Ц.Дэмбэрэл: Бид жүүд нарыг үзэн ядах бус, харин ч суралцах ёстой болоод байна

Aдмин / Нийгэм

Монголын Ирээдүй Судлал Нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор, Монгол Улсын Гавъяат багш Ц.Дэмбэрэлтэй ярилцлаа.

Бид Боловсролын тухайд хаанаас юу-г нь суралцвал онох бол?

Бидэнд үлгэр дууриал болохуйц боловсролын загвартай орнуудыг нэрлэ гэвэл та ямар улсуудыг хэлэх бол?

Тогтолцооны талаасаа АНУ-ын боловсролын зарчмууд бидэнд таарна. Учир нь ардчилал, иргэний нийгмийн утгаараа манай үндсэн хуультай нийцдэг. Тэнд хүний эрх, чөлөөт сонголтыг хүндэтгэдэг нь яахын аргагүй давуу тал юм. Боловсролынхоо хууль эрх зүйн талдаа бид үндсэн хуулиасаа гажиж болохгүй. Харин яг АНУ-ын аль мужийн ямар сургуулиас юуг нь авах тухайд тун бодолтой хандах ёстой. Яагаад гэвэл, АНУ-д сайн нь ч бас муу нь ч бүгд бий. Тэнд сайн сургуулиуд нь хамгаалалт чанга, технологи нь нууц байх тул гаднын хүнийг бүү хэл өөрсдийн иргэдээ ч ойртуулдаггүй. Холоос зарчмуудыг нь тандаж болно. Тэгэхлээр эрх биш юм мэдрэгдэнэ. Бид Хонконг, Хятадын Шанхайн сургалтаас сурах л ёстой. Тэнд оюуны чадварыг л ярьж байна. Гэхдээ бүх сургуульдаа албаар шахаагүй, чаддаг нь. сонирхсон нь ав гэсэн зарчимтай юм билээ. Хонконг, Хятадын Шанхайн боловсрол сурагчаа их шахдаг, тэр нь сайн ч, бас муу ч. “Монгол хүнийг шахах ёстой, зөнгөөр нь хаявал монгол хүүхэд бараг юу ч сурахгүй ээ” гэдэг дээр санал нэгдвэл бид зүүн урагшаа зүглэж таарна. Бас Израйлийн боловсрол, ялангуяа, жүүд нарын сургалт тун онцгой. Бид жүүд нараас л суралцвал онох магадлалтай. Жүүдийн сургалтаас бидэнд авах юмс тунчиг их бий дээ.

Жүүд нар яагаад тэгж олон Нобелийн шагнал авдаг байна аа?

Жүүд нарыг Англи, Америк, Европ, Азийн гэж дөрөв ангилъя. Эдгээрээс хамгийн ухаантай, өндөр IQ-тэй нь Англи, Америкийнх. Зүүн Европ, Азийн жүүд сулавтар. Улсаар баримжаалбал иймэрхүү. Харин жүүд нарыг Ашкеназийн жүүд ба бусад гэж хоёр ялгаж болох юм. Тэгвэл бидэнд ойр нь Ашкеназийн жүүд нар. Тэд IQ-ээрээ дэлхийд хол тасархай тэргүүлдэг. Европын дундаж IQ=100 байхад Ашкеназийк жүүдийн IQ=115 ажээ. Зүүн Европын жүүдийн IQ=105 бол Азийн жүүд нарын IQ=88.Энэ шкал-хуваариар дундаж монгол хүний IQ=103. Ашкенази жүүд нар бусдаасаа хол давуу ухаантай учраас энэ орчлонгийн хууль жамыг илүү гүн ойлгоно. Тэд өндөр IQ-ын ачаар Нобелийн шагнал олныг хүртсэн. Тэдний боловсрол, гол нь агуулга нь өөр байна л даа. Энэ бол бидний хувьд хүлээн зөвшөөрөх асуудал мөн.

Илүү дэлгэрүүлье?

