Шударга наадахыг шаардах түмний хилэгнэлийн учир

Aдмин / Нийгэм

Улсын наадмаас авхуулаад аймгуудын ойн баяр цэнгэл наадмын морь,бөх,сурын шалгаруулалт шударга бус дарга нарт хэт долдойдсон байдалтай шийдвэрлэгдэж байгаад түмэн олон ихэд хилэгнэж байна. Монголчууд шударга бусд яснаасаа дургүй ч эл дархлаа нь унтарчхаад байж. Үндэстний оршихуйн гол тулгуур нүүдэлчин ахуй соёлын томоохон суурь, цогц эрийн гурван наадам бол сууриншилтын нөлөөнд багагүй автаад буй бидний угсаа гарал, түүх уламжлалаараа бахархах цогц.

Хамгийн шударга гэж нийтээрээ уухайлан баярлаж, хүч ухааны царааг мэдрэн баясаж сэтгэлгээгээ сэргээдэг баяр наадмыг хүртэл дарга нарын зөөлөн суудлыг чилээхгүй, тэдэнд таалагдуулах гэж уралдаан, барилаан, цэц мэргэнийг хүртэл будилуулдаг ялзарсан бүтэц бий болсонд түмний эгдүүцэл ихэд дэвэрсэн хэрэг.

Авлигачидтайгаа ингэж нийтээрээ түрхэрч тэмцдэггүй мөртлөө наадам гэхээр сүржигнэх… гэх сэтгэгдэл сошиал орчинд түгж байна. Яагаад наадам шударга бус болоход түрхэрч эсэргүүцээд элдэв хулгай луйврыг хүлцдэг вэ гэх асуултад хэд хэдэн шалтгаан бий.

Нэгдүгээрт эрх мэдэлтнүүдтэй сүлбээтэй авлигалын бүлэглэл одоохондоо асар их хүчтэй. Өөрсдийг нь онож шүүмжлэн шүгэл үлээсэн хэнийг ч шүүхийн шийдвэргүй шахам шоронд хатаах хэмжээний харгислал тэдний хувьд амархан. Ямар харанхуй вэ? гэж хашгираад ялтан болдог бурангуйдал арилаагүй учраас тэмцлийн түрхэрэлт хүчээ авч чадахгүй байна.

Хоёрдугаарт нийгмийн байдлыг ширхэгчлэн мэдэх эрдэмтэн, судлаач, сэхээтэнхлэг хэсгийнхэн цэгцтэй, оновчтой тэмцлийн замыг зааж өгөх цаг болоогүй гэж хардаг уу эсвэл бас л айдсын хүлээсэн баглаастай байна уу. Хямралаас гарах арга замыг тэмцэл жагсаал бус арай өөрөөр хараад өдий хүргэв үү? ард түмний сонорт тэдний үг хүрэхгүй байна уу? хүргэхгүй байна уу? гэх мэт олон асуулт бий.

Авлигалч нь аль хэдийн тодорхой зарим улс төрчид аймгуудын ой хэсэн хүндэт суудалд заларч яваад хүн бүхэн бухимдах ч түмний хилэнг огт тоохгүй өнгөрүүлэх том хар хүч байсаар л байна уу?


Сэтгэгдэл

иргэн [103.26.194.164] 2023-08-01 09:45:37

Хүн бүхэн худлаа дүр эсгэж амьдардаг болж дээ

Өнгө мөнгө [192.82.73.29] 2023-07-31 19:04:02

Монголчууд бултаараа шахуу өнгө мөнгөнд хууртах болж. Ерөнхийлөгчөөсөө аваад жирийн иргэдээ хүртэл. Баяр наадам, зугаа цэнгэл, цол хэргэм, гавьяа шагналд ингэтлээ бялуурч буй ард түмэн сөнөж буйн л шинж. Манжийн үеэс элдэв цол гуншин өгч, хөөрөгдөж ард түмний эсэргүүцлийг дарж байсан мунхаг аргаас бид үтэр түргэн салахгүй бол удахгүй устана. Наадам өнгөн дээрээ гяланцаг, үнэн чанартаа хоосон болж байна. Бөх,морь, сур...бүгд утгаа алдсан. Бүгд зохимол хиймэл, өнгө мөнгө, эрх мэдэл, баян ядуугийн ялгарал болж байна. Ийм ардын наадам байх уу, бүгд хиймэл, найруулсан жүжиг. Бариа зөрөөн дээр мэх хийж олныг баясгадаг бөх хэд бил ээ, морь цоллооч нь хүртэл хиймэл. Унасан морь ам булаан тогтож ядаад унасан цоллооч нь амыг нь татаж, дөрөөн дээрээ босож суугаад амьд цоллодогсон, тэгтэл юу бэ, хониных гэмээр номхон морь унуулаад, дээр нь хажууд нь хүн бариад зогсчихсон...ийм найруулсан жүжгийг үзээд яах юм бэ...Тэгээд бид дэлхийд ганц Монгол наадам гэж цээжээ дэлдэх

зочин [202.9.40.239] 2023-07-31 15:45:51

эх орныхоо төлөө ингэж тэмцээч , яасан усан толгойтууд гж ийм бна аа баяр зугаа цэнгэл болохоор хөлөө хугалах гээд л ,,,


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.