Хүн чанарын хомсдол Монгол Улсын ирээдүйг бүдгэрүүлж эхэллээ!

Aдмин / Нийгэм

Энэ чинь одоо юу болж байна вэ?!

Энэ чинь одоо юу болж байна вэ?! Цөвүүн цаг ирэхэд хүн хүндээ чоно болдог гэх үг бий. Монголчууд цөөхүүлээ. Гэтэл нэг нэгэндээ сайхан хандлага үзүүлэх тухай ойлголт бараг алга болчихож. Сургууль, цэцэрлэг дээр бөөн маргаан. Нэг хүүхэн, эсвэл эмэгтэйлэг залуу хүүхдээ өмөөрч тэнгэр газар нийлтэл хэрүүл хийнэ. Гудамж талбайд улаан хараал зүхэл. Зөрөхдөө хэн нэгнийг санамсаргүй шүргээд өнгөрсөн учраас тэр. Авто зам дээр эр хүний шинжгүй, ойворгон шалчигар эрс, хэл амтай авгай хүүхнүүд өөрсдөө дүрэм зөрчиж осол хийчихээд буруугаа хүлээхгүй бархирах дүр зураг хаа сайгүй. Зоогийн газарт зөөгч охиныг тэнхээ мэдэн улалзтал загнах хөндий толгойтой дээрэнгүй хүүхнүүд хэнээс ч үл санаа зовж, эмээнэ. Аливаа асуудлын учрыг олж байж дуугарах уужим ухаан даанч холдож. "Хүн хэлээрээ, мал хөлөөрөө" гэдэг маш гүнзгий учир утгатай сургааль үгийн үнэ цэнэ атгаг бодолд нь дийлдээд байна. Ерөөсөө л хэдэн адгуус араатан хашчихсан мэт уралцана.

Гудамж талбайд нус цэр, хогоо хаях нь дэндлээ. Шаардлага тавьсан хүний өөдөөс хэрэлдэхээ л мэдэхээс, өөрийнхөө бурууг огтхон ч үл хүлээнэ. Автобусанд ахмад хүнд суудал тавиад өгөөч гэсний төлөө ичмээр ноцно.

Хүмүүсийн соёл хандлага, хүний мөс 30 жилийн өмнөхөөс дордсон байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй нь. Хүнийг хүн ёсоор үздэггүй, бусдын нэр төр, хувь заяаг дуртай газраа хаядаг шүлс шигээ дор үнэлдэг “сошиалын хүмүүс" улам "цэцэглэж" байна. Хүн чанарын хэлтэрхий ч үгүй сүг өөрийгөө хүн л гэж боддог нь гачлантай. “Амьдрал мөнх биш тулдаа л шударга юм даа” гэж бодогдохоор бүдүүлэг муухай, хүний үнэргүй авирлах байна.

Энэ оны 6 дугаар сарын 26-нд нийслэлийн ахмадуудад тэтгэврийн нэмэгдлийн талаар танилцуулга хийх уулзалт болсон. Их ч олон хүн цуглаж, бөгчим халууныг үл ажран олон цаг санал бодлоо чөлөөтэй илэрхийлж билээ. Гэтэл хамгийн эхэлж микрофон авсан өвгөн "Хүн хүнээ барьж идэж эхэллээ. Монгол хүн ийм байгаагүй юм" гэж үгээ эхэлдэг байгаа. Үхэхээс бусдыг үзсэн тэр бууралд мөнгө төгрөг гэхээсээ Монгол хүний зан суртахуун, хүн чанарын элэгдэл доройтол сэтгэлийг нь зовоох болсон нь тодорхой байлаа. Тийм ч учраас хаа байгаа Сонгинохайрхан дүүргээс хотын төв рүү зүтгэсээр иржээ. Өнөөдөр эр, эм, хөгшин, залуу, хөдөө, хотын гэлтгүй сошиал орчинд хамаг үнэт зүйлээ алдаж хүний мууд үхэн хатан шунан дурлах болсон нь гашуунаас гашуун үнэн. Энэ чинь амьдрал болохоос диваажин биш.