Манайд одоогоор мөрдөж буй “ОЛОН ТҮМНИЙ” гэх албан боловсролоос жүүд сургалтын контент нэлээд өөр. Жүүд хүн хаана ч байсан жүүд л байдаг. Энэ нь жүүд хүн тухайн орныхоо албан боловсролд бараг автдаггүй, өөрийн ухаантай болохыг хэлдэг. Израиль улс байгуулагдахаас өмнөх үед дэлхийн олон оронд жүүд нар тархаж амь зууж байв. Тэд оршин суугаа газрынхаа сургуульд суралцдаг байсан. Жүүд хүүхэдтэй хамт сурч байсан нэг залуу надад хэлэхдээ Жүүд хүүхэд их өөр, гол нь аливаад хандахдаа биднээс шал өөр, өөрийн гэсэн үзэл бодол, хандлагатай, түүнийгээ хэрэглэж чаддаг юм билээ. Ангийн багш маань хүртэл үүнийг нь хүлээн зөвшөөрч, чи бол өөр хүн гэх аястай харьцдаг болсон. Жүүд хүүхэд тэгтлээ дүн хөөцөлдөхгүй, бидний яриаг сонсчхоод инээгээд л суудаг. Тэгж тэгж нэг санаа хэлэх нь тун нухацтай бодсон, том хүн шиг үг хэлдэгсэн.” гэсэн бөлгөө. Жүүд хүн өөр бөлгөө.

Өөр гэхээр жүүд хүний яг юу нь өөр байгаа бол?

Жүүд нарын сэтгэн бодож байгаа нь өөр юм. Тэд гаднаасаа бол бидэнтэй л адил хоёр хөлтэй, хохимой толгойтой хүн. Тархины бүтэц нь бас адил. Хэмжээний хувьд тэдний тархи биднийхээс бага. Гэтэл тэд голчлон дээд эрэмбээр сэтгэн боддог. Би 1980-д онд Москвад нэг жүүд профессортой хоёр сар хамт ажилласан удаатай. Тэр жүүд багш тун өөр байсан даа. Ярих, бодох нь тасархай илүү байсан. Бүр идэх нь хүртэл өөр байв. Сонирхолтой нь, жүүд хүн Монголд тун талтай, харин Орос, Польшууддаа дургүй юм билээ. Тэр профессор намайг буцахад “Чи залуу байна. Одооноос л бодож сур. Их унших бус аа, гол нь их бодох” гэж захисансан. Би үүнийг залуустаа дамжуулъя. Бас нэгэн баримт.

Би вээр Новосибирскийн их сургуулийн нэг жүүд доктортой ярилцаж үзсэн. Тэрээр монгол морь ярих их дуртай. 2-р дайны фронт дээр амийг нь жижигхээн монгол морь аварсан гэнэ ээ. Түүний баруун гар нь долоовор, дунд хуруугүй байв. Асуухаар, дайны фронтод ид байлдаж байхдаа буугаа оролдож байгаад сумны дарь дэлбэрээд хоёр хурууг нь тасалчихжээ.

Ингээд буудах боломжгүй болж, тогооч хийсээр дайн дуусжээ. Орос цэргүүд пулемёт, танкны өмнөөс гранат бүслээд орж байхад мань хүн хоол хийгээд, гэдсээ илээд хэвтэж байж шүү дээ. Дайнд явсан жүүд цэргийн баруун хөл, гар, нүд нь яг тулалдааны өмнө гэмтчихдэг хараал байдаг гэсэн. /инээв/ Жүүд ухаан хэцүү, хэцүү. Бид түүнийг авах л ёстой.

Монголын боловсролыг жүүдийнхэд ойртуулах ямар үндэслэл байна вэ?

Шатарчин хүний хатуу мөрддөг нэг зарчим бий. Чи өөрөөсөө илүү хүнтэй тоглож байж л өснө. Энэ бол ӨСӨХ зам. Хэрвээ чи өөрөөсөө чадвараар доогуур хүнтэй тоглох аваас хожих нь хожно. Гэхдээ эцэстээ чи л хохирно. Учир нь чи УРУУДАХ замыг сонгожээ. Энэ чухал зарчмыг Монголчууд ерөнхийдөө хэрэглэж чаддаг.

