Сэрэмжлүүлэг: Өчигдөр дөрвөн иргэн угаартжээ

Aдмин / Нийгэм

Өчигдөр буюу 2023 оны аравдугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд 31 настай эмэгтэй, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд 37 настай эмэгтэй 13-15 насны 2 хүүхдийн хамт угаартсан гэх дуудлага иржээ.

Мэдээллийн дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамруулж, мэргэжлийн байгууллагаар шинжилгээ хийлгэх зорилгоор шахмал түлшнээс дээж авч, холбогдох ажиллагааг хийж байна.

Иймд иргэд Та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  • Гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх
  • Зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгах, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөх
  • Хүйтний эрч чангарахаас өмнө яндангаа хөөлөх (яг одоо)
  • Шахмал түлш бүрэн шаталт дуустал яндангийн сойлтыг хаахгүй байх, үнсний савыг тогтмол цэвэрлэх
  • Угаарын хий мэдрэгч дохиоллыг гэр, сууцандаа суурилуулах (Монгол гэрт тоононоос доош 30см орчим зайд, байшинд унтлагын өрөөний таазны голд, олон өрөөтэй бол өрөө бүрд), уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, сард нэг удаа тоос шороог нь зөөлөн даавуугаар цэвэрлэх, дохиоллыг салгаж унтраахгүй байх
  • Галлагаа хийхдээ нунтаг түлш хэрэглэхгүй байх
  • Хүүхдийг гэрт үлдээх үедээ зуух, пийшин шахмал түлшээр хэт дүүргэхгүй байх
  • Автомашины граж зэрэг битүү орчинд автомашины хөдөлгүүр асаалттай орхихгүй байх, хажууд нь унтахгүй байх
  • Ямар ч тохиолдолд гал түлсэн л бол яндангаа сугалж өрхөө бүтээхгүй байх зэргээр мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмж, сэрэмжлүүлгийг тогтмол дагаж мөрдөхийг зөвлөж байна.

УГААРЫН ХИЙН ХОРДЛОГЫН ҮЕД АНХНЫ ТУСЛАМЖ ХЭРХЭН ҮЗҮҮЛЭХ ВЭ?

  • Угаартай орчноос яаралтай гаргах
  • Унтуулахгүй байх
  • Ам, хамар, залгиурыг чөлөөлж, цэвэрлэх (шаардлагатай үед хиймэл амьсгал, цээж шахалтыг яаралтай хийх)
  • Эмчид яаралтай хандах


Сэтгэгдэл

Бат [202.55.188.43] 2023-10-22 12:35:39

Хүн дээр байтугай амьтан дээр янз бүрийн хор туршихаас татгалздаг болж байхад амьтнаас ч дор амьд явах эрхтэй

Зочин [66.181.182.69] 2023-10-22 12:07:28

Ugaasaa hortoi gd sayhan negen shinjilgee hiisen hun ni yarij bn lee shuu, shahmal tulsh tuuhii nuursiig bodvol unguguu unergui bdg uchraaa humuust medegdehgui humuus huuchin nuursee tuleed utaa garaad hooloi mud ni hordog bsn uchdaas medeed taonh haalgaa neej salhiluuldag bsn odoo unergui unguguu bolhoor humuus medkuu tsaaguuraa hordood uheh ayultai tulgrach bn gd yarij bn lee shdee.

Зочин [202.126.89.172] 2023-10-22 10:48:14

Мэргэжлийн байгууллагцуд нт шинжиллээ л гэх юм.Тэгэд л таг!!!!!!Хариугаа хэлээчээ.Зүгээр гараад байдаг юмуу хортой бна уу????????

Зочин [66.181.182.134] 2023-10-22 10:56:56

Харин тийм. Олон хүн угаартаж нас барлаа.

Зочин [66.181.189.52] 2023-10-21 10:15:30

Эргүү хүүрнүүд алж дуусахгүй нь дээ???

Зочин [103.168.34.21] 2023-10-20 21:17:29

Гал түлдэггүй орон сууцны хүн гэртээ, гадаа гараад толгой эргээд дотор нь муухайрч хордлогонд ороод бөөлжиж үхэх гээд байгааг хужаа түлштэй холбоотой гэж бодож байна. Хужаа түлш бол аюултай хор. Болиулах талаар дуугарах эрх мэдэлтэн даанч алга даа, харамсалтай.

Баяр [139.5.219.10] 2023-10-20 17:42:23

Энэ эмч нар угаарын талаар дуу гараач зүгээр л ингээд алаад байхуу сэтгэлтэй баймаар юмааа та нарын адилхан хүн шүү дэ

Зочин [103.168.34.23] 2023-10-22 08:12:11

Emch yamar xamaatai yum chi uuruu duugar chi bas xun bzde uxaan muutai ch gesen


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.