Хүн гэдэг амьтан бурхан биш. Алдаа гаргах, хазгай гишгэх тохиолдол хэнд ч байна. Гэтэл өөрсдөө өндөг шиг өөгүй биш байж жаахан эвгүй гишгэсэн нэгнийгээ улай үзсэн хэрээ шиг тал талаас нь тас татах гээд дайрдаг болжээ. Аливаад учир зүй, шалтгаан гэж байдаг. Түүнийг олж харахыг огт хүсэлгүйгээр зөвхөн харлуулж, гутаахаа л яарч байгаагаас бүхэл бүтэн хүн нэр төр, сэтгэл санаа, хувь заяагаараа хохирч байна. Ямар ч хүний мөс алга. Эргэцүүлж, харьцуулж, ойлгож өрөвдөх, нигүүсэх, өршөөх уужим сэтгэл алга! Монгол хүн ийм байгаагүй юм. Сошиал ертөнцөд солиотой мэт дураараа аашилж, бусдын мууд дурлаж, мууг нь үздэг шигээ бодит амьдрал дээр хүмүүн бус авир хандлага гаргаж, түүндээ гэмших нь бүү хэл таашаан баясдаг гаж донтой, нэгэн төрлийн хүйтэн цустнууд болж "хувирчээ". Энэ бол гамшиг, бас мөхөл! Хүн гэдэг амьтан ухамсраараа адгуус араатнаас ялгардаг юм шүү дээ. Тэр ухамсар бол хүн чанар юм. Гэхдээ араатанд ч гэсэн энэрэх хайрлах ууч сэтгэл байдаг!

Хамгийн харамсалтай нь Монгол хүний нэр хүндээс Монгол Улсын нэр хүнд шалтгаална гэдгийг ойлгох ухаан чадвар үнэндээ алга. Монгол хүн өвөг дээдсээс уламжлан ирсэн язгуур араншингаараа бусад улс үндэстнээс ялгарч, онцгойрч харагддаг юм шүү дээ, уг нь. Харамсалтай нь хөгшин, залуу, эр, эм, хөдөө, хотын гэлтгүй нэг л биш болчихож. Ахмад хүмүүс үгийн сайныг хэлж, бодлын дээдийг тунгааж явах учиртай. Хүүхэд залуус ахмадаасаа үг сонсч, үлгэр жишээ авч явдал мөрөө тэгшлэх ёстой байдгийг бид мартаад эхэлчихэж ээ!

Энэ дашрамд судлаач, багш Ч.Туяа “Золбиншин зэрлэгшсээр буй Монгол хүн” нийтлэлдээ “Золбиншил гэдэг нь шинж чанарын хувьд бол адгууслаг шинж, төрх төлөв, харин дотоод хөгжил талаасаа бол хүн зэрлэгшиж буй үйл явц. Золбиншлыг үйлдэл хандлагаар нь задлаж харуулбал, а..., ц..., я..., п...чих халгам, золбин үг хэллэг бүхий хараалыг зогсоо зайгүй урсгаж, дунд хуруугаа гаргасан, нүүр лүү нулимж, салаавч өгч, хэт эрээ цээргүй эрээгүй садар үгээр хараах энэ үйлдэл хандлага бол адгууслаг шинж, төрх төлөв. Адгууслаг хүн гэдэг өөрөөсөө хийгээд өрөөл бусдаас ичиж зовох, эрээлэх, санаа зовних эрүүл мэдрэмжгүй, гоо сайхан, ёс зүй, хүнийг хүндлэх дээдлэх хүн ёсны мэдрэмжгүй.. Үх хат гэж орилж хашгиран зүхсэн, ална тална гэж дайрч давшлах энэ үйлдэл хандлага бол араатанлаг шинж, төрх төлөв.

