Хөвсгөл нуурын гүнд 28 жил болсон “зил-130” автомашиныг татан гаргалаа

Aдмин / Нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийн байршлыг илрүүлж тогтоох, татан гаргах ажиллагааг Хөвсгөл нуурын Марааны буланд үргэлжилж байна.

Тус ажиллагааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн ахалж байгаа бөгөөд ажлын хэсэгт Зэвсэгт хүчний Жанжин штабын мэргэжлийн удирдлага, Онцгой байдлын байгууллагын аврагчид, ШУТИС-ийн эрдэмтэн багш, цэргийн зөвлөх инженерийн бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Хөвсгөл нуурын Марааны булангийн эргээс 2500 орчим метр зайтай, 128 метрийн гүнд 1995 онд живсэн шатахуун тээврийн 58-12ХӨ улсын дугаартай (Ч47-13) “ЗИЛ-130” загварын 17.8 тонн жинтэй чиргүүлтэй автомашиныг тусгай зориулалтын техник хэрэгсэл ашиглан татан гаргалаа.

Татан гаргасан шатахуун тээврийн чиргүүлтэй автомашинаас нийтдээ 10 тонн шатахуун, тос, тосолгооны материал гарсан бөгөөд тус бохирдлыг аюулгүй болгож, нуурын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр орууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [83.254.141.143] 2023-07-28 07:10:19

Aimshigtai gun ym bnash dee burhan min, seleh durtaich usnaas aidag, mustui bgad yavaad unadagiib bh daa huurhii.

САЙХАН ҮЙЛ [202.179.24.47] 2023-07-27 15:09:42

САЙХАН МЭДЭЭ БАЙНА

Зочин [202.21.113.42] 2023-07-27 11:02:27

Хамгийн аюултай нь хүний буруутай үйл ажиллагаа буюу аялагчдын хог хаягдал, бохирын асуудал байна. Энэ сайхан байгалиа хамгаалж хог хаягдлаа ил задгай хаяхгүй ухамсартай байж эрүүл орчинд аялацгаагаачээ

Зочин [107.77.208.37] 2023-07-27 03:04:18

Антен нь хүртэл гозойгоод өнгө будаг хэвээрээ шахуу баына шүү. Хөвсгөл далай ч аргагүй ариун тунгалаг рашаан юмаа. Давстай ус байсан бол зэв сорсон төмрийн хог л гарна.

Зочин [185.17.14.116] 2023-07-26 15:06:13

Баяр хүргэе, ямар мундаг юм бэ! Одоо бусад бүх хог ба живсэн машинуудыг нуурын ёроолоос гаргах хэрэгтэй.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.