Монголчууд бидэнд хэний ч дор орохгүй гэсэн тийм нэг сэхүүн ч гэмээр зан удамшсан. Энэ бол хүчирхэг байсан, хүчирхэг болохын сайн дохио, суурь дэвсгэр мөн. Сайн уулчин Эверестэд гарч байж л санаа нь амардаг гэсэн. Монгол хүнд дээшээ мацвал заавал орой дээр нь гарах, уралдвал заавал түрүүлэх гэж мачийдаг нэг чанар бүр заяагдмал байдаг. Үүнийг зориудаар өдөөх хэрэгтэй юм.

Одоогоор бидэнд Ашкенази жүүдээс өөр дагачих сор үндэстэн алга. Мэдээж, АНУ, Япон, Хятад, Герман, Орос гэхчлэн улсуудын дотор байгаа элит тэргүүлэх боловсролыг дагаж болно л доо. Гэхдээ л гун адармаатай. Юу нь адармаатай гэхээр, тэдгээр боловсрол нэгд шигшмэл элит, хоёрт буцахдаа амархан, гуравт дан өрсөлдөөний зарчмаар ахидаг. Жүүдийн боловсрол язгуураараа үндэстний шинжтэй боловсрол. Тэрээр саруул ухааныг түшдэг. Энэ чинь бидэндээ чухал чиг баримжаа болно. Яагаад гэвэл, монголчууд саруул ухааныг шүтдэг үндэстэн.Бид ийш тийшээ хамаагүй салбаганах хэрэггүй. Бусдыг дуурайя, бусдаас авъя гэвэл яг орой дээр байгааг нь л барьж авъя. Бидний өмнө үндэстний IQ-ээрээ Ашкенази жүүд байна. Тэд нэлээд тасархай хол байгаа. Энэ зайг ойртуулахын тулд боловсролоо саруул ухаан руу эргүүлэх ёстой. Зай ойртоод ирэхээр, мэдээж, бидэнд дараагийн зорилт нь Ашкенази жүүдийг давах.

Танд ийм боломж харагдаж байна уу?

“Уулыг өндөр гэж бүү шантар, зорин зүтгэвэл давна.” гэж Чингис хаан захижээ. Одоо Монгол хүний тэрхүү ЗҮТГҮҮ чанарыг бүхий л аргаар ӨДӨӨЖ, бүх хүүхдэдээ ЧИ ЧАДНА гэх итгэлийг суулгах ёстой. Бидний энэ сайхан чанарыг мартуулах гэж лавтайяа сүүлийн 400 жил хөршүүд маань төдийгүй Европ, Ойрх Дорнод, Арабын орнууд бүхий л аргаараа оролдлоо. Одоо тийм оролдлого бүтэхгүй дээ. Монголчууд үндэстний хувьд сэрсэн. Энэ хүчирхэг том суурьтай хөлөг дээшээ хөөрөхийн тулд өрсөлдөгчөө сайн судалж, авахыг нь авч, өөрийн мууг хаяж, хэрэггүй хог новшноосоо салж, цэвэрших хэрэгтэй байна. Үүний тулд, үндэстнээрээ тунгаан бодож, сэтгэлгээгээ өөрчлөх.

Жүүдүүдээс суралцахдаа авах гээхийн ухаанаар хандах ёстой биз?

Тэгэлгүй яахав. Давын өмнө, жүүд эмэгтэйчүүдийн хүүхдүүдээ багаас нь эргэцүүлэн ухаарч, тунгаан боддог (critical thinking) аргад сурган зүгшрүүлж буй сайн уламжлалыг Монгол ээжүүдэд заамаар байна. Үүнийг манай ээж нар өлхөн чадна. Угаасаа монгол эхчүүд сүрхий мэдрэмжтэй, бас ухаалаг шүү дээ.

