Ч.Батзориг: Богино эргэлтийн чиглэлийг нэмж, өнөөдрөөс үйлчилгээнд явуулна

Aдмин / Нийгэм

Яармагийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэл зорчиход зориулан чөлөөлсөн талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Наадамчдын өргөн чөлөөнд 100 хүрэхгүй автобус явдаг байсныг 130 болгож байна. Мөн богино эргэлтийн чиглэлийг нэмж, өнөөдрөөс үйлчилгээнд явуулна.

Буянт-Ухаагаас Үйлдвэр 19 хүртэл богино эргэлт гаргаж, 15-20 автобус үйлчилгээнд явуулах юм. Нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг байсан 900 гаруй автобус бүгд хуучин байсныг үе шаттай шинэчилж, өнөөдрийн байдлаар 450 гаруй шинэ автобус үйлчилгээнд явж байна. Энэ сард шинэ 150 автобус, ирэх аравдугаар сард 180 орж ирнэ. Улмаар арваннэгдүгээр сард нийтийн тээврийн автобуснуудыг 100 хувь шинэчилж, арванхоёрдугаар сард автобусны тоог 1200-д хүргэнэ” гэлээ.


-Наадамчдын өргөн чөлөөнд хайс, хашлага тавьснаас хойш хэд хэдэн машин осол гаргаж, үүнийг мөргөсөн. Хохирлыг хэрхэн барагдуулж байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд гурван байршилд хайс, хашлага эвдсэн. Үүнээс хоёр этгээдийг Тээврийн цагдаагийн албанаас илрүүлэн шалгаж байна. Нэг үйлдэл дээр хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт хийж байгаа.

-Тээврийн хэрэгслүүдэд цахим гэрчилгээ олгох ажил ямар шатандаа яваа вэ?

-Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгох ажил үргэлжилж байна. Хувийн тээврийн хэрэгслийн тухайд Засгийн газраас түр журмыг баталсны дараагаар цахим гэрчилгээг иргэдэд 44 байршлаар тараана. Улаанбаатар хотын хувьд өнгөрсөн жил 161 байршилд дэд бүтцийн ажлуудыг хийж, мөн 442 мянга гаруй цахим гэрчилгээг худалдаад авчихсан байгаа.

-Наадамчдын өргөн чөлөөний замын ачааллыг бууруулах чиглэлээр хоёр байршилд авто зам тавьж байгаа. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?

-Наадамчдын өргөн чөлөөг ТЭЦ 4-тэй холбох гүүрэн байгууламж арваннэгдүгээр сарын 30-нд ашиглалтад орно. 2.8 км замын үндсэн далангийн ажил, хучилтыг хийж, зорчих хэсгийг нээхээр төлөвлөж байна. Харин “Мишээл” худалдааны төвөөс урагш чиглэсэн замын хучилт дууссан. Хойшоо “Эрэл” компани руу явсан замын тухайд 65 хувьтай, тус компанитай холбоотой 750 метр замын ажил шүүхийн шийдвэрийн дагуу зогсчихоод байна.


Сэтгэгдэл

Нисэх 77 [103.111.68.3] 2023-09-12 11:49:52

Баярлалаа!

Зочин [202.55.188.91] 2023-09-12 00:45:11

жолооч нарынхаа ачааллыг багасгаж хүсвэл 2 ээлжээр ажилладаг болговол зүгээр байх. зарим нь их ядарсан бухимдсан бдаг юм шиг бсан. маш ачаалалтай ажиллиж ядардаг тухайгаа хүнд ярьж бхыг нь ч сонссон.

Зочин [202.55.188.38] 2023-09-12 00:32:46

автобусанд суу гэж уриалчаад суухаар бохир, буудлаа зарлахгүй, цонхоо хөшгөөр хаачаад аль буудал нь зогсож бгаа хүнд харагдахгүй, хаяг нь хажуу бөөрөн дээрээ ч байхгүй, зарим чиглэл нь үргэлж хүн ихтэй гм асуудалтай автобусууд харагдах юм. жишээ нь зарим нь хүн цөөтэй бхад үргэлж хүн ихтэй явдаг 5 номерын автобусныхаа чиглэлд бага ачаалалтай хэрнээ ойр ойрхон ирээд бдаг хүн багатайгаа шилжүүлж гаргаж болдоггүй юмуу.

irgen [202.9.40.133] 2023-09-11 18:34:48

Uneheeriin t1 sdaanuud bogino ergelt ogt hereggui.shuud shugamaa olon ybuul.42 r busaa edert 10 sh yvuulj bgaach.Narantuuliin urd.Altai hothoni zuun tald suuh sandalgui.buudal deer barag 100 iluu hun zogsoogooroo.evel yanaa.Gadaad ruu suregeeree yvj.bugs bazahaas eer ajil bnuu.MGLiin hursend uo ch hiigdejgui.zugeer tatvariin munge ursaj bn.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.