“...Үерийн бүс дэх үнэтэй байрны оршин суугчид уулаа бараадна уу”

Aдмин / Нийгэм

Сүүлийн хоёр сарын хугацаанд хотод хоёр ч удаа үер боллоо. Уулын хормой, голын бэлчир дагаж баригдсан орон сууцнуудад амьдрах аюултай гэдэг нь тодорхой боллоо. Угтаа, хотын хамгийн үнэтэй, гоё орон сууцнууд дээрх байршлуудад бий. Сэлбэ, Дунд гол дагуу, Туулын хөвөө дагаад дахиад ч олноороо баригдаж байна. Ийм барилгыг барихдаа голын гольдролыг өөрчилнө. Бургасыг хядна. Тэгчихээд “...Хотын хамгийн “гоё” байршилтай, цонхоороо голын чимээ сонсож, урсгал хардаг” гээд голын ай сав, бэлчирт, албан ёсоор үерийн хамгаалалтын бүсээр зарлагдсан, хуулийн дагуу амьдрах байтугай дамжин өнгөрөхдөө ч болгоомжтой байх ёстой газруудад өндөр үнэтэй орд харш олныг сүндэрлүүлсээр ирсэн. Харамсалтай нь энэ бүгд ардаа дандаа албан тушаал, эрх мэдлийн “зөвшөөрөл”-тэй байдаг. Тухайлбал, одоогоос жилийн өмнө НОБГ-ын ажилтан ...Нийслэлийн хэмжээнд 2538 өрх үерийн хамгаалалтын бүсэд буусан гэх судалгаа бий. Үүний 235 нь огт зөвшөөрөлгүй. Бусад аж ахуй нэгж, байгууллага, иргэний газар эзэмших, өмчлөх зөвшөөрөл нь зөрчилтэй” гэсэн мэдээллийг олон нийтэд өгч байв. Мэдээж хэрэг, тийм газарт барилга, орон сууц босгоно гэдэг бол мөнгөтэй, танилтай, ер нь “ар”-тай хүний л хийх ажил юм. Олон хууль тогтоомж зөрчиж, олон даргын зөвшөөрөл шаарддаг учраас жирийн хүнд газраас эхлээд юу нь ч олдохгүй. Мэргэжлийн байгууллагаас гаргасан судалгаагаар “...Хотын хэмжээнд үерийн гамшгийн аюулд өртөх магадлалтай 200 мянган хүн, 43.5 мянган объект, барилга байгууламж байгаа” гэдэг. Үүний нэлээдийг үнэтэй хорооллууд эзэлнэ. Нөгөө л гол дагасан “гоё” байруудыг хэлж байна л даа.

Одоо хар даа, ус бууж, үер дохиолонгуут хамгийн түрүүнд тэнд амьдрагсад л айж мэгдэж байна. Хамгийн түрүүнд тэдгээр орон сууцны зоорийн давхар усанд автаж байна. Тэр болгонд суурь нь суларч байна л гэсэн үг. Нэг үер, хоёр үерийг ингэж давж болно л доо. Гэхдээ алсдаа аюултай гэдгийг дохиолоод байгаа хэрэг.

Зуны ийм үерээс гадна цэвдгийн гай гэж бас бий. Тэгэхээр гол дагасан гоё байруудад ирээдүй байна уу гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Явж явж уулаа л бараадах нь зөв болно. Аминд өлзийтэй. Эд хөрөнгөд ээлтэй. Ийм л ганц гарц болж үлдлээ шүү. Ингэж гэмээнэ ирээдүйн олон гамшгаас мултрах бас нэг хамгаалалт болно. Ер нь тэгээд байгалийн хууль, араншин ч өөрчлөгдөж байна. Наймдугаар сар гараад удаагүй байна. Ийм үер дахиад хэд болохыг үгүйсгэхгүй. Энэ зундаа ч биш ирэх жилүүдэд улам л бэрх болно. Сая харсан даа, үерийн гамшгаас эрх мэдэл хамгаалахгүй, мөнгө аврахгүй гэдгийг?

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.124] 2023-08-08 07:35:52

Монголчуудын шүтсэн бурхан АВИЛГА!

Зочин [66.181.161.124] 2023-08-08 07:35:02

АВИЛГА?

Жоохон голын эрэг дээр арчаагаа алдаад л. [66.181.181.176] 2023-08-07 19:32:13

Сэлбэ гол чинь Оросын хэмжүүоээр бол өчүүхэн горхи биздээ? Волга, Дон, Днепр, Енисей, Обь, Ангара, шээд манай Туулыг 10-ыг нийлүүлчихсэн том голуудын эрэг дээр байдаг хотууд. Кх!