Ашкеназийн жүүд нарт удамшлын өвчин бий. Бас тэд бусдыг хатгаж, хооронд нь яс хаяж муудалцуулахдаа тунчиг гаргуун. Энэ мэт муу чанарыг нь орхино. Жүүд хүний сайн ном (муу ном биш шүү) уншдаг, хүүхдэдээ багаас нь тунгаан бодох арга ухаан суулгадаг, боловсрол нь оюун ухааныг дээдэлдэг гэх мэт саруул ухааны боловсролын элементүүдийг шууд авах хэрэгтэй.

Жүүд хүний сэтгэлгээ биднийхээс өөр болоход боловсрол нь хэр нөлөөлсөн бол?

Жүүд нар боловсрол гэхдээ бидэн шиг аль нэг сургуульд сурах, ямар нэгэн дүн, дипломтой төгсөхийг хэлэхгүй. Тэд боловсорсон хүн гэж ухаантай, үйл ажил нь жигдэрсэн, юм үзэж нүд тайлсан хүнийг хэлдэг. Жүүд хүн тасралтгүй байнга суралцдаг. Жүүд нар бүр багаасаа л суралцахуйд суралцдаг гэнэ. Яг энэ “суралцахуйд суралцах” гэдгийг орчин үед “БОЛОВСРОЛ 4”-тэй уялдуулан, боловсролын тав дахь багана гэж үзэж байгааг өмнө дурдсан. Жүүд хүүхэд багш гэж хичээл заасан бүх багшийг хэлэхгүй. Яг өөрийг нь өндийлгөсөн өөр хүнийг багш гэдэг. Жүүд нар өрсөлдөхдөө бас хамтарна, өрсөлдөгчөө их хүндэлнэ. Сайн өрсөлдөгчөө миний багш гэх юм билээ. Жүүд хүн бэрхшээл, зовлон гэхээр бид нар шиг хэцүү, хатуу даваа гэж үзэж, шантарч хойшоо суухгүй. Тэд зүгээр л энэ бол шийдэх ёстой асуудал байна, түүнийг шийдчихнэ гээд л зүтгэдэг. Тэд бэрхшээлийг СААД биш, СОРИЛТ гэж үздэг. Зүтгэсэн бол ахиц олж, асуудлаа шийдэж л таарна. Ингэхээр, жүүд сэтгэлгээ, жүүдийн боловсрол манай одоогийн боловсролоос хавьгүй өргөн, цаана, гүн байна даа.

Манайхан жүүд нарт нэг л таагүй ханддаг даа?

Монголчууд муу жүүд, хогийн жүүд гэдэг. Тэгэх нь ч үндэстэй. Өргөн уудам газар нутагт, олон үндэстнийг хураан цэгцэлж, ноёлж байгаа Монголчуудын эсрэг янз бүрийн аргаар тэндхийн оршин суугчдыг өдөж, турхирч, үймээн бослого санаачилж байсны ард голдуу жүүдүүд байжээ. Тэд л бидэнтэй оюун санаагаараа тэмцэлдэж байсан. Монголчууд Орос, Хятад, Солонгос, Арабуудтай оюун ухаанаараа тэгтлээ тэмцэлдэж байгаагүй. Тэгэхлээр, Монголын ноёд жүүд нарыг үзэж байгаагүй нь баримт юм. Одоо бид жүүд нарыг үзэн ядах бус, харин ч тэднээс суралцах ёстой болоод байна. Суралцана гэх нь гуйх, долигонох биш шүү.

Сүүлийн үед жүүд нарыг бас л шүүмжилсээр байх болов?

Ер нь жүүдүүдийг хаа сайгүй шүүмжилдэг юм чинь. Түүнийг ялагдсан хүмүүсийн гомдлоо тайлсан ҮГ гэж ойлгоно. Манайхны жүүд шүүмжлэлээр гаршиж буй хүмүүсийн ширээн дээр орос номууд л байгаа даа. Өөрөөсөө IQ-ын хувьд илүү байгаа үндэстний мууг нь хайж, түүндээ сэтгэл нь ханадаг орос зангаас бид зай барих учиртай.

