөхдүүд ч байгааг дээр хэлсэн жижиг, сажиг жишээнээс төвөггүй харчихаж болно

Тэгэхээр хотоо гоё болгохын зэрэгцээгээр тендерийн зарцуулалтад хяналт тавих цаг болсон юм шигээ.

Ц.Баасансүрэн

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [192.82.85.189] 2023-07-26 22:52:03

Мэдээж шүү дээ

Зочин [150.129.141.214] 2023-07-26 16:02:06

замын хашлагийг жил болгон солиод лбайх юм дархан ч ялгаагүй.

Зочин [122.201.31.185] 2023-07-26 15:56:22

Ийм зүйлээ жил бүр ярьж суудаг бид ч үйлтэй улс бололтой. Бүх хүний өмнө ил байгаа гэмт хэргээ яаж ч чадахгүй

зочин [59.153.112.34] 2023-07-26 00:31:54

Зүгээр хэвийн бүрэн бүтэн байгаа авто замын хашлага, явган хүний замын тоосго хавтан зэргийг яах гэж жил бүр сольдог вэ? Ийм их үрэлгэн цамаан зарлагатай улс орон хөгжих үү? Өөрсдөө юу ч бараг үйлдвэрлэхгүй мөртлөө хятадаас өндөр өртгөөр авдаг сонин сонин зүйлсийг учир утгагүй солиод татвар төлөгчдийн мөнгийг ЦААС БОЛГОН САЛХИНД ХИЙСГЭХ ХЭРЭГ БАЙНА УУ? 19-р хорооллын автобусны буудлын арын талбайн тоосго хавтанг ухаж аваад шороог нь зөөж хог мэт хаясан хэрнээ өөр шороо зөөж авчирч оронд нь асгасныг хэрхэн ойлгох вэ? Одоо тэр талбайг цементэлж татвар төлөгчдийн мөнгийг үрж байгаа нь харамсалтай, цемент дулааралтыг дэмжиж улам халуун болно байх даа? Тэр талбайн арын хэсэгт ядахдаа 1-2 эгнээ автомашины зогсоол хийгээсэй, өөрөөр тэр талбайд зөвхөн архичид цуглаж, өдөр шөнөгүй архидаж зодолдож, хэрэлдэж хашгиралддаг, согтуучууд энд тэндгүй хэвтэж байдаг, ёстой аймшгийн бохир заваан, аюултай эрсдэлтэй талбай/газар биз дээ? ХАЙРАН МӨНГӨ

10 жилийн дараа байдал өөрчлөгдөв үү? [66.181.160.76] 2023-07-25 16:33:59

2013 онд л бордюр солих талаар дээрхийг бичиж байлаа. Одоо тэгсэн 10 жилийн дараа 2023 онд асуудал яг хэвээрээ л байх юм. Хөөрхийс, монголчууд аа гэж.

Зочин [103.111.68.3] 2023-07-25 16:21:45

замын хашлага сольж байснаас үерийн ус зайлуулах аргаа шийдэж хийгээч

Зочин [66.181.186.37] 2023-07-25 14:20:30

Бордёрийг жил болгон солихоор бетоны нууц жор зохиосон том дарга том шагнал авсан гэсэн

хотын дарга нарын анхааралд [192.82.81.242] 2023-07-25 13:20:24

ЖИЛД хэд засдаг зам улаанбаатарт байна. Хавар засаж байсан таван шарын баруун талын 10 -р буудлын зам одоо машин явахад их төвөгтэй боллоо. ХОТын дарга нар тэр замаар явж үзээрээ. Засвар авдаггүй энэ замыг нийт мэргэжилтэнүүдийг байлцуулж хэлэлцээд засах аргыг олох хэрэгтэй.

Зочин [202.126.88.120] 2023-07-25 11:52:16

iim hashlaga mabaihaas busad orond tavidaggui sh dee. Ereend ochood l har baigaliin chuluun hashlaga baigaa

иргэн [192.82.90.237] 2023-07-25 10:13:35

Мэдээж мөнгө л угааж байгаа !!!!!!! хийж байгаахүмүүс нь::: Архи ундааны тамхины мөнгөө олох гэсэн танхай мзалуучууд л байдаг ундаа ууна саваа шүлсээ нусаа дорно хаяаад л муу үг яриа ярсан хүмүүс л нэгнэг Тоглоомон алхаар зохиод л суудаг шдээ.Мэрэгжилийн хүмүүс нь байдаг уу ???????5 төг өгөөд өөрдөө ард нь идээд л сууж байгаашдээ үр дүн Одоо хар жаахан 3 ' бороонд будаа !!!!!!!!!

зочин [202.9.40.106] 2023-07-25 10:00:49

жил болгон л явган хүний зам засах нэрийдлээр идэж байгаа нь тодорхой ш дээ ядаж хуучин хавтангаараа гэр хороолол кино үйлдвэриээс урагш явсан далан дагасан зам дээр наачихаж болдоггүй юм байх даа бороо орохоор гамшиг ,,өвөл болохоор коток ийм л лойчихсон төртэй улс болсон бна шүү дээ зэвүү хүрчихлээ бүр,,,,,


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.