Араатанлаг хүн гэдэг нь хүнийг хайрлаж энэрэх, өрөвдөж санаа зовних, өмгөөлж өмөлзөх, хүн гэж үзэх, хүлээн зөвшөөрөх хүн ёсны мэдрэмж, хүнлэг нинжин, өрөвч зөөлөн сэтгэлгүй. Золбиншин зэрлэгших гэдэг хүн биш араатан, адгуус, нийгмийнх биш байгалийнх, нийгмийн үнэ цэнэт хүн биш нийгмийн хог шаар болж буй үйл явц. Тун харамсалтай. Монгол хүн золбиншин зэрлэгшсээр буйн цаад шалтгаан, нөхцөл бий. Зүй нь бол зэрлэг байгальд бол хүн гэгч зэрлэгшдэг, харин хүний нийгэмд бол нийгэмшиж, нийгмийн “Хүн” болж төлөвших учиртай байдаг. Гэтэл энэ өгөгдөл урвуу явагдаж, хүний нийгэмд оршин амьдарч буй атлаа золбиншин зэрлэгших болжээ, Монгол хүн” хэмээн онцолсныг ишлэмээр санагдлаа. Ч.Туяа бодит үнэнийг л хэлсэн.

Зарим мэдээллийн хэрэгсэл эздийнхээ даалгавраар тэнцвэртэй мэдээлэл гэдэг сэтгэлзүйн алтан зарчмыг уландаа гишгэн нэг талыг барьж, яс хаясан мэдээллээр хооллоно. Амьдрах арга нь ийм байдлаар солигдоод даанч удлаа.

Мэргэжлийн үнэ цэнэ, утга учир харамсмаар алдагдав. Бусад руу хүмүүнлэг бусаар хатуу ширүүн, хайр найргүй довтолж, гүтгэж байгаагаар сэтгүүлчийн ур чадварыг үнэлдэг болчихсон юм уу?! Сошиал орчин бүр ярихын ч аргагүй бохир намаг мэт болсон гэж дахин давтая. Хүнийг доромжилж, гүтгэж л байвал таашаал авдаг, сэтгэл нь ханадаг, нойр нь хүрдэг, хоол хоолойг нь давдаг болчихож. Уг нь Монгол хүн хэн нэгнийг гомдоох үг хэлсэн бол хэдэн өдөр сэтгэл нь зовж, хоол нойрноос гарахдаа тулдаг байсан цаг байсан юм! Хүний мууд дурлах, мууг нь үзэхийг цээрлэхийн дээдээр цээрлэдэг байсан юм! Монгол хүний нэгнийгээ өмөөрөх, ойлгох, уучлах, энэрэх сэтгэлийн орон зай тун бага үлдлээ. Хүн чанарын хомсдол Монгол Улсын ирээдүйг бүдгэрүүлж эхэллээ! Аливаа үндэстний оршин тогтнох үндсийн үндэс нь эв нэгдэл гэдгийг яагаад ойлгохгүй, ойлгохыг хүсэхгүй байна вэ? Төр засаг ч тэр, ард иргэд ч тэр энэ асуудалд онцгой анхаарахгүй бол нийгмийн сэтгэлгээ хэдийнээ хүндээр өвчилж эхэлсэн байна! Байгалийн инстинктээ дарахад хүнд заяасан ухамсар, сэтгэхүй хангалттай. Ухамсрыг дагаад соёл үүссэн шүү дээ. Монголчуудын хувьд эргээд араатанлаг, зэрлэг шинж рүүгээ орох гээд байгаа юм уу?!