Оросууд өөрөөсөө дээгүүр байгаа Баруун Европуудаас зугтаад, зүүн зүгт нь байгаа буурай, дорой, хэсэг бусаг ястнуудыг эзлэн хурааж, тэднийгээ дарлаж өдий хүрсэн. Орос онигоо дандаа хэдэн муугаа шоглодог. Ядарсан муугаа шившиглэж сэтгэл ханах чинь муу хүний л зан. Гэтэл өдгөө тэдгээр буурай нар өндийж, энэ Орос орон задралын ирмэг дээр дэнжгэнэж байна.

Уралаас нааших ази хүмүүс хөдлөх нь ээ. Бид үүнээс сургамж авах учиртай. Бид доошоо орох биш дээшээөгсөх учиртай. Өөрөөсөө дөнгүүр яваа бусдыг хоосон муулах яах вэ, өөрсдөө өмнө нь гаръя л даа. Тэд яагаад бидний өмнө гарав гэдгийн учрыг ухаж мэдээд, ядаж тэр аргыг нь авмаар юм. Жишээ хэлье. Орос сүмийн үүдэнд хоёр гуйлгачин сууна. Нэг нь өмнөө БИ ОРОС, нөгөөх нь БИ ЖҮҮД гэсэн бичигтэй аж. Сүмд мөргөхөөр ирсэн оросууд тэр хоёрыг хараад Жүүд рүү нь хялайж, тэр уурандаа нөгөөх оросдоо овоо мөнгө өгдөг байна. Сайхан сэтгэлтэй нэг мөргөлчин өдөржингөө хоосон суусан мөнгөгүй жүүдэд хандаж, чи юунд орос бидний уурыг барж, тэгээд өөрөө хоосон хоцордог хүн бэ? Жаахан ухаантай байгаач. Ядаж наад би жүүд гэсэн бичгээ би орос гээд сольчих гэжээ. Тэр жүүд хариуд нь, сэтгэх арга ухаан гэж үүнийг хэлдэг. Та жаахан сэтгэн бодож сур гэсэн аж. Тэр гуйлгачин гэх хоёр нөхөр хоёулаа жүүд бөгөөд оросуудын аазгайг хөдөлгөж мөнгө олдог байх нь ээ. Оросуудаар тоглож суугаа жүүдийг муулах биш байх аа. Харин ч магтмаар юм.

Н.Отгон

Эх сурвалж: Sonin.mn


Сэтгэгдэл

Жүүдийн онол [202.55.188.122] 2023-10-25 17:59:47

Энэ ертөнцөд хүмүүс бол жүүд болон бусад үндэстэн гэж ангилдаг. Бусад үндэстэнгүүд бол жүүдүүдэд үйлчлэх боолууд. Жүүд бид бол бусад т1 үндэстэнийг захирах заяатай гэж үр хүүхдүүддээ төрөхөөс нь эхлээд л заадаг, сургаж хүмүүжүүлдэг. Энэ тухайгаа бусад үндэстэнгүүдэд хэзээ ч хэлж ойлгуулж болохгүй, жүүдүүдийн үндэсний нууц гэж тогтдог. Ийм үзэлтэй хүмүүжсэн жүүд хүн ямар хэвийн сэтгэх үү нүдэндээ энэ 1 т1 боол ингэж сэтгэж байгаа юм байхдаа л гэж бодно. Харин нүүрэндээ бол хэзээ ч тэр хандлагаа гаргахгүй нууна. Энэ хүмүүжил бол бас л авах чанар шүү

Авчиж ч болохгүй, хаячиж ч болохгүй асуудал. [66.181.160.12] 2023-10-25 11:44:25

Еврейуд бол зэрэгцэн оршиход хэцүү улсууд. Нэг л мэдэхэд толгойн дээр чинь гарчихсан дэвсэлж байна. Их ухаантай, гэхдээ ухаанаараа далимдуулж дэлхийн хэмжээнд Еврейчуудийн тор татчихсан, еврейуд л уг торны ашгийг гаргана. Дэлхийн санхүү, шинжлэх ухаан, урлаг зэрэг салбаруудад еврейуд ноёрхлоо тогтоочихсон. Ёстой зовсон, тэвчээртэй, зүтгэлтэй, ухаантай, ойлгоход хэцүү улсууд. ОХУ-ын Евреийн Автономит Тойрог нь манай Дорнотын цаахан л байдаг, тэдэнтэй шефийн холбоо ч тогтоож болно байх.