зочин [192.82.91.41] 2023-08-08 20:37:51

Далангаа л сайжруул..Хоосон хэрэлдэж суухаар үерийн хамгаалалтаа бэхжүүлэх боломж хай,.Сэлбэ туул мэт өчүүхэн голын үерийг хамгаалж дийлэхгүй бид дэндүү дорой байна. Ардчиллын гэх нөхөд гадаадаас тэр их зээл авч нилээдийг хотын хэрэгцээнд зориулсан атлаа яагаад үерийн хамгаалалт анхаараагүй юм. Хотоор нэг цэцэг тарьж,зээлийн хөрөнгөөс хумсалж байхын оронд үүнийг анхаарах ёстой байсан. Ковидоос эхлээд олон хүндрэл гарч улсын төсөв бүрдүүлэхэд хэцүү байгаа баах.Гэвч төсвөөс хумсалж зарим төлөвлөсөн ажлаа зогсоож үерийн хамгаалалтад зориулахаас өөр арга алга.

Монгол нь хэнээс ч юү ч өөдтэй суралцаж чадаагүй. [66.181.181.176] 2023-08-07 16:14:55

Бид ЗХУ болон Оросын дэргэд 100 гаруй жил хөгжиж ирсэн. Монголын барилгын инженерүүд 70-80 жил орчин үеийн архитектурт суралцсан. Тэгээд одоо байж байгаагаа хараач. Юү суралцсан юмб? Гэтэл Оросын хотууд үерээс яаж хамгаалагдсан байна?

зочин [192.82.81.241] 2023-08-10 21:01:53

Сайн инженер, архитекторуудын санааг сүүлийн 30 гаруй жилийн улс төрчид балласан шүү. Хотын ерөнхий төлөвлөгөөг үгүй хийж бетонон ширэнгэ болгосонд улс төрчид буруутай

Манайхны суралцаж байсан ЗХУ-ын хотууд. [66.181.181.176] 2023-08-07 16:22:49

Москва, Ленинград, Новосибирск, Волгоград, Иркутск, Томск, Горький буюу Нижний Новгород, Краснодар, Воронеж, Минск, Баку, Ереван гээд монголчуудын суралцаагүй хот байхгүй биздээ? Юү суралцаж байсан юм бэ?

Зочин [66.181.160.25] 2023-08-07 16:04:02

Үерийн цүнхээлд гэр нь байдаг Оюунгэрэл айж сандраад өчигдөр уйлж байснн бичлэг яваад байсандаа. Амиа бодсон лалар

зочин [202.9.41.1] 2023-08-07 15:47:44

шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг улс вэ зав чинь ихдээд байвал үерт орсон газарт очиж ажиллаач

ЗОЧИН [202.126.88.215] 2023-08-07 15:46:09

ҮЕРТ АВТСАН БАЙРНУУД УДАХГҮЙ НЭГ ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЧИЧИРХИЙЛЭЛД НУРАХААР БОЛСОН ШҮҮ ИРГЭД ЭРТХЭН ГАРЧ УЧРАА ОЛООРОЙ

ЗОЧИН [202.126.88.215] 2023-08-07 15:44:31

ОДОО ИРГЭД ҮЕРТ АВТАЖ БОЛЗОШГҮЙ ҮНЭТЭЙ БАЙРУУДЫГ АВАХАА БОЛЬЧИХ ТЭГВЭЛ БАЙРНЫ ҮНЭ Ч БУУРНА ЮУН ХОТЫН ТӨВ ХАРИН ХОТЫН ЗАХЫН БАЙРНУУД САЙХАН БОЛЖ БАЙНА ШҮҮ

Зочин [192.82.78.164] 2023-08-07 14:32:19

хөдөөнөөс хотод ирээд буух газаргүй болоод жалганд буусан айлууд, болон олон давхар барилгуудаа бүгдийг нь янзлаачээ

Зочин [202.126.89.173] 2023-08-07 13:04:08

Хахууль шүү дээ

Зочин [202.126.89.68] 2023-08-07 12:14:15

yu ch gsen utgatai yum buu med

Зочин [192.82.87.128] 2023-08-07 11:35:42

Yur ni 1, 1 niihee muud ih durtai shuu manaihan. Ugtaa iim hotiig buteesen humusee l haraah heregtei. Bayan hun geed haraah hereg bh ch ugui. Ta naraas iluu hudulmurlusun humuus gej oilgo. Yaduu humuus buuh gazarguidee bas buusan bgaa, bas l hetsuushd. Enen deer toglolt hiisen humuusee l shiitge

Зочин [166.198.34.18] 2023-08-07 12:57:48

Үерийн далангуудаа шинэчлэх хүчирхэг бологмоор санагдаад байгаам да , үг үнэндээ бас л эвгүй газар шүү бас

Зочин [202.126.88.88] 2023-08-07 11:16:21

medseer baij iim gazar oron suuts xudaldaj avsan irgeded bas buruu baina. xoogood baixad ueriin amand buudag ail orox geed. baina baina

Зочин [202.126.89.231] 2023-08-07 11:13:08

bayachuud jivj baina geed ineeldeed baisan. hunii zovlongoor bayasdag hunii amidral uudulduggui udur honog argatsaasaar nasiig bardag

Зочин [202.126.90.96] 2023-08-07 10:40:18

Юу бичих гээд юу ч биччихэв? Амьдарч байгаа хүмүүсийн буруу, хохь юм уу?


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.