Д.Сумъяабазар: Хичээл эхлэхээс өмнө замын ажлуудыг яаравчлах хэрэгтэй

Aдмин / Нийгэм

Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж хүртэлх авто зам, гүүрийн барилгын ажил 52 хувьтай үргэлжилж байгаа талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр /08.03/ Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штаб газар дээр нь ажиллаж Хотын дарга Д.Сумъяабазар ажил хариуцаж буй компаниудад үүрэг чиглэл өгөв.

Хотын дарга Д.Сумъяабазар "Сэлбийн ойролцоох бүсэд зам, гүүрний ажил хийхдээ нэгдүгээрт, стандартыг чухалчлах. Хоёрдугаарт, иргэдийн тав тухтай байдлыг хангах ёстой. Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж, замын ачаалал эрс нэмэгдэнэ. Түүнээс өмнө замын ажлуудыг яаравчлах хэрэгтэй. Түгжрэлийг бууруулах хүрээнд Засгийн газар, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос чиглэл өгсөн. Холбоос замуудын тоог нэмэгдүүлж байж түгжрэлийг тодорхой хэмжээнд бууруулах боломжтой. Улаанбаатар хотод төлөвлөлтийн алдаанаас үүдэж нэг километр газар нутаг дээр есөн хувь хүрэхгүй холбоос замууд байна. Түгжрэлтэй бусад хотуудын жишгээс харахад холбоос зам нэг километрт 22 хувь байдаг. Тэгэхээр ерөөсөө л гол гол замуудаа хараад холбоос замуудаа нэмэх хэрэгтэй" гэдгийг анхааруулж, ядаж 18 хувьд холбоос замаа хүргэх үүргийг холбогдох албаныханд өглөө.


Сэтгэгдэл

Ттт [202.55.188.119] 2023-08-05 14:59:31

Авто болон явган хүний замаа угааж цэвэрлэж, шороо,хайрга чулуунаас нь цэвэрлэмээр бна. Цэвэрлэгээ гэж мэдэх үү энэ бөх ойлгохгүй дээ тэнэг мал

Ааа [202.55.188.119] 2023-08-05 14:58:52

Авто болон явган хүний замаа угааж цэюэрлэж, шорол,хайрга чулуунаас нь цэвэрлэмээр бна. Цэвэрлэгээ гэж мэдэх үү энэ бөх ойлгохгүй дээ тэнэг мал

Иргэн [124.158.65.144] 2023-08-04 11:25:42

Энэ Ариунбуян чинь Нийслэлийн онцгой комиссын дарга болсон юм уу.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.