ОРОН СУУЦНЫ КОНТОРУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГАНА

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотын орон сууц, нийтийн аж ахуйн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар танилцууллаа.

Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ч.Мэндбаяр "Барилгын тоо жил бүр нэмэгдэж байна. Нийт орон сууцны байрын 53 хувийг хувийн орон сууцны контор хариуцдаг. Гэтэл үерийн үед эдгээр нь хүн хүч, техникийн хувьд хангалтгүй байлаа.

Газар доорх хот буюу инженерийн барилга байгууламжид онцгой анхаарал хандуулахгүй бол гамшиг үүслээ гэхэд нөхцөл байдал хүндрэх нь. Мөн нийт шугам сүлжээний 60-70 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон" гэв.

Улаанбаатар хотод орон сууц, нийтийн аж ахуйн байгууллага анх 1947 онд байгуулагдсан бөгөөд 2005 оноос Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар нэртэй болжээ. Харин төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн анхны Орон сууц, нийтийн аж ахуйн компани 2001 онд байгуулагдсан байна.

Нийслэлийн нийт өрхийн 51 хувь нь орон сууцанд амьдарч байгаа бөгөөд нийтийн зориулалттай 4,268 орон сууцны ашиглалт, үйлчилгээг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар болон хувийн 65 компани хариуцдаг. Тодруулбал орон сууцны 47 хувийг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, 53 хувийг хувийн компаниуд хариуцаж байгаа аж.

Тус салбарт тулгамдаж байгаа асуудал нь хувийн компаниудын иргэдийн гомдол, дуудлагын барагдуулалт чанаргүй, хугацаа хэтэрхий удаан байна. Мөн хүний нөөцийн хомсдол бий болоод байгааг хэлж байв.

Түүнчлэн өртэй, үйл ажиллагаа нь доголдсон хувийн орон сууцны конторын хариуцаж байсан насжилт өндөртэй шугам сүлжээ нь орон нутгийн өмчит байгууллагад шилжин ирдэг.

Тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, цуцлах нь зөвхөн зохицуулах хороодоос хамааралтай тул орон нутгийн засаг захиргааны байгууллага, иргэдийг үл тоодог байна. Иймээс нийслэлийн холбогдох байгууллагын удирдлагууд тусгай зөвшөөрөлтэй холбоотой шийдвэр гаргахад оролцох, мөн хүний нөөцийн асуудалд онцгой анхаарч, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байгааг онцлов.

Зөвлөлийн гишүүд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал. Гэхдээ хамгийн гол нь үр дүн. Орон сууцны барилга анх ашиглалтад ороход гүйцэтгэгч компани, хувийн конторууд үйл ажиллагааг нь хариуцан авдаг ч олон жил болоод ирэхээр, асуудал үүсэхээр орон нутгийн өмчит байгууллага руу шилжүүлж байна. Мөн эргээд ажил хийх, хариуцах хүн олддоггүй. Ийм байдал үерийн нөхцөл байдалд анзаарагдлаа гэдгийг хэлж байв.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын үйл ажиллагаанд үзлэг шалгалт хийх, үйл ажиллагааг сайжруулах, тусгай зөвшөөрөл олгогч байгууллагуудтай уялдаа холбоог бий болгох, тус асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр болов.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-07-31 18:29:16

СӨХ-г контортой нэгтгэ. дулаан халаалт цахилгаанаа тусдаа өөр өөр өдөр гаригт гаргадгийг нэг болго.

зочин [202.9.40.7] 2023-07-31 08:05:17

сөх гэж аймаар ичих нүүрээ элэгээр биш гүзээгээр хаачихсан луйварын газрыг шалгах цаг нь блсн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

Naran [202.126.89.68] 2023-07-29 22:08:24

Гол нь Сөхийг шалгуулах хэрэгтэй .

Зочин [202.126.89.249] 2023-07-29 11:35:46

Шалгах нь зөв. СӨХ - бас шалгаад өгөөч . Шалгуулах хүсэлтэй оршин суугчид бна. Шалгах ажлын хэсгийн ахлагчийн утсыг олон нийтэд мэдээлээд өгөөч??? /TV -Гээр, сошиалаар/Хавтгайруулж ажил удаад яах вэ? Хөрөнгө мөнгөний гарз…

Зочин [66.181.160.70] 2023-07-29 08:28:24

Хувийн хэвшилын салбаруудаа дэмжиж ажиллах хэрэгтэй.

irgen [202.9.40.22] 2023-07-29 08:21:27

OS nii kontor shalgaj bhaar SEH uudiig shagaj.ulmaar OS kontort shiljuul.SEH gj duraaraa munge avdag.zugeer SEHiin darga nariin garaar huviin munge shig bdg.SEH iin deed zevlel buh SEHuudees tatvar avdag.tgd tag duugai boldog.Hanuul Gegeenten SEHiig shalgaach.3 eree.1 eree ch bsan talbain hulsiig adilhan avch irgediig hohirooj bn.Absan talbain hulseer bairnii zasvar hiih btal iegedees munge tataj bdg.SEHuudiig ulsiin medeld av.Mash ih munge huvid orj bn.