Д.Лхагвадорж

Эх сурвалж: Сонин.мн


Сэтгэгдэл

Е [66.181.177.167] 2023-08-05 13:26:34

Үнээн өөрийнхөө муу муухай буруу үйлээ бусаддаа нялзаадаг

Зочин [66.181.180.150] 2023-08-04 22:23:51

МӨНГӨ ГЭДЭГ ШАШИНТАЙ БОЛСНОО ОДОО БОЛТОЛ ОЙЛГООГҮЙ БАЙГАА ТЭНЭГ ДАГЗНУУДТАЙ ЮУ ЯРИХАВДЭЭ

Зочин [103.26.193.155] 2023-08-04 17:44:59

Ковидоос авсан сургамжаа мартаж

Зочин [103.26.193.155] 2023-08-04 17:42:15

Гадны орныг шүтэж өөрсдийгөө алагчилдаг

Шашнаа цэгцлээгүйн үр дагавар нэг иймэрхүү. [66.181.160.42] 2023-08-04 12:12:22

"Хүн чанар" гэдэг ойлголт улс төрийн нам бүрт өөр өөр байдаг юм. Коммунист намд нэг янз, хөрөнгөтний намд өөр янз, либерал намд бас нэг өөр, Буддын болон Христийн шашны номнолтой намуудад энэ чинь өөр өөрөөр тусна. Ийм олон төрлийн "хүн чанар" гараад ирэх болохлээр НЭГДСЭН НЭГ хүн чанарыг ЗӨВХӨН тус улсад НОЁЛОХ шашны байгууллага л тодорхойлно. Гэтэл Монголд тийм нийтээр ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ноёлдог шашин байна уу?

Монголын арчаагүй байдал Та нарт харагдахгүй байна уу? [66.181.160.42] 2023-08-04 11:21:50

ШАШИНГҮЙ нийгэмд, шашны сургалтгүй нийгэмд "хүн чанарын хомсдол" үүсэлгүй яахав. Коммунизмын үед чухамхүү хэдэн мянган ламыг алж, хэдэн зун сүм устгасан гэж УЙЛАГНААД л 33 жил ардчилал байгуулаад л байгаа. Гэтэл энэ 33 жилийн туршид Монголд ноёлох ОРЧИН ҮЕИЙН шашин үүсээгүй, хуучнаа өнөө үетэйгээ ХОЛБОХ шашны шинэчлэгдсэн сургааль байхгүй, цаашдаа Монгол улс Будда, Христийн ЯМАР шашинтай улс болж байгаа нь ойлгомжгүй БАНТАГНАСАН нийгэм болж хувирч байна. Сая Буддын шашны тэргүүний асуудлаас болж яруу найрагчаа бараг 10 жилээр шоронд хийчихлээ. "Хүн чанарын хомсдол" ОЙЛГОМЖГҮЙ суртал, бугширсан байдлаас үүсч байна ш дээ. Цаашдаа ч ийм байдалтай байх бололтой.

Mongol huuhduudiig haraad l orovdoh ymdaa! [37.65.67.42] 2023-08-03 22:05:48

Ene zurgiig l haraad, orovdon haramsah setgel ooriin erhgui toroh ym. Ger buliin huuhduud iim bagaasaa l Hund us zooj nuruu biygui bolj bgaam. Hoorhii zailuul , yah vee Ene bytshan ursee??? Mongold torsondoo, yduu aild torson ni tednii buruu ym shig l bhiin . Edgeer Huuhduudee avraachee !!!

Зочин [202.9.46.225] 2023-08-03 15:53:33

Ардчилал, эрх чөлөө гэдэг нэрээр тогтоомын дүрмийг нь хийж өгч жижиг орныг их гүрнүүд ийм болгох гэж энэ нийгмийг чинь байгуулж өгсөн шүү дээ. Баян ядуугийн туйлд хүрэхээрээ, авлигалд идэгдэхээрээ хүмүүс ийм болдог гэдгийг тэд олон зуун жил туршаад үзчихсан синдикатууд шүүд ээ.

Зочин [37.76.49.208] 2023-08-04 16:19:40

Yu unen ene unen!

