ХУРААГДСАН ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ АРД ТҮМЭНД ХУВААРИЛАХ ХУУЛЬ ХЭРЭГТЭЙ

Aдмин / Нийгэм

Хууль шүүхээр эзэн холбогдогч нь хэргээ шийдүүлж хууль бусаар олсон орлого нь улсад хураагдсан тохиолдолд тэрхүү улсын орлогыг төрийн дансанд бус нийгмийн эмзэг бүлгийг асуудалд шууд зарцуулдаг механизм Монголд хэрэгтэй. Сүүлийн үед гарч байгаа нэг эерэг өөрчлөлт бол даяаршлын үр дүнд улс орнууд өөр газар болж байгаа үйл явдал, түүний дотор ёс зүйн хямралууд, тэдгээрийг шийдвэрлэх оролдлогын талаар илүү мэдээлэлтэй болж байна Олон улсын авлигатай тэмцэж буй арга хэлбэрүүд өөр өөрсдийн нийгмийн орчин, нөлөөлж буй хүчин зүйлсээс хамаараад онцлогтой байна.Нийтийн эрх ашгийг зөрчиж эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,өөртөө болон бусдад давуу байдал бий болгохыг авлигалын гэмт хэрэгт тооцдог.

Авлигалаас урьдчилан сэргийлэхийн тулд ёс зүйн хэм хэмжээг өндөр түвшинд авч үзэж, хувь хүн,нийгмийн зан суртахуунд төлөвшүүлэх, төрийн албаны нэр хүнд,үнэт зүйлийг хүндэтгэх зарчмыг мөрдүүлэх тал дээр анхаарсаар. Гэвч хөгжингүй орнуудад ажиглагдаж буй нийтлэг сул тал нь ёс зүйг үл хайхрах,хууль,эрх зүйн ойлголтыг эрх мэдэлтнүүд,авлигачид дураараа тайлбарлах, өөрчлөх, авлигалын хэргийн шийдвэрлэлтийн ор нэр төдий болгох… гэх мэтийн асуудлууд хөндөгдсөөр байна. Харин энэ төрлийн гэмт хэргийг ихэнх орнууд эрүүгийн хуульд хамруулан авч үзэж, гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэх механизмыг харилцан адилгүй өөр өөр туршлага,арга хэлбэрээр хэрэгжүүлдэг.

Монгол Улс нь “Эдийн засгийн суурь нь үйлдвэрлэл хэрэглээний тогтворт харьцааг хангаж чадахуйц бүтэцгүй атал өмчийн хууль бус хуваарилалт явагдсанаас үүдэн өнөөгийн хямралт байдал…” ужгирч нийгмийн тогтолцооны архаг хулгайч-асар баян анги давхраажил буюу эрх мэдэлтнүүд, төрийн албыг авлигад автуулан нийтийн баялгийг хуваарилах тогтолцоог бохир системжүүлсэн этгээдүүд ард түмний бүхий амьдрах нөөц бололцоог өдөр ирэх тусам ховх сорж,амьдрах аргагүй болгож байна.

Ийм нөхцөлд авлигалын хэргийг мөн л нийгэм,улс төрийн онцлогт тохируулан хууль эрх зүйн орчинд эрс шинэчлэл хийх замаар авлигалчдын хууль бус хөрөнгийг ард түмэнд шууд хуваарилж, өрийн сүлжээнд өвдөг сөхөрсөн ахуй амьжиргаагаа тогтворжуулан цаашдын хямралыг багасгах арга хэмжээ авах нь зүйтэй.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

ZAP [23.239.14.52] 2023-10-18 21:08:29

ZAP [23.239.14.52] 2023-10-18 21:08:29

ZAP [23.239.14.52] 2023-10-18 13:32:10

Ард [202.9.46.199] 2023-10-18 12:09:01

Дэмжиж байна энэ дагасан цагаан цахтангууд арайл аймар шуналт хүүрүүд болсон нүүрс хүртэл хулгаалаад зарчих даг хужаарууу автобус бас юуч билээ иргэдиинхээ бүх боломжиииг тоногчдыг хатуу ял өгдөг болж байж хөрөнгиин хурааж байж монгол хөгжинө залуус монголдоо амьдрана

Нугасгүй юу? [66.181.160.90] 2023-10-18 10:59:14

Мөрөөд! Горьд! Сул орж ирсэн зүйлд яасан дуртай юмб?

Зочин [180.149.65.2] 2023-10-18 10:52:35

за за хураагаад тараагаад шударга ёс тогтоох нь

ZAP [23.239.14.52] 2023-10-18 10:05:03


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.