УЛААНГОМ [59.153.115.196] 2023-10-25 10:18:19

МОНГОЛЧУУДАД ЕВРЕЙ НАРЫГ ҮЗЭН ЯДАХ ШАЛТГААН БАЙХГҮЙ. СОХОРООР ХЭН НЭГНИЙГ ДУУРАЙЖ ӨӨР АРД ТҮМНИЙГ ҮЗНН ЯДАЖ БОЛОХГҮЙ. ТҮҮНИЙ ОРОНД ХАНИЛААД ҮЗ. ЕВРЕЙ НАРААС БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛАДАГ, ӨӨД НЬ ТАТДАГ, ХАМТАРЧ АЖИЛЛАДАГ НЭГ АМЬТАЙ БӨЙДАГ, НИЙТИЙН ҮЙЛ ХЭРГИЙН ТӨЛӨӨ ӨӨРИЙГӨӨ ЗОЛИОСЛОЖ ЧАДДАГ ГЭХ МЭТ САЙХАН ЧАНАРУУДЫГ НЬ СУРАХ ХЭРЭГТЭЙ.

Зочин [203.98.76.249] 2023-10-25 09:36:42

жүүдээс ч илүү сайн ухаалаг ард түмэн байсныг хачин салбадай улс болгосон шүү дээ. жүүд ийг хая. өөрсдөө доторхи эрдэнэсээ ухаж гялалзуул

Zochin [202.126.88.212] 2023-10-25 00:38:01

Jvvd nariig hezeech vzen yaddaggvi shvvdee yagaad hudlaa yariad baigaach Demberel guai

Иргэн [202.21.108.10] 2023-10-25 13:41:12

Оросууд жүүдүүдийг үзэн яддаг гэдэг нь үнэн, учир нь тэдний ухаанд хүрч чаддаггүй учраас. Бүр орос хэлэнд нь хүртэл жүүдийг шоглосон, дээрэлхсэн, хорссон зөндөө үг хэллэг бдаг. Харин бид оросыг дуурайхгүй, харин ч жүүдээс авах юмыг нь авч тэднээс суралцах хэрэгтэй.

Зочин [66.181.161.157] 2023-10-24 13:16:20

Ингэж битгий туйлшир аа. Бид бусдыг дуурайж, дагаж далбаж одоо болсон. Тэнэмэл жүүд яахав. Бид өөрсдийгөө олох хэрэгтэй байна. Монгол хүн гэж хэн бэ гэдгийг одоо л олж тодорхойлох цаг. Эрх биш хомосапиенс л байгаа л даа. Гэхдээ өөрийн гэж ялгарах юмгүй алиа салбадай нар л явж иржээ. Нэг бол Чингисийн Монгол гээд экстрэмист үндэсний үзлээр туйлшрах биш. Нэг бол Оросын дагуулууд гэж навсайх биш. Эсвэл Хятадын өрний боол болчих биш. Нэг тийм дунджийг барьсан стандарт дүр бий болгох хэрэгтэй. Жүүдтэй ярихгүйгээр бидний онцлог байгаа. Хамгийн гол нь бид аливаа радикал, экстрэмист үзлүүдээсээ ухрах хэрэгтэй. Тэгэхгүй бол бид тун удахгүй фашистуудын араас орно. Орчлонгийн булай болно. Монголын нийгмийн үндэс суурь нь болсоор ирсэн малчид дунд л гэхэд фашист үзэл газар авсан байдаг. Бидэнд аливаа айкү, икү гэх мэт сэтгэлгээний факторуудаас илүүтэй тогтсон дундад үзэл баримтлал л маш хэрэгтэй байна. Тэгэхгүй бол бид юу руу ч халтирч мэдэхээр сэтгэлгээний дархлаагүй, эмзэг, фанатик байдалд байна


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.