Цахилгаан автомашиныг дугаарын хязгаарлалтгүй зорчуулах захирамж гарчээ

Aдмин / Нийгэм

Өчигдөр буюу есдүгээр сарын 5-ны Нийслэлийн Засаг даргын захирамжаар цахилгаан автомашинд дугаарын хязгаарлалт хамаарахгүй болжээ.

Манай улс агаарын бохирдлоо бууруулах ажлын хүрээнд цахилгаан автомашины хэрэглээг дэмжиж нэгдүгээр эгнээгээр дугаарын хязгаарлалтгүй зорчих зэрэг нөхцөлүүдийг бүрдүүлж өгөх хэрэгтэй байна гэдгийг холбогдох албаныхан өмнө нь хэлж байсан юм.

Дугаарын хязгаарлалт нь дараах автомашинуудад хамаардаггүй юм.

  • дипломат байгууллага,
  • тусгай дуут болон гэрлэн дохио тавьж ашиглах зөвшөөрөлтэй,
  • байлдааны болон тусгай зориулалтын,
  • Улсын Их Хурлын 2019 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан албан тушаалтнуудын албан ажлын,
  • “тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл,
  • нийтийн тээвэр,
  • хүүхэд зохион байгуулалттайгаар тээвэрлэсэн болон ажилчдын автобусанд хамаарахгүй.

Эдгээр дээр өчигдрөөс эхэлж Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журамд “албан ажлын” гэсний араас “цахилгаан тэжээлийн” гэж нэмсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.57] 2023-09-06 20:00:09

Шал хачин юм хийдэг юм , зүгээр л тэгш сондгой гээд бсанаа цахилгааныг хамаарахгшй гээд бөөн бөглөа , хятадын баахан цах тжрэг нэг луйварчны бизнесийг л дэмжиж бга , шудрага байж сураач алива юманд

Зочин [203.98.76.249] 2023-09-06 15:35:24

солиорсон хүн төрд хэд байнаа.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.