Гарцан дээр ухарч хүн мөргөсөн жолоочийг уучлалт гуйсан гээд 20 мянгаар торгожээ

Aдмин / Нийгэм

Өчигдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 17:25 цагт Гурван гал худалдааны төвийн замын гарцаар гарч явсан иргэнийг машин мөргөсөн байна.

Тодруулбал, иргэн Т-ыг замын гарцаар гарах үед хар өнгийн приус маркийн машин ухарч мөргөжээ. Ингэхдээ хойд номероороо гар хэсэгт таарч, дугаарын төмөрт гар нь хавчуулагдан гэмтсэн байна. Иргэн цагдаа дуудсан. Цагдаа 103 дуудаарай гэсэн ч гар нь хугарах, бяцрах хэмжээний гэмтэл аваагүй тул эмнэлгийн тусламж авах хүсэлт гаргаагүй байна.

Энэ талаар Т “Тэр жолооч гарцан дээр утсаа ухсан чигтээ ухарч ирээд хүн мөргөж байгаа байхгүй юу. Миний хувьд бие томтой, жин ихтэй тулдаа ингээд бяцарчихгүй, хүнд гэмтэхгүй өнгөрч байгаа юм. Харин жаахан хүүхэд, жин багатай хүн бол хүнд гэмтэхээр хүчтэй мөргөлт мэдэрсэн.” гэлээ.

Үүнээс хойш 2 цагийн дараа мөргүүлсэн иргэн рүү 8818…. дугаарын утаснаас цагдаагийн ажилтан залгаж “Таныг мөргөсөн жолоочийг 20 мянган төгрөгөөр торгож, хоёр оноог нь хасаад явууллаа” гэжээ. Иргэн яагаад вэ, гарцан дээр машин шүргэхэд л 100 мянган төгрөгөөр торгуулж, тухайн тээврийн хэрэгслийн хохирлыг барагдуулдаг.

Хүн мөргөж гарыг нь гэмтээгээд байхад яагаад ингээд явуулж байгаа юм гэхэд “Цагдаагаас уучлалт гуйгаад, гарцан дээр ухарсан буруугаа хүлээсэн тэр жолооч” хэмээн тайлбарлажээ.

Хохирогч залуу эцэст нь “Монголын нөхцөлд хохирогч нь хэрэгцээнээсээ илүү их зардал гардаг юм байна. Би өнхөрч унаагүй л бол хохирогч биш юм байна. Тэгээд цагдаа дээр очиж өргөдөл, гомдол гаргана. Гэмтэл дээр очиж хэдэн цаг оочерлож байж зураг авахуулна. Хэрэв жаахан хүүхэд хохирогч болбол юугаа ч мэдэхгүй зүгээр л орхигдож, насан туршийн траума болно. Энэ нийгэм ийм л муухай болж дээ.” гэв.


Сэтгэгдэл

Зочин [59.153.115.14] 2023-10-16 10:14:34

Хэзээ ч цагдаа нар хохирогчийн талд байхгүй өөрт ашиггүй учираас харин хэрэгтэнг сайн олж шагнал болон хахууль авах дуртай

Зочин [66.181.176.199] 2023-10-13 19:44:09

Хууль дүрэм гэж байхгүй бна тэр цагдааг арга хэмжээ авах естой юм бна даа

Irgen [66.181.179.247] 2023-10-13 14:02:55

Arai ch dee iim huulitai oron gej baikh uu. Iim tsagdaa gej baij taarakh uu!!!!!

Зочин [66.181.180.198] 2023-10-12 15:27:31

Цагдааг мөнгөөр аргалсан бхаа цагдаа нар ийм хүн чанаргүй

Oe [66.181.161.36] 2023-10-12 13:06:12

Оноо хасна гэдэг ийм ыалай юмаа болиоч торгуулиа нэм мангаруудаа

Иргэн [59.153.113.203] 2023-10-12 10:50:32

Иргэн хохирч юуучгүй үлддэг төр нь ашиг авдаг тогтолцоог болих шаардлагатай бн

Хан [66.181.182.91] 2023-10-12 10:43:13

Уучлалт гуйж байхад заавал ял өгөх бодолтой байна гэдэг чинь хэцүү л юм байна Алдаагүй хүн гэж байхгүй алдсан алдаагаа засаад дахин алдахгүй л байх хэрэгтэй ш дээ Монгол хүмүүс байна бие биеэндээ хүндэтгэлтэй л хандах хэрэгтэй Шаличгансан олон үгтэй эр хүн таагүй л харагддаг шүү

Зочин [66.181.161.209] 2023-10-14 22:27:01

таны бодол маш зөв. алдаж онодог хорвоо байна даа уучилж уучилуулж сурах хэрэгтэй.

Зочин [66.181.161.228] 2023-10-12 11:34:56

Уучлалтаа цагдаагаас биш, хохирогчоосоо гуйх ёстойн бишүү

Зочин [66.181.188.177] 2023-10-12 10:41:18

Утсаараа порно бичлэг үзээд яваад байгаа 2 жолооч рхрсан гэолэн дохион дээр зогсож байхад санаандгүй харж өайса том дэлгэцтэй утсаа барвсан ёстой бүтэхгүээ Тэгээд таксинд явах нэрээр тэнээд байдгын биш үү

Зочин [202.5.198.39] 2023-10-12 10:30:52

Тавилан гэж энэ л юм байх даа, сонгоод байя даа Монголчуудаа


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.