Зочин [66.181.161.190] 2023-07-28 22:04:20

орон сууцны контор давуу талтай та нарыг аятай тухтай блгах гэж... ..оршин суугчид 1 юм ойлго та нарыг алыгаа алдаж бхад хэдэн слесарууд очиж тус хийдэг шүү ...

Зочтн [112.72.6.10] 2023-07-28 14:52:53

Унаж босдог нь зах зээлийн хуулиа сүржигнэж гн

Зочин [139.5.217.157] 2023-07-28 15:19:36

Гуц л гэедаа. Бүх сөхүүдийг муу байлгадаг, сөх буюу оршин суугчдын эсрэг үйл ажиллагаа явуулдаг, барилгын компаний гар хөлүүд шдээ.

Зочин [112.72.6.10] 2023-07-28 14:52:00

Мөнгө угаах нуу ман

Зочин [112.72.6.10] 2023-07-28 14:51:32

Хувийн байгууллагыг дампууруулах бодлого баримталчихаад юу яриад бдаг юм бэ

Зочин [112.72.6.10] 2023-07-28 14:48:18

Ман соц үзлээ одоо болиочээ

Зочин [112.72.6.10] 2023-07-28 14:46:44

Оснааугазрыг өөрийг нь шалгаа мөнгө угаадаг дуудлага өгөөд ирдэггүй загнаддаг шат дамжлага ихтэй

Зочин [64.119.16.1] 2023-07-28 13:41:06

СӨХ л гээд байх юм, СӨХ чинь сууц өмчлөгчдийн холбоо хог цэвэрлэгээ нийтийн эзэмшилийн талбайг харицдаг газар! ОСНАКонтор халуун хүйтэн ус, халалаалт бохир усны төлбөр тооцоо нийлүүлэлт хариуцдаг газар ялгаатай юм л да!

Уншигч [103.212.118.126] 2023-07-28 14:10:41

Тэрнийгээ харин ялгахгүй. Хогийг сүүлийн үед конторууд хариуцдаг болсон. Байрны мөнгөн дээр хогны мөнгө авдаг болсон

Иргэн [192.82.90.206] 2023-07-28 11:35:13

Хэлж байж сануулж Шалгахаар яадаг вэ ????? Ажилаа ингэж л шалгахаа хэзээ болих вэ ??????ёстой яаж хөгжих вэ !!!!@???? очиход чинь урдаас чинь - авилга өгнө гэж үү !!!!!!! Одоо болио -- Улс чинь хог новш ядуурал архидалт боллоо боль????????!!!!!!! чадахгүй Зайлцагаа !!!!!!!!!

Уншигч [103.212.118.126] 2023-07-28 14:11:45

Хууль нь тийм болсон. Заавал хяналт шалгалт хийхээ мэдэгдэх ёстой

зочин [202.9.40.151] 2023-07-28 10:13:39

бзд 14 хорооны нарт өргөө сөх шүү

Зочин [64.119.16.1] 2023-07-28 13:38:23

СӨХ -үүд Орон сууцын конторт хамаагүй ш дэ!!! СӨХ болон ОСНАКонторуул ялгаатай шүү дэ

зочин [202.9.40.151] 2023-07-28 10:13:07

зөв мэндбаяр даргаа таниас хүсэх зүйл бна одоо сөх гэж ажил хийдэггүй ард иргэдээс бэлэн мөнгө угааж үнэтэй машин унасан ,сөх-ийн хурал нэртэй ах дүүс ээ оролцуулсан ,том ярьсан их зантай бүдүүн авгай нарыг журамлах цаг ирсэн гэдгийг таньд дуулгъя сөх ийг конторт нь шилжүүлбэл зүгээр бна ,,,,,,,ялангуяа нарт өргөө сөх ийн даргыг жич -д анхаарч үзэхийг хүсье, шаардлага тавьсан хүмүүсийг ах дүүсээрээ айлган сүрдүүлдэг бүдүүлэг зантай авгай бгаа ,,,,,,,

Зочин [139.5.217.157] 2023-07-28 15:25:10

Яагаад хувийн ашгийн байгууллагад олон нийтийн байгууллагыг шилжүүлэх гээд хууль бус юм яриад байна аа? Уз хяналтын зөвлөлдөө хэл л дээ. Хүнээ солиод ажлаа сайжруул. Тэгэхгүй асуудлыг өөрөөсөө түлхдэг муухай зангаас чинь болоод сөх чинь тийм байгаа юм.


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.