иргэн [192.82.88.130] 2023-08-03 13:06:35

хулгайчуудын нийгэмд хүн чанар яриад ч нэмэргүй, УИХ тэр чигтээ хулгай хийж баяжих гэсэн хүмүүсээр дүүрсэн, ийм л хүмүүс улс орныг удирдаж байхад яаж өөдлөх вэ дээ

Зочин [37.76.49.208] 2023-08-04 16:20:00

Unen

Зочин [66.181.180.150] 2023-08-03 11:26:48

САНЖААСҮРЭНГИЙН ЗОРИГИЙГ ХУТГААР СИЙЧИЖ АЛЧИХААД ЦОГЦОСОН ДЭЭГҮҮР НЬ АЛХАЛЦГААЖ ХӨӨР БАЯРАА НУУЖ ЯДАН ЦУСАН МӨР ТАТУУЛАН ГЭРЭЭС НЬ ГАРЧ БАЙСАН ТЭР ЦӨӨВРҮҮДИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ УЛСЫН БААТАР БОЛГОСОН АРД ТҮМНИЙ ХУВЬ ТАВИЛАН ЯАЖ ӨӨДЛӨХ БИЛЭЭ

ЗОЧИН [202.126.90.77] 2023-08-03 10:53:37

АРДЧИЛАЛ ГЭЖ СОЛИОРЧ БУРУУ ЗАМААР АНАРХИЙСТ БОЛСНООС ХОЙШ ХҮН ЧАНАР ГЭЭЧ ЮМ ҮГҮЙ БОЛСОН ЮМ. ЯМАР ХҮН ЧАНАРТАЙДАА Л ЗӨВ ЗАМААР ЯВАХ ГЭСЭН ЗОРИГ ЖУРМЫН НӨХӨРӨӨ ХӨНӨӨХ ВЭ ДЭЭ. ИЙМ ХҮН ЧАНАР БАЙДАГ ЮМ УУ АЛУУРЧИД НЬ УЛСЫН БААТАР, ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛСОНЧ БАЙХ ШИГ

Зочин [202.126.88.135] 2023-08-03 10:29:24

Ахуй ухамсарыг тодорхойлно гэж дунд сургуульд заалгаж байлаа. Энэ үг үнэн ажээ. Хулгайч луйварчидаа 30 жил сонгоод өнөөдөр өөрсдөө ядуурал руу явж байна. Энэ үед хүн бүхэн стресс , бухимдалтай уур уцаартай яваа тул яах аргагүй л хүн чанараа мартаад байна. Яаралтай өөрчлөлт хийж авлигачидаасаа салж , улс ороноо өөд нь татвал хөх толбот хүний цусанд байгаа хүн чанар сэргээд л ирнэ. Иймд хүн бүр улс төрийн идэвхитэй амьдарч зөв сонголт хийх хэрэгтэй.

Зочин [37.76.49.208] 2023-08-04 16:20:22

Unen unen

Харин тийм [202.21.100.210] 2023-08-03 10:17:24

Үнэхээр энэ нийгэм гажуудалд ороод хаа сайгүй хачин авиртай залуус, хөгшид нь ч ялгаагүй Ажил хийж байгаа нэгнийхээ татварын мөнгөөр тэжээлгэх төрийн албан хаагч нар Арай л хэтэрхий муухай нийгэм болж хувирлаа Авилга намаар ирчихээд намайг хэн ч яаж ч чадахгүй гэсэн мэдлэг хомс дээрэнгүй хүмүүс байгуулагаар дүүрч хүний нөөцийн хомсдолд ороод байна. Ажил хийх хүн олдохгүй бүгд гадаад улсыг зорихоор хэн Монголоо хөгжүүлэх вэ гэдгийг төрийн удирдлагууд нь ойлгохгүй байНА

Зочин [66.181.160.99] 2023-08-05 23:40:34

Гэгээрүүлэх ажил алга. Яс хаясан, ул шагайсан,.. Социализмаа санагалзсан... Буруу зөвийг, сайн мууг ялгахаа болвсон. ..

Зочин [188.162.254.78] 2023-08-03 09:43:06

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

зочин [202.9.41.29] 2023-08-03 09:39:01

түмэн үнэн бичсэн бна хүний мөс чанар түй ч үгүй болсон ,,,,,,,

Зочин [66.181.160.99] 2023-08-05 23:43:38

ХҮН гэж хэн бэ? Харанхуй, юм уншихгүй, юм эргэцүүлэхгүй. Муу муухай бүхэн саяхнаас бий болсон юм бишээ. Айдас л хүмүүсийг атгаж байсан.


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.