Нийслэл хотод угсармал орон сууцыг дулаална

Aдмин / Нийгэм

2024 оноос Герман болон Англи улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийслэл хотын угсармал орон сууцыг дулаална. Ингэснээр эрчим хүчний хэмнэлт бий болно гэж тооцоолж байна. Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран “Улаанбаатар хотын угсармал орон сууцыг дулаалж, эрчим хүчний хэмнэлт бий болгох” төслийг хэрэгжүүлж байна. Нийслэлийн хэмжээнд 740 гаруй угсармал орон сууц байна.

“Нийслэл хотын угсармал орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн санхүүжилтийн 50 орчим хувийг Герман болон Англи Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар шийдвэрлэнэ.

Үлдсэн 50 хувийг оршин суугчид 10 жилийн хугацаатай хүүгүй зээлээр төлөх нөхцөлтэй. Иргэд зээлээ хугацаанд нь төлснөөр дараа дараагийн орон сууцыг дулаалах ажил үргэлжлэх бөгөөд эрчим хүчний хэмнэлтийн санд хуримтлуулах юм.

Түүнчлэн төсөлд хамрагдах иргэдэд угсармал орон сууцтай байхаас гадна газар хөдлөлтийн үнэлгээнд хамрагдаж тэнцсэн байх гэсэн шалгуурыг тавьж байна.


Сэтгэгдэл

Бат [66.181.189.224] 2023-09-09 17:02:44

Манай байр дулаалаад 2 дахь өвлөө давсан. Гэртээ хөвөнтэй дээлтэй өвөлждөг бсан би одоо бандаашиктайгаа өвөлжиж бна. Үнэхээр сайн болж бна лээ шүү.

Зочин [203.98.76.249] 2023-09-08 10:22:11

энэ хөөс галын аюул ихтэй дээ. нэг айл шатвал байраараа шатна. дулаалах технологи арга барил их муу байна. хэдэн цагийн ажилтангууд хийж байгаа.

Гөлөг байнаа [139.5.217.123] 2023-09-08 06:52:45

ГЭР ХОРООЛЫН ХЭДЭН ГУДАМЖИЙГ СУУЦАНД ОРУУЛААСАЙ!

Zochin [86.111.139.127] 2023-09-07 14:10:14

Dulaalj bui ugsarmal Oron suutsaa ehelj sain sudlaarai! Hamgijn dulaan ortsiig dulaalga hiij huiten ortsiig ni dulaalahgui bn.Dulaan baudag 3,4 Horoololin zarim Oron suutsnudig dulalga hiisen bn!

Зочин [59.153.112.183] 2023-09-09 19:35:55

яг үнэн. эхлээд сэрүүхэн байдгаасаа хийхгүй дулаан өвөлждөг байрнаасаа хийгээд байх юм. Оршин суугчдын саналыг огт сонсохгүй юмаа.

Зочин [66.181.183.68] 2023-09-07 11:54:05

Барилга орон сууцаа анх барихдаа дулаалагтайгаа барьж байвал ахин 2 ажил хийхгүй шүүдэ

Зочин [203.98.76.249] 2023-09-08 10:19:58

ахнаасаа дулаалгатай. олон жил цан чийгэнд орж дулаан барих нь буурсан. энэ хөөс галын авул ихтэй дээ. нэг айл шатвал байраараа шатна.

Үнэн [69.250.218.167] 2023-09-07 11:28:38

Манай байрны 1р орцыг дулаалсан үлдсэныг нь хэзээ дулаалах юм гэсэн чинь ирэх оны сонгуульд МАН нам явбал бүгдыг нь дулаална гээд мангар юм яриад явсан шүү хороон дарга чинь

Зочин [203.98.76.249] 2023-09-08 10:20:57

1р орцонд намын гишүүн амьдарадаг юм байна. орцондоо нэг намын гишүүн оруулчихаач

Зочин [66.181.160.91] 2023-09-07 12:09:06

ahhaah

Zochin [211.36.142.114] 2023-09-07 10:47:52

Irged 50%yaj tuluh yum tsalingaas tsalingiin hoorond buun ur zeeltei humuus bdg yum bishuu


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.